Алдаж болохгүй, анхаарлаа сарниулахгүй хууль!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Алдаж болохгүй, анхаарлаа сарниулахгүй хууль!

Алдаж болохгүй, анхаарлаа сарниулахгүй хууль!

Монгол Улсын Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Цөмийн энергийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв. УИХ-ын 2024 оны 21 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөрөнгө оруулалтын тухай хууль болон бизнесийн үйл ажиллагааг зохицуулж байгаа багц хуулиудыг шинэчилж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэгчдийг дэмжих эрх зүйн орчэын боловсронгүй болгох, мөн Зөөвч-Овоо, Дулаан уулын ураны ордыг ашиглах хөрөнгө оруулалын гэрээ байгуулахыг тусгасан. Дорноговь аймгийн Дулаан уулын ураны ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар Францын Орана майнинг компанитай хамтрах ажлын хэсэг байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч буй. Тус ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга ажиллаж буй. Хамгийн сүүлийн мэдээллээр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралын мэдээлснээр удаан хугацаанд ажлын хэсэг дээр санал зөрөлдсөн саналууд дээр ойлголцож байгаа бөгөөд Монголын талаас зарим хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай учраас ийнхүү Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барьжээ.

Цөмийн энергийн тухай хууль нь найман бүлэг, 51 зүйлтэй, өмнө нь 15 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ.

Стратегийн ач холбогдол бүхий цацраг идэвхт ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн Монголын Засгийн газрын  эзэмших хувь, нөөц ашигласны төлбөр тооцох, татвар, үйл ажиллагаанд тавигдах шаардлага зэрэг олон асуудлыг тодорхой болгох, хуулийн ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг тодорхой болгох зорилгоор энэхүү хуульд өөрчлөлт оруулж буйг хууль санаачлагч онцолжээ.

Хуульд,

  • Цацраг идэвхт хаягдал, цөмийн түлшийг Монгол Улсын хилээр оруулах, дамжин өнгөрүүлэхийг хориглох,
  • Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх, төрөөс оруулсан буюу оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ,
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах засвар арчилгаанд зарцуулах мөнгөн хөрөнгийг төрийн дансанд байршуулах, холбогдох журмыг Засгийн газар батлах,
  • Хөрөнгө оруулалтын гэрээг 20 хүртэлх жилээр байгуулах,
  • Цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн урааны хүдрийн баяжмалын борлуулалтын үнэлгээний 5.0 хувь байх,
  • Цацраг идэвхт ашигт малтмалын зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дээр 0-130 ам.доллараар ангилж, 0-9 хувь хүртэл нэмэгдүүлж тооцох
  • УИХ цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөрөөр тогтоох тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигсаны тусгай төлбөрийг тухайн ордын онцлог, ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ тогтоох зэрэг онцлох заалтуудыг тусгажээ.

Мөн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан Татварын ерөнхий хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Компанийн тухай хуулиудад тус тус өөрчлөлт оруулах юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Франц улсад төрийн айлчлал хийх үеэр протколд гарын үсэг зурах  үед тохиролцох шаардлагатай 420 гаруй саналыг 223 санал дээр нэмсэн байсан. Түүнээс хойш 6 дэд ажлын хэсэг ажилласан. Ерөнхий сайдын зүгээс байгаль орчны чиглэлээр эрсдлийн үнэлгээ гаргуулах, хөрөнгө оруулагч тал дээр эрсдлийг хамтдаа хариуцлага хүлээх гэдэг тодорхой үүрэг өгсөн. Одоогийн гэрээний төслийн 51 хувь дээр харилцан ойлголцолд хүрсэн гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдэгдэж байсан юм.

Франц улстай хийж буй уран ашиглах гэрээний 51 хувийг Монгол Улс даваа эрхтэйгээр эзэмшинэ. Ингэхдээ Монголын тал ямар нэг санхүүжилт гаргахгүй бөгөөд 100 хувь Францын тал санхүүжилтээ хийнэ.  Хугацааны хувьд 40 жил бөгөөд 30 жилд нь олборлолт, 10 жил нөхөн сэргээлт хийнэ гэж талууд ойлголцжээ.

Зөөвч овоо, Дулаан-Уул орчим нийт батлагдсан нөөц нь 100 345 тонн. Үүнээс ашиглаж болох нөөц нь 70 гаруй мянган тонн гэсэн урьдчилсан тооцооллыг гаргажээ. Зөөвч овоо төслийн хүрээнд жилд 2500 тонн уран олборлох боломжтой юм. Энэхүү нөөц нь сүүлийн 20 гаруй жил дэлхийн бүртгэгдсэн хамгийн өндөр нөөц юм.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” компанийн хөрөнгө оруулагч Франц улсын “Орано Майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэх ийнхүү удаа хугацааны дараа УИХ-ын босго давж, яаралтай горимоор хэлэлцэгдэх гэж байна.

Мэдээж бид хөрөнгө оруулалтын гэрээг хийж, цаашдын эдийн засгийн өгөөжийг зөв тооцож, шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийх нь хамгаас чухал. Оюутолгойгоос хойш хийгдэж байгаа дараагийн томоохон төслийн нэг нь болж буйгаараа ч онцлогтой. Тиймээс, өмнөх алдааг давтахгүй, Монгол Улсын тал давуу эрх, өгөөжөө хүртэх гэрээг байгуулахын тулд хамтарсан Засгийн газар, УИХ-ын гишүүдээс гадна олон нийт ч гэсэн энэхүү гэрээнд анхаарлаа хандуулах үүрэгтэй. Иргэн бүр зүйл, заалт бүрийг нь ойлгож, мэдэхгүй ч УИХ-д анх удаа сонгогдсон 126 гишүүн бүр энэ хуулийн өөрчлөлт, цаашдын өгөөжийг ард түмэн, олон нийт хүртэхэд нь хянуур, нямбай хандах нь чухал. Хөрөнгө оруулалтын гэрээ төлөвлөсөн цагтаа хийгдэж, үйлдвэрлэл эхэлсэн цагаас бидний эрчим хүчний хараат бус байдал, эдийн засгийн өгөөж, ажлын байр гээд олон зүйлийн эхлэл болно гэж тооцоолж буй. Хамгийн чухал нь том төслүүдээ хөдөлгөхийн тулд бид Хөрөнгө оруулалтын гэрээгээ Монголд ашигтай, монголчууд ашгийг нь хүртэх байдлаар хийх ёстой бөгөөд энэ эрх мэдэл нь УИХ-д, УИХ-ын эрхэм түшээдэд хадгалагдаж буй. Гэрээг яаравчлан батлах нь чухал ч “яаралтай” нэрийн дор хөнгөн, хуумгай хандаж үл болох чухал гэрээг УИХ хэлэлцэх гэж байна.

“Бадрах энержи” компани нь Монгол-Францын төрийн өмчит компаниудын хамтарсан компани бөгөөд олон улсад уран олборлогч, ураны олборлолтоор дэлхийд тэргүүлэгч гурван компанийн нэг юм. Тус компанийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар "Мон атом" компаниар дамжуулан эзэмшдэг. Тус компани нь 1997 оноос хайгуулын ажлаа эхлүүлэн 2006 онд Дулаан-Уул орд, 2010 онд Зөөвч-Овоо ордыг тус тус илрүүлжээ. 2016 оноос гурван ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, 2018 оноос ГДУО үйлдвэрлэлийн туршилтын барилгын ажил, 2021-2022 оноос үйлдвэрлэлийн туршилтаа эхлүүлээд байгаа юм. Уг ураны орд нь 100345 тонн ураны нөөцтэй гэж бүртгэгдсэнээс ашиглаж болох ураны тогтоосон нөөц 87660 тонн юм. Үйлдвэрлэл бүрэн чадлаараа ашиглалтад орсноор жилд 2500 тонн уран үйлвэрлэх хүчин чадалтай.

Цөмийн энергийн хуулийн нэмэлт өөрчлөлттэй ЭНД дарж танилцана уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-28 202.9.46.45

Худлаа хөөрсөн сагсуу бичлэг байна. Хятадуудын хүслийг бичжээ. Бараг бүх баялгаа гадныхан хятадуудад өглөө одоо эх орноо ганы хөрөнгө оруулалт нэрээр өгөх гээд Хүрэлбаатарын талынхан үхэж алдаж байна.

Avatar

Нэргүй 2024-10-28 59.153.112.109

оюунчимэг авгай бол засгийн газрын бэт, мэргэжлээ худалдаж идэж байгаа архичин

Avatar

Оноч 2024-10-28 66.181.182.38

МУ өөрийн газрын нөөцийг ашиглуулчаад 2,5%-ийн АМНАТ аваад хоцордог тэнэглэлээ зогсоо. Ийм энгийн юмыг ойлгохгүй бна гэж бхгүй. Таван толгойн нүүрсийг 1 тонныг нь 140 доллараар зардаг компани ашигтай байх уу? зарсан мөнгөнөөс 2,5%-ийн АМНАТ авдаг улс ашигтай байх уу? Үндэсний компани байвал 140 доллар нь монголд хөрөнгө оруулалт болж орж ирнэ. Улс ч татвараа авчихна. гэтэл заавал ГХО? яагаад? Шинхуа-д өгөөд өөрсдөө 2,5-ийн АМНАТ авъя, ямар ч зардал гарахгүй. Логик хаана бна?

Avatar

Оноч 2024-10-28 66.181.182.38

Хариулт маш энгийн нэг бол компаний 34%-ийг эзэмших. Эсвэл АМНАТ-аа 34% болгож авах. ОТ дээр манайхан зөв шийдвэр гаргасан. Даан ч 34%-ийн зардал хуваалцах болгоод түүнийг нь хүүлээд хэзээ ч ашгаа авахгүй махинаци хийчихсэн. Шийдвэр гаргах бүх эрхээ гадныханд өгсөн. Хяналт тавих бүх сувгаа гадныхан цаагуураа нууц далд шийдэхээр хийчихсэн.

Avatar

Нэргүй 2024-10-28 202.55.191.130

"Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах засвар арчилгаанд зарцуулах мөнгөн хөрөнгийг төрийн дансанд байршуулах, холбогдох журмыг Засгийн газар батлах" гэсэн заалтын логикыг харахгүй байна. Хөрөнгө оруулагч нарыг үргээж, хэлцлийг гацаах заалт шиг харагдаж байна.

Avatar

оноч 2024-10-28 66.181.182.38

Гуцоо чи дандаа ингэж гадны компаний гар хөл болдог, урвагчдыг тусгайлан шалгадаг хуультай болмоор байна.

Avatar

Нэргүй 2024-10-28 202.55.191.130

suck my big dick haha

Avatar

Нэргүй 2024-10-28 139.5.216.147

Энэ гэрээнд манай тал хувь эзэмшиж л тэнэглэж болохгүй шүү!!! Оюу толгойн гэрээнд 34% эзэмших заалтыг оруулсан шалтгаан нь Ашигт малтмалын хуульд ийм заалт гадны шахалтаар хулгайн замаар оруулсны гай байсныг Ерөнхий сайд асан С.Баяр шоронд сууж байхдаа бичсэн номондоо дурдсан байдаг!!! Францын гэрээнд хэдэн ₮ ашиг олохоос илүү геополитикийн том ач холбогдлыг нь илүү анхаараасай!!!!

Avatar

Оноч 2024-10-28 66.181.182.38

Монгол улс өөрийн орд газрыг огт үнэлэхгүй гадныханд өгдөг ийм тэнэглэл дахиж бүү давтагдаасай. Бүүр сүүлдээ буруу орчуулгаас болоод монголчууд буруу ойлгосон, газрын доорхи нөөцийг газрын баялаг гэж буруу орчуулсан энэ тэр. Баялаг бол компани гаргаж ирээд угаагаад баялаг, тэрний доорх чулуу шороо сая сая жил тэгээд хэвтэж байсан шороо энэ тэр гээд тэнэг2 юм ярьж байгаа. Нөөц ч гэсэн үнэлдэг. Нөөцийг үнэлэхгүй, зүгээр л лицензээр авчихсан. Угааж гаргаж ирээд бид баялаг бүтээлээ…Тэнэг хүн хуурч

Avatar

монгол хүн монголын ард түмний 1 гэдэг утгаар нөөц үнэгүй ашиглаж болох ч... 2024-10-28 66.181.182.38

Энд хүмүүсийг тэнэгтүүлдэг 1 л махинаци явдаг юм. Газрын доорхи баялаг биш нөөц байгаа хамаагүй. Нөөц ч гэсэн үнэлгээтэй. Хувцас оёдог компани даавуугаа үнэгүй авдаггүйтэй адил шороо ухаад угаадаг компани хүний нөөцийг үнэгүй авчихаад бид баялаг бүтээлээ. Ийм тэнэг байж болохгүй. Нөөцөө үнэлэх ёстой. Хэрэв нөөцөө үнэлээд 34 хувь авдаггүй юмаа гэхэд нөөцөө танайд үнэгүй ашиглууллаа. Одоо баялгаас чинь бид ийм хувиар АМНАТ авна гэдгээ маш тодорхой хэлэх ёстой.

Avatar

дорж 2024-10-28 202.131.251.130

Шар нунтагаа дэлхийн зах зээлийн үнээр худалдаарай. ард түмэнд ямар ашиг орлого өгөх вэ? гэдгийг Засгийн газар Оюунэрдэнэ маш тодорхой хариулах ёстой.хамгийн багаар бодоход , ард иргэдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж 100000 төгрөгөөр нэмэгдэж чадах уу? чадахгүй бол француудтай хамтрах энэ төслөө зогсоох хэрэгтэй.Дандаа гадныханд шулуулж болохгүй биздээ.

Avatar

Нэргүй 2024-10-28 202.126.90.227

ОДОЛ ГЭНЭТ БААХАН 5 ХӨЛТ 2 ТОЛГОЙТОЙ ХУРГА ИШИГ ТУГАЛ ТӨРӨӨД ТЭРЭНД НЬ ОРОСЫГ ШҮТЭГЧ ООРКУУД ЦООХОР ДЭЭЛТИЙГ МАГТАГЧ МАЛНУУД НЬ ИТГЭЭД УНАНА АА

Avatar

Зочин 2024-10-28 43.242.242.57

Дүүрэн үг үсэг, баримтын алдаа. Ичиж үхмээр юмаа.

Avatar

Иргэн 2024-10-28 66.181.178.48

Бичсэн зүйлээ уншиж алдаагаа засч бай.

Avatar

Нэргүй 2024-10-28 103.212.118.192

Манайхан ийм сэргэлэн шүү. Цөмий бүтээгдэхүүнийг нутаг дээгүүрээ дамжин өнгөрөхиыг хориглосон хууль гаргахаар манайх бас дамжин өнгөрүүлэхийг хориглоно гээд хятад хэлж мэднэ. Хуучин аккумляторыг хүртэл цацрагтай гээд хилээрээ оруулахыг хориглосон улс. Франц өөрөө оросын нутгаар тээвэрлэхгүй гэнэ. Ингээд басснэг мухар төмөр замтай болох юм байна дах

Avatar

Оноч 2024-10-28 66.181.182.38

цацраг бишээ …аккумлятор халуунд тэсрэх магадлалтай учраас тусгай нөхцөл шаарддаг юм. Үхсэн баасны цацраг. Дэлбэрдэг юмыг контейнер-т зүгээр вагоноор тээвэрлэхийг хэн ч хориглоно.

Avatar

Ванга 2024-10-28 103.168.34.47

Францыг ялгас. Франц бол хамгийн муу түнш. Францууд явсан газар хөгжил биш сүйрэл үлддэг. Француудыг Монголчууд дөнгөж чадахгүй, тэдний ухааныг гүйцэхгүй, тэднээс мөнгө, технологи салгаж чадахгүй.

Avatar

ш** ац минь чамаас дээр 2024-10-28 202.179.18.151

ш** ац минь чамаас дээр

Avatar

Нэргүй 2024-10-28 103.212.118.192

Франц ураны хэрэглээнийхээ 30 хувийг олон жил авдаг байсан Нигер францбг улс орны эдийн засагт ямарч тус болоогүй байгаль хүн амын эрүүл мэндийг сүйтгэсэн гэнд 2 жилийн өмнө хөөн гаргасан нь францыг яаралтай өөр эх үүсвэр олоход хзргэсэн тул манайх ийм хүнд байдлыг ашиглаж гэрээгээ хийх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-10-28 139.5.216.147

За тэр, энэ нэг муу оросын хөлсний тролл боргоод эхэллээ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж