Танилц: 21 аймгийн шинэхэн Засаг дарга нар

Танилц: 21 аймгийн шинэхэн Засаг дарга нар

Танилц: 21 аймгийн шинэхэн Засаг дарга нар

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаанууд болж Засаг дарга нараа томилов. Ньюс агентлаг уншигч та бүхэнд өмнө нь Нийслэл болон есөн дүүргийн Засаг дарга нарын мэдээллийг хүргэсэн. Мэдээллийг ЭНД дарж уншина уу! Тэгвэл энэ удаад  21 аймгийн Засаг дарга нарын мэдээллийг нэгтгэн хүргэж байна. Аймаг, дүүргийн Иргэдийн хурлаар олонхын санал авсан Засаг даргад нэр дэвшигчдийг Ерөнхий сайд батламжлах юм.


ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.АМАРСАНАА

Ховд аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж аймгийн Засаг даргад ардчилсан намаас М.Амарсанааг нэр дэвшүүлсэн байна. Түүнийг төлөөлөгчдийн олонх дэмжиж нэрийг нь Ерөнхий сайдад уламжлахаар болжээ. Тэрбээр аймгийн ИТХ-д гурван удаа сонгогдсон бөгөөд 2012-2016 онд Ховд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан аж.Мөн аймгийн АН-ын даргаар ажиллаж байжээ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.АЮУРБУНЬ

May be an image of 1 person

Хэнтий аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж аймгийн Засаг даргаар Д.Аюурбуныг томилохоор болсон байна. Тэрбээр 2023 онд аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдож байжээ.Түүний хувьд 2012-2013 онд Хэнтий аймгийн Засаг даргын зөвлөх, 2013-2016 онд Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын дэд захирал, тэргүүн дэд захирал, 2017-2018 онд Жи Мобайл ХХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Орон нутгийн гэрээт хариуцсан захирал, Хүний нөөц хариуцсан захирал, 2018-2023 онд Магнай Трейд компанийн хүний нөөц эрхэлсэн захирал, 2020 оноос одоог хүртэл "Хаан Ойл групп" компанийн үүсгэн байгуулагч, захиралаар ажиллаж байна.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.ЭНХБАТ

Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат Оюу толгойн нээлттэй ...

Өмнөговь аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 24-ний өдөр болжээ. Хурлаар аймгийн Засаг даргад Н.Энхбатыг нэр дэвшүүлж олонхын саналаар түүнийг Засаг даргаар томилохоор болсон байна.

Тэрбээр 1985 онд Өмнөговь аймагт төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. ХААИС-ийг эдийн засаг, бизнесийн менежмент мэргэжлээр төгсөж, бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.

  • 2013-2014 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежмент мэргэжлээр төгссөн.
  • 2014-2015 онд Англи улсын Оксфордод хэлний бэлтгэл, 2018 онд Солонгос улсын Сөүл хотод Күүкмин Улс төрийн сургуульд Төрийн удирдлагын менежментээр тус тус мэргэжил дээшлүүлсэн байна.
  • 2020-2023 онд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч
  • 2023 оноос Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга
  • 2012 оноос Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дөрөв дэх удаагаа сонгогдож буй.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.ЛХАГВАДОРЖ

May be an image of 1 person and text

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргаар Н.Лхагвадоржийг улираан томилохоор болжээ. Түүний хувьд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон, 2020-2024 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Тэрбээр, Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. 2007-2010 онд “Их засаг” Олон улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2015-2016 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн.

  • 2005-2012 “Жаврай” ХХК-ийн захирал
  • 2012-2016 УИХ-ын гишүүний туслах, бие төлөөлөгч

Сонгуульт ажил:

  • 2009-2020 Мандал сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
  • 2009-2016 Мандал сумын НАМЗХ-ын дарга
  • 2012-2016 НАМЗХ-ын бага хурлын гишүүн
  • 2011 оноос одоог хүртэл Мандал сумын Үндэсний бөхийн холбооны тэргүүн
  • 2012-2017 Мандал сумын МАН-ын хорооны тэргүүлэгч
  • 2015 оноос Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны гишүүн
  • 2017 оноос Мандал сумын МАН-ын хорооны дарга
  • 2020 оноос Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
  • 2021 оноос Сэлэнгэ аймгийн МАН-ын даргаар ажиллаж байна.

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХСАЙХАН

Баянхонгор аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргаар Д.Мөнхсайханыг томилохоор болжээ. Тэрбээр, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсон байна. Мөн 2020-2024 онд аймгийн Засаг даргаар ажилласан бөгөөд ийнхүү улираан томилжээ.Түүний хувьд 1999 онд МУТИС-ийн КТМС-ийг бизнесийн удирдлага, 2002 онд Удирдлагын академийг төрийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн.

Ажлын туршлага:

  • 2000-2001 онд аймгийн ЗДТГ-ын Хүний нөөцийн ажилтан
  • 2001-2003 онд Дэлхийн зөн ОУ-ын байгууллагад Салбарын зохицуулагч
  • 2003-2005 онд "Монгол шуудан" ХХК-ийн салбарын захирал
  • 2007-2012 онд Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
  • 2012-2018 онд “Их богд зам" ХХК-ийн захирал
  • 2018-2020 онд "Эрдэнэс монгол" ХХК-ийн санхүүгийн газрын захирал
  • 2020-2024 онд Баянхонгор аймгийн Засаг дарга

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.ЗОРИГТБАЯР

May be an image of 2 people and text

 Аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргаар Д.Зоригтбаярыг нэр дэвшүүлж Ерөнхий сайдад уламжлахаар болжээ. Түүний хувьд Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргаар сүүлийн найман жил ажиллажээ. Тэрбээр эдийн засагч, хүн ам зүйч мэргэжилтэй.

  • 2007-2010 онд Орхон аймгийн Жаргалант сумын Хаан банкны эдийн засагч
  • 2011-2015 онд Орхон аймгийн Төрийн банкны тооцооны төвийн захирал
  • 2016 оноос Орхон аймгийн Жаргалант сумын Засаг дарга
Сонгуульт ажил:
  • 2012 онд Орхон аймгийн Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгч
  • 2016 онд Орхон аймгийн Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгч
  • 2020 онд Орхон аймгийн ИТХ-ын болон Орхон аймгийн Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгч
  • 2015-2021 он хүртэл Жаргалант сумын МАН-ын хорооны дэд дарга,
  • 2021 оноос одоог хүртэл Жаргалант сумын МАН-ын хорооны даргын үүргийг гүйцэтгэж байна.

Булган аймгийн Засаг даргаар Д.Пүрэв-Очирыг томилохоор яригдаж байгаа аж. Харин Хөвсгөл аймгийн хувьд арваннэгдүгээр сарын 1-нд ИТХ–ыг зохион байгуулж Засаг даргаа томилохоор болжээ. 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу!

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-28 202.131.234.123

сайхан асгаж цутгаж гударч өгөх нь дээ

Avatar

Энхжаргал 2024-10-28 103.212.163.196

Булганчууд цүнх баригч томилж шараа болох юм байна даа. Пүрэв-Очир гэдэг залуу бол Сахалын суганы үс ш дээ, сахалаар дамжуулж албан тушаалд хүрч яваа хүн.

Avatar

Злчин 2024-10-28 59.153.86.200

Д.Аюурбцян гэгчийг цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үйлдсэн гэж шалгаж байгаа сурагтай байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн ондтэс шалгаж байгаа гэсэн байхаа

Avatar

Нэргүй 2024-10-28 66.181.180.102

Ажил хийх царайтай хүмүүс биш ээ

Avatar

Наймаачин 2024-10-28 139.5.218.13

Ховдод
Хятадын гар хөл Амарсайхан засаг дарга болжээ.

Avatar

ffg 2024-10-28 202.9.41.15

Слнг ман авчих юм бхгүй хог шаарууд өчнөөн жил хулгаы хийсн шаарууд нэг л гуйлагчин хулгайч хог шаар бхад бусдыг бузар хулгайч халдааж тарал болгдгийн.

Avatar

Дрср 2024-10-28 202.9.41.15

Иым хогийн юм хийжийг тул зг огцоруулдгийн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж