Сэтгүүлч Н.Өнөрцэцэг хорих ангиас ил захидал илгээжээ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг хорих ангиас ил захидал илгээжээ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг хорих ангиас ил захидал илгээжээ

Нар, хур тэгширч хүн зоны сэтгэл тэнийсэн долдугаар сарын 18, 19-ний өдрүүд сэтгүүлч Н.Өнөрцэцэг миний хувьд хар дарсан аймшигт өдрүүд байлаа. Энэ өдрүүд одоо ч гэсэн үргэлжилж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл, Татварын байгууллагын төлөөлөл, прокурор, шүүгчдийн дунд цагдаагаар чанд хатуу мануулсан хаалттай хаалганы цаана хоёр өдөр шүүлгэж, 4.9 жилийн ялын тогтоол уншсанаас хойш 100 гаруй хоног өнгөрч байна. Миний итгэл үнэмшил, миний үйл хэрэг шиг та бүхний нүдний өмнө ил байсан зүйл үгүй билээ.

Би шударга ёс байдаг гэдэгт итгэж байсан. Би авлигагүй, ил тод, утаа түгжрэл үгүй эрүүл орчинд , иргэд нь ажилтай, орлоготой, аз жаргалтай амьдардаг ийм л нийгэмд амьдрахын төлөө тэмцэж ирсэн. Эцэст нь өнөөдөр өргөст торны цаана хоригдож байна.

Цаг наргүй, өдөр шөнөгүй, цагийн зүү шиг зогсолтгүй ажилладаг сэтгүүлчийн ажлаа хийж яваад ийм байдалд орсондоо харамсаад баршгүй сууна. Миний эрх чөлөөг торны цаана хийх шийдвэр гарсан тэр өдөр “Ааваа намайг хэлмэгдүүлчихлээ шүү дээ” гэж уйлан хайлан бичлэг хийх үед миний зүрх зогсох мэт болж, хамаг бие хөшиж, толгой дээрх үснүүд маань хуйх руу минь нэг нэгээрээ хатгаж байх шиг аймшигт мэдрэмж намайг эзэмдсэн. Тэр мөчийг үгээр илэрхийлэхэд одоо ч надад хүнд байна. Гав гинж тачигнаж, төмөр хаалга чихран хаагдаж, бие дэх эд зүйлсийг минь хураан авсан тэр мөчид аав минь л аврах юм шиг бодогддог юм билээ. Хөөрхий дөө, миний муу малчин аав төрийн том тээрэмний өмнө хүчин мөхөстөхийг мэдэж байсан ч тэрхэн мөчид өөрийгөө хүчлэн барьж байсан хүлээс тасран унасан хэрэг.

“Ээж нь ажилдаа явчихаад ирье” гээд нялх үрээ унтаагаар нь үнсэж үлдээгээд, “Охин нь хэрэг хийгээгүй учир яах ч үгүй” гэж ижий, аавдаа хэлээд нутгийн 100 жилийн ой руу нь үдсэн минь нүдний өмнө жирэлзээд өнгөрсөн. Тэднийгээ хуурчихсан мэт маш хэцүү байсан, одоо ч гэсэн …

Нялх жаахан үрээ анх сургуулийн босго алхаж ороход ээж нь хамт байгаагүйд уучлаарай… гэж энд би өөртөө шимшрэн хэлдэг. Ээжийгээ шоронд орсныг хожим нь мэдсэн хүү минь ангийнхандаа “Миний хөөрхөн ээж Япон явчихсан” гэж худал хэлсэн тухай сонсоод энд би цээжээ нэвтэртэл уйлахаас өөр юу ч хийж чадаагүй. Бяцхан үрээ тийм байдалд оруулсандаа маш их харамсаж байна. Ээжийгээ дахин уучлаарай, үр минь. Мөн өдөр бүр даралт нь ихсэж, шөнө бүр нойр нь хулжин , цаг мөчийг тарчин там дунд өнгөрөөлж байгаа өндөр настай ээж, ааваасаа хүлчил өчье. Охин нь давж заалдах шатны шүүх хурал товлогдохыг хоног тоолон хүлээж сууна.

Шүүх байгууллагад итгэх итгэл маань өнөөг хүртэл гээгдээгүй ээ. 2024 оны аравдугаар сарын 23-ны өдөр хорихийн Тоо бүртгэлийн ангиар дамжуулан Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд “Надтай холбоотой хэргийг нээлттэй, ил тод явуулж өгөөч” хэмээн хүсэлт гаргалаа.

Өмнө нь ч би энэ хүсэлтээ уйгагүй тавьсаар ирсэн билээ. Одоо би олон нийт та бүхнээсээ дэмжлэг хүсч байна. Та бүхэн минь надтай холбоотой хэргийг хэлэлцэх Давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй, ил тод хийхийг шүүхээс хүсэхэд минь дэмжээд өгөөрэй. Сэтгүүлч миний бие ямар гэмт хэрэг үйлдэв, яагаад хүний аминд хүрсэн гэмт хэрэгтнүүдээс болон авилгач дарга нараас өндөр ял авав гэдгийг олон нийт та бүхэн ч мэдэх хэрэгтэй болов уу.

Монгол Улсад сөрөг хүчний дуу хоолой өдрөөс өдөрт алсарч, төрд хяналт үгүй болсон гэдгийг шоронд байгаа би, эрх чөлөөтэй байгаа олон нийт та бүхэн бүгд харцгааж, мэдэрцгээж байна.

Эрх чөлөөгөө хасуулан, элэг жиндэм өргөс торны цаана эмтэрч суугаа сэтгүүлч миний цорын ганц хүсэл гагцхүү шүүх хурлыг нээлттэй, олны нүд, чихэн дээр хийж өгөөч гэх хүсэл шүү. Дахиад хүсье, Давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөөч. Шударга шүүх байгаа гэдэгт би итгэсэн хэвээрээ байгаа шүү. Олон түмний минь мэдэх эрхийг Бурхан ивээг!

… дүгээр хорих ангиас Сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэг илгээв

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

59 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-10-28 103.57.92.88

Монгол улсад хууль гэж байгаа болохоор эрхбиш шүүх нь хуулиа бага ч гэсэн хэрэгжүүлж байгаа байхаа, огт гэм буруугүй бол олны нүдэн дээр Өнөрцэцэгийг улаан цайм барьж хориогүй гэдэгт итгэж байна. Ард иргэдийн сэтгэл зүйгээр наадахаа болиод, үнэн мөнөө шүүхийн өмнө дэнслүүл, Олон мянган аав,ээж үр хүүхэдтэй, тэднийхээ сэтгэлийг гонсойлгоод наана чинь сууж байгаа хүн байгаа,ганцаараа юм шиг ярьж хэлэхээ,өрөвдүүлэх гэдгээ болих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-10-28 66.181.190.86

Хүн хөнжлийнхөө хэрээр л хөлөө жиидйг юм шүү дээ, дүү минь

Avatar

Иргэн 2024-10-28 66.181.176.71

Энэ комментуудыг уншиж байхад, Бид хэзээ ч нэгдэж хөнжихгүй юм байна гэж харлаа. Хайран сэтгүүл зүйн 4 дэх засаглал.

Avatar

Нэргүй 2024-10-28 202.126.89.145

нээлттэй битгий хэл алга ташигч нар суулгаж бгаад хийдэг шүү дээ шүүх хурлыг хараат бус шүүгч нар маань

Avatar

Нэргүй 2024-10-28 202.126.89.145

шилэн цогоогийн олон сайт бдаг гээ биз дээ тэд нар хэдийг авдаг болоо? Өнөрөө ч үнэнийг хэлдэг шүү

Avatar

Зочин 2024-10-28 103.145.234.104

Бусдаас хаалтын гэрээ гэх нэрээр 10 гаруй тэрбум төгрөг дээрэмдэх нь энэ эмэгтэйгийн хувьд ариун үйлс, шударга ёс ажээ. Энэ бол зөвхөн мафийнхан болон эрүүгийн хүнд гэмт хэрэгтнүүдийн үйлддэг гэмт хэрэг. Чиний мафийн хууль үйл бус ажиллагааг таслан зогсоосон нь Монголын ирээдүйд хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-10-28 59.153.114.222

гэмтэй хүн ялтай

Avatar

Нэргүй 2024-10-28 103.212.117.92

Гэмтэй,гэмгүй малчдыг сөргөлдүүлж, ард түмнийг талцуулж бужигнуулчихаад хэндээ захидал бичээд байгаан, чи гэмгүй юм бол хоригдож байгаа хүмүүс бүгд гэмгүй

Avatar

Нэргүй 2024-10-28 202.131.234.123

чи тэр нэг алсан охины амийг амийраа төл

Avatar

Нэргүй 2024-10-28 124.158.119.35

Зөв амьдараа Өнөрцэцэг ээ?? Тэгвэл хэнч чамайг барьж хорихгүй шдээ. Мөнгө өгсөн нэгний атгаг санаагаар нөгөөг нь харлуулж, муучилж, заримынх нь үйлийг зөндөө үзсэн дээ чи. Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй байал ийм юманд хүргэлээ, өөийг чинь

Avatar

Нэргүй 2024-10-28 108.147.197.16

Ил тод нээлттэй шүүлгэе гэж байна…..үнэхээр чиний бичсэн шиг бузар булай юм хийсэн бол гараад л ирнэ байлгүй.

Avatar

Түгжээ 2024-10-28 202.21.109.6

Та нар машинаа ч барих эрхгүй хөдөөнөөс хот орж ирээд хөөгдөөд торгууаад зайлдаг болчихсоноо мэлээгүй юм шиг

Avatar

Даравгарбаяр 2024-10-28 202.21.109.6

Муулаад байг аа хулгайч цэрэг яргалагч БЗСагтонгогчдыг илчлэсээн Та муусайн нуснууд тэгж чадахгүй тийм зоригч байхгүй шүү дээ ЭНЭ ЯРГАЛАЛ МАН сэхтэй

Avatar

Зочин 2024-10-28 202.179.25.21

Зүхээд занаад байгаа хөгийн гаруудад Өнөрөө нь ямар гэм хийсэн юм бол??? хөөрхий.

Avatar

Зочин 2024-10-28 103.212.118.234

юманд хэмжээ хязгаар гэж байлгүй яахав дээ. бүр нэг давраад хэнд дийлдэхгүй юм шиг яваад байсан юм аа.Хайран сайн залуу нөхрөө жийгээд өөр залуутай хэвтээд буруу юм хийсэн юм чинь. чинь ийм ял авах нь тодорхой. дуугүй ялаа эдлэ

Avatar

Арай л даам юм аа 2024-10-28 124.158.126.227

гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан

Avatar

бага ч болов засраасай даа 2024-10-28 202.179.22.28

мэргэжлээ буруу ашигласан кампаниудтай хаалтын гэрээ гэж доод тал нь 100,200 саяар хийж байсан,мөн сурвалжлагч,сэтгүүлч гэсэн ялгаагаа мэддэггүй,гэнэт баяжаад өөрийгөө мэдэхээ больсон,сэтгүүл зүйг гутаасан.сурвалжлага хийж байгаа зүйлдээ анализ шинжилгээ хийдэггүй нэг талыг барьж иргэдийг төөрөлдүүлсэн.Нэг ийм увайгүй үйлдэл нь хэрээс хэтэрсний үйлийг өөрөө эдэлж байгаа нь энэ дээ

Avatar

Нэргүй 2024-10-28 108.147.197.16

Тэгвэл яагаад Өнөрөөг ил тод нээлттэй шүүх хурлаар шүүхгүй заавал нууцлаад байгаа юм ?

Avatar

Нэргүй 2024-10-28 202.9.40.157

“Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан”, “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогоо зориуд худал тодорхойлсон, нуусан”, “Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан”, “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” хэргээр суулгасан.

Avatar

Өнөрөө авгайд 2024-10-28 62.210.91.177

Балайр заваан хүүхэн. Хуулийн байгууллагаас дүн шинжилгээний албан ёсны хариу гараагүй байхад бусдын талаар худлаа мэдээ тарааж, сошиалаар яллаж, нэр хүндийг нь гутаан доромжилж, ажил албагүй хэнч биш болгож байхдаа ингэж үйлээ эдэлнэ гэж бодсон уу чи

Avatar

Зочин 2024-10-28 103.212.117.95

Шүүх хийсэн гэмт хэрэгт нь тохирсон ял өгч таарна. Захиа бичиж жүжиглэх хэрэг юун. Сонгуулиар АН-ын жагсаалтад орж УИХ- ын зөөлөн суудалд суун алдсан даа.

Avatar

Нэргүй 2024-10-28 211.36.139.247

юун АН бэ ? . энэ ч нь хэдэн сайхан МАН-Яын гишүүн ахтай ханхалзаж хаан шиг аашилж явсан хүүхэн шүүдээ ! одооч Данх Оюука хотын мэр Нямбаатар гээд сайн ах нар нь байж л байна

Avatar

Нэртэй 2024-10-28 103.10.22.222

Яагаад хорих ангиа нууцалж байгаа юм бэ? Яг биеээр ял эдэлж байгаад нь ч итгэл төрөхгүй байгаа шүү… Яг нь үнэндээ сэтгүүл зүй биш Байгаа мэдээлэлээ ашигла хүн дарамталдаг дээрмийн хэлбэрт орсныгоо өөрөө мэдрэхээ байсан, орлогын эх үүсвэр болгосныг анзаараахаа байсан даа… ийм учраас юмны наана цааныг ялгахгүй байсанаас чи өөрөө л хийсэн буруу зүйлдээ тохирох ял авсан гэж бодож байна. Улсын нууц задруулах бол хүн ял шүү… Тэр нууц нь сайн муу хамаагүй, нууц л бол нууц!!!

Avatar

Зочин 2024-10-28 202.126.89.190

Хятадад Улсаа худалдсан хэргийг яаж нээлттэй хийх билээ. Түүнийг нь мэдчихээд сенсаац дэгдээж байгаа юм. Шантаажчин галзуу авгай жангаа ид

Avatar

Нэргүй 2024-10-28 103.71.101.89

Энэ хүүхэн ид мөнгөндөө гаарч сагсуурч, дөвчигнөж…………… явахийг нь харж л байлаа. Нилээн танхай, мөнгө хөөсөн ёс суртахуунгүй хүүхэн байна даа гэж боддог байсан. Би огтхон ч буруугүй гээд шаагаад байх юм даа. Мэдээж сайн зүйл ч байгаа. Гэхдээ л мөнгө өгсөн талд нь л үйлчилж гүйдэг хүүхэн. Нэг их шударга үнэний дуу хоолой болж уянгалах хэрэггүй дээ. Харин түүний хүүхдүүдийг нь бурхан ивээх болтугай.

Avatar

Өнөрөөд 2024-10-28 202.9.40.19

Олон хүнийг "Жангаа ид " гэж тавлаж байсан даа…чи бол бүдүүлэг .боловсролгүй … ард чинь хамгаалдаг хүнтэй гэж өөрөө хэлж байсан даа..буруу сэхэж зөвхөн өөррийгөө л гэж бодцон ..мөнгө.шуналдаа хэт автцан….х***а өмөөрч нэг тогооноос өмхий мах цусалсан…энэ чинь л Эх орноосоо урвах үйлдэл шүү дээ…

Avatar

Зочин 2024-10-28 66.181.180.113

үүний оронд өмдөө шувт алаад бөгсөа ил харжжлахгүй яшка минь.

Avatar

зочин 2024-10-28 139.5.219.92

Энэ эмэгтэйг яаснийг мэдэхгүй ч мэргэжлийн байгууллагууд /сэтгүүлчдийн эвлэл, холбоо, ТББ г.м/ нь,
бас хүний эрхийн байгууллагууд бүлх залгисан юм шиг байцгаах юм. Нэг зүйлийг мэдэх нь Гандангийн ламхай нарыг
лам нар хүчирхийлж байсан асуудлыг энэ эмэгтэй нийгэмд дуулгаж байсныг л санаж бна.

Avatar

Нэргүй 2024-10-28 59.153.113.198

Жан нь ихдээд байгаа юм байна л даа. Жанг нь багасгаад өгөөч наад шантаачжиндаа

Avatar

Нэргүй 2024-10-28 139.5.217.56

ЯЛТАНГ БҮХ НАСАР Н ХОРЬ

Avatar

Нэргүй 2024-10-28 139.5.218.148

энэ улс хаашаа яваад бна вэ!

Avatar

Зочин 2024-10-28 103.9.90.100

Тэрбумтан болсон юм чинь, түүнийгээ тайлбарла аа. Одоо битгий Матрын нулмас унга ааааа.

Avatar

Нэргүй 2024-10-28 108.147.197.16

Татварын албанаас Өнөрөөг өчнөөн олон удаа шалгаад шалгаад юу ч олж долоогоогүй юм даа

Avatar

Нэргүй 2024-10-28 202.131.234.123

их мөнгө өгсөн нь шүүх их гишүүд шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-10-28 59.153.114.88

Хүн шантаажилж бхдаа, хүн гүтгэж гүжирдэж бхдаа иймэрхүү зүйлс бодож бсан уу? Тухайн хүмүүсийн ажил амьдрал ар гэрт яаж хүнд тусч байгааг тооцож анхаарч бсан уу? Өрөвдөж бвуу? Гагцхүү өөрийгөө бодож шантааж хийж хүний мөнгийг дээрэмдэж бхдаа энэ шигээ гоё зүйл бодож бвуу??? Одоо бүх хүмүүсээр өөрийгөө өмөөрүүлчих гээд л … ер нь юу ч ойхгүй мэдэхгүы махан толгойнууд өмөөрч хуцалдахаа болино уу. Зөв зүгээр бгаа хүнийг гянданд хийдэггүй л бхгүй юу

Avatar

Ээж 2024-10-28 59.153.114.35

Бусад ял авахуйц олон авлигачдаа бас шуурхай шүүгээд хорьчихвол энэ сэтгүүлчийг өрөвдөхгүй байж болно…даанч шүүх ял ижил үйлчлэхгүй л шударга ёс алдагдаад байгаа тул хүлээн зөвшөөрч болохгүй. Бүх шатанд ил тод шударга байж байж энэ Монгол улс минь хөгжиж ард түмэн нь аз жаргалтай амгалан байна. Гэр бүлд дотор ч ийм л байдаг бүгд ижил эрхтэй шударга байж бурууг хийснээ засч авдаг.

Avatar

Зочин 2024-10-28 103.111.68.3

Олон гэмгүй хүнийг ийм байдалд оруулсан даа чи. Шантаажчин хүүхэн гэдгийг чинь олон түмэн мэднэ. Өнөөдөр бичээд л өнөөдөр тавигддаг…Наад лайгаа өөрөө л үүр, битгий гоншигноод бай

Avatar

Нэргүй 2024-10-28 139.5.218.148

авлигчдыг л илчилсэн дээ. Чам шиг хүний мууг үзээд баясдаг адгийн новшнуудад хэлэхэд хүний зовлон өөрт ирэх өдөр бдаг юм шүү

Avatar

Нэргүй 2024-10-28 103.168.34.70

ЖАНГАА ИД- гэж олон хүнийг тавлаж байсан даа энэ хүүхэн!!! хүссэн юм нь өөрт нь хүзүүгээр нь татахад өрөвдөх ёстой юу?!?!

Avatar

Нэргүй 2024-10-28 14.1.81.158

До яамын ногоон малгайтаны үр хойч ингэж бичиж байгаа Н.Өнөрцэцэг ямар буруу байхгүй чамтай санал нэг

Avatar

Нэргүй 2024-10-28 202.55.191.194

удахгүй Монголчуудад химиийн бодистой мах зардаг эмээлтийн данжаад нь сайн ах нь суга татаад авчих байлгүй дээ

Avatar

дорж 2024-10-28 202.131.251.130

Энэ хүүхэнд ямар нэг хэмжээний но байгаа байхаа. нотлох баримтгүй үйлдэлд эрүүгийн хариуцлага тооцдоггүй юм. буруу замаар явах нь явсан. харин хир хол явсан бол доо.шүүх нухацтай хандах байхаа.

Avatar

Зочин 2024-10-28 66.181.183.231

Итгэл буурч болохгүй. Гарч ирээд тэмцлээ үргэлжлүүлнэ гэдэгт итгэж бна. Аивлигачид тэдний үр сад амьд бгаа шүү. Тэд чамаас үнхэлцгээ хагартал айж бна. Чи ялна. Эргээд хохирлоо нэхэмжилнэ

Avatar

Нэргүй 2024-10-28 202.55.191.194

БАЙХ ГАЗАР ЧИНЬ МӨН Л БНА

Avatar

zochin 2024-10-28 203.91.115.246

ene hun baih estoi gazraa l bfgaa shu bitgii uilan dongod

Avatar

Нэргүй 2024-10-28 43.242.242.59

Гоё сайхан үг ярьсан шантаажчин луйварчин бас пиарчин эмэгтэй. Хорих ангид ч бусдыг дарамтлаад байгаа сурагтай байсан. Тэр шантааж хийж мөнгө олдогийг УИХ-д суугаа эгчээсээ сурсан байх. Ийм илт гэмт хэрэг хийсэн хүнийг АН-ынхан өмөөрөөд шүүхэд нөлөөлөх гээд байдаг нь маш хачирхалтай. Ер нь гэмт хэрэгт холбогдсон хүмүүс яахаараа АН-д элсдэг эсвэл хамгаалалтанд нь ордог юм болоо. Тийм байдал олон ажиглагдсан

Avatar

Оогий 2024-10-28 66.181.177.84

дансан дахь 18 тэрбум төгрөг өөр тайлбарлачих хэрэгтэй шд

Avatar

Нэргүй 2024-10-28 66.181.186.15

Unuruu shudarga bol Elvegee gemgui yum bna l daa

Avatar

Нэргүй 2024-10-28 66.181.186.15

Muu novshiin nahalnii buzar g**** shorondoo jarga daa

Avatar

Гонгоржав 2024-10-28 202.9.46.232

монгол улс шударга үнэний дуу хоолойг өмхийртөл дарж,хүний эрх чөлөөг уландаа гишгэж байна даа.Ардчисан эх орон мөнүү.

Avatar

Ч 2024-10-28 66.181.188.100

Шантааж Өнөрөө шантаачилчих санаата сууна уу

Avatar

Шуурхай юм оо 2024-10-28 202.180.218.37

Өнөөдөр 10 сарын 28 биз дээ. Их шуурхай захиадал бх чинь ээ…

Avatar

Нэргүй 2024-10-28 202.21.111.218

Чи хаалтын гэрээтэйгээр ажилласан чинь л буруудах үндэслэл чинь болсон гэж хардаг. Хаалтын гэрээтэй газар, хувь хүний бусармаг явдалд бол таг дуугай, нүдэн балай чихэн дүлий байсан даа

Avatar

зочин 2024-10-28 202.179.26.167

Арай эрт буруу замаар явж байгаагаа ухаарах байж дээ , мэрэгжил нэгт нөхөд чинь бас жирийн иргэд чамд арай дэндэж байна шүү гэж хэлээд л бичээд л байсан даа чи тоогоогүй асар их мөнгө эд хөрөнгө чамаайг шулам болгож өөрчилсөн. Хуулийн байгууллага огт ор үндэсгүйгээр хүнийг ялалдаггүй юмаа харин ялын хэмжээ ихэдсэн багадсан байж болно үүнийг даваж заалдах шатанд залруулна.

Avatar

Нэргүй 2024-10-28 202.126.90.248

зайлаа

Avatar

Зочин 2024-10-28 202.126.92.98

Монгол түмэн эрүүгийн хэрэгтэн шоронгийн хоригдлоор явах зүгээ заалгах болоогүй. Чамд хүн чанар дутаж хөлсний мэдээ бэлтгэж байсны гайгаар сүүдэр туссан

Avatar

жүжигчин гэдэг нь 2024-10-28 192.82.65.180

больж үз. Сэндли ББСБ-н эзэн , энэ хүүхний төлөө эхнэрээ зодоод цагдаад баригдсан, УИХ-д нэр дэвшигч залуутай нэг гэрт амьдарч байсан байж 2 хүүхдээ хардаг, өнчин өрөөсөн ч гэх шиг юун жүжиг вэ.

Avatar

Нэргүй 2024-10-28 103.168.34.146

Shantaj hiihgui zugeer setguulchee hihgui shanat hiisn chin medeed bn lda dotor ni baisan hun nadad helsn shuu shanataj bol hiidegee ali ali hiideg baisn tehdee HU namiin nohoinuud uuduus hutsan bolgon higed baigaa ni taaalgdaghgui baigaa

Avatar

Төвд хүү 2024-10-28 66.181.161.68

чи өөрөө буруутай шүүхийг дарамтлаад хэрэггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж