Нийслэлийн ойн барилдаанд Ч.Батчулуун начин түрүүлж, Б.Түвшинтөгс үзүүрлэв

Нийслэлийн ойн барилдаанд Ч.Батчулуун начин түрүүлж, Б.Түвшинтөгс үзүүрлэв

Нийслэлийн ойн барилдаанд Ч.Батчулуун начин түрүүлж, Б.Түвшинтөгс үзүүрлэв
Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой бөхийн уламжлалт барилдаан өчигдөр/2024.10.27/ боллоо. Уг барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат,  “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун түрүүлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, “Булган Хангай” дэвжээний бөх улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс үзүүрлэв.
Дөрөвт Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, "Булганхан" дэвжээний бөх улсын начин Д.Амарсайхан, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа. Наймд улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, аймгийн арслан Ч.Алтангэрэл, аймгийн заан Ч.Даш нар үлдэв.
Дараагийн барилдаан 11-р сарын 02-ны ням гарагт Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаанаар үргэлжилнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-28 111.109.36.34

Nyambaatar haichsan be? Hainan hereg yavdlin gol buruutan ni bish biz?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж