Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевийн өнөөдөр /2024.08.28/ эхэлнэ. Тэрбээр өнөөдөр, маргааш Монгол Улсад төрийн айлчлал хийж буй.
Энэхүү төрийн айлчлал нь Казахстаны төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНКУ-ын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Мөн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс нь 1992 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.
Нэргүй 2024-10-28 139.5.219.39
Тавтай морил. Ах дүү 2 ард түмэн одоо нойрноосоо сэрэх цаг болсон. Бид Төв Азийн нүүдэлчин соёлтой, зовлон жаргал 1тэй ард түмэн.
Зочин 2024-10-28 103.57.94.155
Казак Монгол хоёр нэг их ялгаагүй авилга хүнд сурталдаа баригдсан , уул уурхай гадныханд жилд 35 аас 40 мянган залуус Казакстанаас гадагшаа явдаг . Ядуурал ихтай гэж гэнэ дээ
Зочин 2024-10-28 103.145.234.104
Амжилт хүсье.
Нэргүй 2024-10-28 43.242.242.59
Казахстан улс монголын дотоод хэрэгт оролцохгүй байх хэрэгтэй. Манай казахуудын асуудалд хэт оролцдог. Баян-Өлгийд ямар нэгэн баярын арга хэмжээ болоход Казахстаны туг мандаж байдаг юм байна лээ. Бас түүхчид нь монголын түүхийг казахын түүх болгож манай түүхийг үгүйсгэсээр ирсэн. Үүнийгээ зогсоох хэрэгтэй.Монгол үндэстэн 16-р зуунд үүссэн гэж гүжирдэхээ боль. Чингис хаан казах хүн байсан, Монголын одоогийн нутагт монгол бус хүмүүс амьдарч байсан, Хүннү нар бол түрэг үндэстэн хаан гэж гуйвуулах
зочин 2024-10-28 66.181.160.73
Зааа … Хаа газар түүх гуйвуулдаг хэдэн солиот байж л байдаг да.. Тэднийг тоох хэрэггүй дэ… Назарбаев нь хүртэл тэднийгээ "Одоо больцгоо ,Ичмээр юм " .. гээд нэг загнаж байсан шүү !!!..
Нэргүй 2024-10-28 103.11.195.66
Хэзээний мэдээ юм бэ 8 сарын 28-д гэж бх юм
Нэргүй 2024-10-28 202.131.225.53
өнөөдөр 8,28 юм бхда