"МАН төсвөөр дамжуулж намын бүтцээ угжиж байна"

"МАН төсвөөр дамжуулж намын бүтцээ угжиж байна"

"МАН төсвөөр дамжуулж намын бүтцээ угжиж байна"

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


– УИХ-ын зарим гишүүд 2024 оны төсөвт тодотгол хийх үеэр төсөвтэйгээ танилцах хугацаа олгоогүй хэмээн шүүмжилж байсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас УИХ-д ирэх 2025 оны төсвийн төслийг өргөн бариад байна. Ирэх оны төсөвтэй бүрэн танилцаж чадсан уу. Ирэх оны төсөвт анхаарах шаардлагатай зүйлс юу байна вэ?

-УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд сонгогдсон гишүүд долдугаар сарын 2-ны өдөр тангаргаа өргөж, УИХ-ын ээлжит бус чуулган наймдугаар сард хуралдаж энэ оны төсөвт тодотгол оруулах асуудлыг хэлэлцсэн. Тухайн үед яах аргагүй УИХ-ын гишүүдэд төсвийн тодотголын материалыг тулгаж өгсөн. Шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөлт орсонтой холбоотой тодотгол оруулж ирсэн. УИХ-аар уг асуудлыг хэлэлцэн батлах учраас орж ирсэн өөрчлөлтүүдтэй танилцах хугацааг өгөх ёстой. Их хэмжээний материал тулгуу хугацаанд өгсөн учраас УИХ-ын 126 гишүүний 80 хувь нь шинэ гишүүд байсан учраас орж ирсэн олон асуудлууд тодорхойгүй байж байгаад батлагдсан. Харин ирэх 2025 оны төсвийн тухайд есдүгээр сарын 1-нээс өмнө хуулийн дагуу өргөн баригдсан. Гишүүдэд цахимаар болон цаасан хэлбэрээр өгсөн. Ингээд УИХ-аар хэлэлцээд явж байна.

Сар гаруйн хугацааны өмнө 2024 оны төсөвт тодотгол оруулж 27 их наяд төгрөг байсан зардлын хэмжээг 30 их наяд төгрөгт хүргэсэн. Тэгвэл ирэх 2025 онд зардал талдаа ойролцоогоор 38 их наяд, орлого талдаа 36 их наяд, төсвийн алдагдлдыг 1.9 их наяд төгрөгт хүргэх төсөл орж ирсэн.

Энэ оны эхээр 27 их наяд төгрөгийн зарлагатай байсан төсвийг жилийн дараа 38 их наяд төгрөгт хүргэж байгаагаас төсвийг богино хугацаанд их хэмжээгээр тэлж байгаа нь нэгэнт илэрхий боллоо. Гол асуудал нь Засгийн газраас өргөн барьсан төсөл дээр эдийн засгийн өсөлтийг 8 хувь байх, ДНБ 95 их наяд төгрөгт хүрэх тооцоолол хийсэн.

Гэтэл хараат бус шинжээчид, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 6.6-7 хувь, Дэлхийн банк 6.6-6.7 орчим хувиар өсөх судалгаа гаргасан. Хэрэв Засгийн газрын тооцоолсон тооцооллоос зөрүү гарсан тохиолдолд яах вэ гэдгээ Засгийн газрын гишүүд, Сангийн яам тайлбарлаж чадахгүй байна.

Тодорхой хэмжээнд зэс, нүүрсний үнийн зөрүүнээс эрсдэл үүсвэл Хуримтлалын санд байгаа 1.5 их наяд төгрөг болоод дээр нь нэмж хуримтлагдах 600 гаруй тэрбум төгрөгийг оролцуулан  үүсэх эрсдлийг давж гарна гэж тайлбарлаж байна. Миний хувьд хуримтлалын санд байгаа мөнгө үүсэх эрсдлийг тогтворжуулахад хангалттай хүрэлцэхгүй гэж бодож байна.

Нөгөө талаас ДНБ-ий өсөлтийг өөдрөгөөс төсөөлөхдөө татварын орлогын хувь хэмжээ нь ДНБ-ий өсөлтийн хувь хэмжээнээс илүү байхаар тооцсон. Тиймээс эрсдэлт нөхцөл байдал үүсвэл татвар төлөгчид, ажил олгогчид, иргэд дээр их хэмжээний ачаалал ирнэ гэж ойлгох хэрэгттэй.

Мөн цахилгааны үнэ тариф болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэдүүлэх талаар яригдаж байна. Цахилгаан, дулааны үнэ тарифын өсөлтийг дагаад ААН-үүд бараа, үйлчилгээнийхээ үнийг нэмэгдүүлнэ. Энэ нь эргээд эдийн засагт хүндрэл үүснэ. Үүнээс үүдээд татвар төлөх боломж болоцоо нь хумигдмал болж магадгүй гэсэн таамаг бий гэдийг зарим судлаачид болоод УИХ-ын гишүүд анхааруулсаар байна.

"ЗАСГИЙН ГАЗАРТ ХАМТАРСАН НАМУУД ОЛОНХООРОО ТҮРЖ ТӨСӨВ БАТЛАХ ГЭЖ БАЙНА"

-Төсвийн зарлага тэр дундаа урсгал зардлын хувь хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Цаашид ч өсөх хандлагатай байна шүү дээ?

-Төр улам л данхайж байна. Үүнийг цомхон болгох арга хэмжээ авч болох боломж байсан. Тухайлбал, өнгөрсөн найман жилийн хугацаанд төрийн үйл ажиллагааг цахимжуулах талаар маш их хэмжээний хөрөнгө мөнгө заарцуулсан.Үүний үр дүнд амжилттай хэрэгжсэн зүйлүүд ч бий. Гэтэл ийм хэмжээний цахимжилт бий болчихоод байхад , яагаад төрийн зарим бүтэц цомхон болж зардал хэмнэгдэхгүй байна вэ гэдэг асуудал хөндөгдөж байна. Тухайлбал, Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэх хүрээнд уг бодлогыг хариуцах улсын үйлдвэрийн газар байгуулсан байна. Энэ мэт олон тооны улсын үйлдвэрийн газрууд оршсоор байна. Эдгээр үйлдвэрийн газруудын тоог бууруулах боломж байна. Мөн ирэх жилүүдэд Засгийн газраас хэрэгжүүлэхийг зорьж байгаа 14 мега төслүүд бий. Эдгээр төслүүдийг сонгохдоо хэрхэн яаж эрэмбэлэсэн нь тодорхойгүй байна. Улсын орлогод тогтвортой, удаан хугацаанд хувь нэмэр оруулахуйц ийм төслүүдийг Хамтарсан Засгийн газар хийж хэрэгжүүлэх нь зүйтэй. Гэтэл хиймэл дагуул бий болгож, Богд уулаа нүхэлж, гүүр барьснаар хэдий хугацаанд улсын төсөвт хөрөнгө оруулалт нэмэгдэх юм. Эсрэгээрээ урт хугацаандаа урсгал зардлууд нэмэгдэх юм уу. Ингээд тооцоод үзвэл орлого, зарлага нь ямар байх талаар хэн ч тооцоогүй. Одоо л ТЭЗҮ нь хийгдэж байна. Тэгвэл зайлшгүй хийх ёстой дулааны цахилгаан станц, эрчим хүчний эх үүсвэрүүдийг тэлэх, говийг усжуулах гэх мэт төслүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Эрчим хүчний хувьд айлаас хараат, зарим өдрүүдэд лаагаа асааж сууж байхад мянган сайхан юм яриад хэрэггүй. Тэгвэл Засгийн газраас хэрэгжүүлэх төслүүд болон ирэх онд хэрэгжүүлэхээр тусгасан гадна болон дотны хөрөнгөөр хэрэгжих ажлуудын эрэмбэ дарааллын асуудлыг хэрхэн тооцсон, эдийн засгийн хувьд ямар өгөөж авч ирэх нь огт тодорхой бус байна.

Засгийн газарт хамтарч орсон намууд олонхоороо хүч түрэн ирэх 2025 оны төсвийг батлах гэж байна.

-Ирэх оны төсийн зарлагын хувь хэмжээнээс танах боломж байгаа гэж та үзэж байна уу?

-Байлгүй яах вэ. Тухайлбал, энэ оны төсвийг сонгуулийн жилийн төсөв буюу маш өөдрөгөөр төсөөлж 27 их наяд төгрөг байхаар баталсан. Өөрөөр хэлбэл, 2023 онд 20 их наяд төгрөгийн зарлагатай төсөв баталж байсан бол энэ онд 7 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 27 их наядын зарлага гаргахаар төсвөө баталсан. Саяхан дахин тодотгол оруулж 30 их наяд болгосон. Гэтэл ирэх 2025 онд шинэ 30 жилийг эхлүүлж, улсаа  үсрэнгүй хөгжүүлнэ гэж 38 их наяд төгрөгт хүргэлээ. Ердөө жилийн дотор төсвийн зарлагыг 18 их наядаар нэмэгдүүллээ.  Гэтэл ирэх оны төсвийн төсөөлөл дотор танаж болохуйц олон төрлийн зардал байна гэж харж байна. Тухайлбал,  500 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авах мөнгө суулгасан байна. Яам болгон тоног төхөөрөмж худалдаж авах нь. Шинээр ашиглалтад орсон сургууль цэцэрлэгтэй холбоотойгоор тоног төхөөрөмж, сандал, ширээ, самбар авах тохиолдол бий. Гэхдээ тухайн жилдээ л авдаг. Гэтэл сүүлийн жил бүр 400-500 сая төгрөгийг тоног төхөөрөмжийн шинэчлэл нэрийн дор төсөв дээр тавьж байна. Ирэх оны төсвийн тухайд олонх болсон гурван нам яасан ч яадаг юм гэсэн байдлаар их хэмжээний зардал гаргаж байна. Гадаад томилолт, хурал зохион байгуулах гэх мэтээр тэрбум, тэрбум төгрөгөөр яригдах зардлууд тавьсан байна.

Аль ч сайд, дарга, Засгийн газар төсвийн эрх мэдлээ нэмэгдүүлэхийн төлөө улайрах нь ойлгомжтой. Хэдий тийм боловч хэрээс хэтэрч байна.

Дарга нарт санхүүгийн эрх мэдэл, боловсон хүчний эрх мэдэл, лиценз тусгай зөвшөөрөлтэй холбоотой гурван төрлийн эрх мэдэл байдаг. Тэгэхээр дарга нарын төсвийн эрх мэдэл данхайж байна. Яам болгоны хүний нөөц нэмэгдэж, олон тооны чанаргүй төрийн албан хаагчид бэлтгэгдэж байна. Бүсчилсэн хөгжил гэх нуувчны ард бүгдийг халхавчилж, Засгийн газрын сайд нарт бүсчилсэн хөгжил нэрийн дор юу дуртайгаа хийх эрх мэдэл нь төсөвтэй хамт боогдож орж ирж байна. МАН,АН, ХҮН намууд Монгол Улсын санхүүгийн нөөцийг ашиглаж болох дээд түвшинд тултал нь ашиглаж байна.

"БОДЛОГО БУРУУ ХЭРЭГЖИЖ, ДАРГЫН ҮЗЭГНИЙ ҮЗҮҮР, ӨНГӨ ҮЗЭМЖЭЭР АСУУДАЛ ШИЙДЭГДЭЖ ЭХЭЛДЭГ"

-Төсөв томрохын хэрээр хувийн хэвшлийн орон зай хумигддаг. Ирэх оны төсвийн төсөөллөөс харахад жижиг, дунд үйлдвэрлэл, хувийн хэвшилд ямар боломж болон дарамт ирэхээр харагдаж байна?

-Ганц л чухал зүйл байгаа нь төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж болохгүй. Гэтэл төсөв томрохын хэрээр төрийн хамараал бүхий компаниуд томорч, тэлдэг. Тухайлбал, төр орон сууц бариад эхэлвэл энэ чиглэлийн хувийн аж ахуйн нэгжүүд маш хүнд байдалд орно. Төсөвтэй дагалдан орж ирж байгаа олон хуулийн өөрчлөлтүүдийн үр дүн тодорхойгүй байна. Тухайлбал, 90 хувийн татварын хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлнэ гэж байна. Гэтэл аль салбарыг, хэрхэн яаж хөгжүүлэх талаарх мэдээллийг ажлын хэсгийнхэн өгч чадахгүй байна. Хоёрдугаарт, эх орондоо үйлдвэрлэх боломжгүй барилгын материалын бүтээгдэхүүнийг гаалийн татвараас 100 хувь чөлөөлөх гэж байна. Хэрэв одоо Монголд барилгын материал үйлдвэрлэхийг зорьж төслөө хэрэгжүүлж, хараахан үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй байгаа аж ахуйн нэгжүүд хохирогч болох вий. Угтаа аль болохоор эх орондоо нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь энэ улсын бодлого байх ёстой.

Гэтэл яг ийм бодлогын эсрэг байж болзошгүй, төсвийн хулгай гэж нэрлэж болохуйц зарим нэг хуулийн төслүүд орж ирж байна. Татварын хөнгөлөлт, гаалийн албан татвараас чөлөөлөх асуудал буруу хэрэгжээд эхэлбэл, зах зээлийн тэнцвэртэй байдлыг алдагдуулж, даргын үзэгний үзүүр, өнгө үзэмжээр асуудал шийдэгдэж эхэлдэг.

Энэ мэт тодорхойгүй нөхцөл байдлууд УИХ дээр 2025 оны төсвийг хэлэлцэж байх үед үүсч байна.

-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 14 мега төслийг ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхийг зорьж байна. Танд хэр их итгэл үнэмшил төрж байна. Төсвийн зардал тэр дундаа урсгал заррдал, татаас, нөхөөсийн хэмжээ жил бүр нэмэгдэж байна л даа?

-Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сан маш их алдагдалтай ажиллаж байна. Улсын төсвөөс эдгээр сангуудын алдагдалыг нөхөх зорилгоор маш их хэмжээний мөнгө хувиарлаж байна. Энэ бол бодлогын маш том алдаа байгаа гэдгийг харуулж байна. Дээр нь улсын үйлдвэрийн газрууд, төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа, үр ашгийг нарийн тооцсон судалгаа шинжилгээ хийх цаг нь болсон.

Олон жил алдагдалтай ажиллаж байгаа зарим улсын үйлдвэрийн газрууд оршин тогтнох шаардлага байна уу. Яам, тамгын газар, төсвийн ерөнхийлөн захирагч нарын зарцуулах үнийн дүн жилээс  жилд нэмэгдэж байна.

Энэ бүхэн дээр үндэслээд "Төсөв бол намын бүтцээ ажилтай, орлорготой болгож байгаа нэг хэлбэр юм байна” гэж дүгнэж байна. Сонгуульд маш өргөн бүтцээр орж ялалт байгуулдаг МАН тэр олон мянган гишүүдээ ажилтай, орлогтой байлгах бодлогыг төсвөөр дамжуулж хэрэгжүүлж байна. Төсвөөр далимдуулж намын бүтцээ угжиж байна. Төр цахимжаад, төрийн үйл ажиллагаа нь цомхон болсон бол эргээд хэмнэлт заавал яригдах ёстой. Гэтэл төрийн үйлчилгээнд ийм орчин үеийн тоног, техник төхөөрөмж ашигласны үр дүнд ийм хэмжээний цалингийн зардал хэмнэгдэж, орон тоогоо цөөллөө гэсэн судалгаа байх л ёстой. Өнөөдөр 22 яам байх шаардлага байна уу.

Асуудал бүхэн дээр буюу түгжирлийн, утааны гэх мэтээр төрийн бүтэц бий болгож байгаа нь мөнгийг үрэн таран хийж байгаа л нэг хэлбэр. Түгжрэлийн сайд байсныг 20 минутын хот болгосон, хурал зохион байгуулахын тулд улсын үйлдвэрийн газар байгуулж байна. Цаашид ямар нэрээр халхавчилж татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийх газар шинээр байгуулагдахыг хэлж мэдэхгүй байна.

Жил бүр төсвийн мөнгийг данхайлхаж, өөрсдийнхөө захиран зарцуулах эрх хэмжээг нэмэгдүүлэхийн оронд өмнөх жилүүдийн төсвийн зарцуулалт дээрээ үнэлэлт дүгнэлт өгч, алдаатай бодлого шийдвэр, үр ашиггүй зардал гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцмоор байна. Тухайлбал, аудитын байгууллагаас гаргасан дүгнэлтээр 2023 оны төсөв дээр "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн удирдлагууд их наядаар хэмжигдэх мөнгийг үргүй зарцуулсан байна гэх дүгнэлт гаргасан. Өнөөдөр энэ асуудлыг хэн ч ярихгүй байна. Шинээр мега төслүүд хэрэгжүүлнэ гэхээс илүүтэй өмнө нь хэрэгжүүлэхээр төсөвт тусгагдсан, төсвөөс хөрөнгө мөнгө зарцуулсан төслүүд дээрээ үнэлэлт, дүгнэлт өгмөөр байна.

Дүүжин тээвэр, тэнгэрийн зам гэх мэт олон сайхан нэртэй төсөл хэрэгжүүлэхээр тууз хайчилсан. Түлшний үйлдвэр байгуулна гэсэн. Хаана байна. Энэ мэт бүтэлгүйтсэн төслүүдийн жагсаалт уртаас урт хөвөрнө.

Тиймээс мега төслүүийнхээ тоог бууруулж эрсдлийг бууруулах боломж байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-28 202.126.89.145

түмний хэл ам ортой шүү та нар төр биш болохоор төрийн шийтгэл хатуу шүү

Avatar

Нэргүй 2024-10-28 192.82.66.243

Төсвийн мөнгө заран үрэн байж "Монголыг Дэлхийд сурталчилах" нэртэй Засгийн ажлыг ойлгохгүй бгамдаа…Зүгэр Монголд ороод ирсэн Гадаадын Хөрөнгө Оруулалтуудаа ҮРГЭЭХГҮЙ, ӨӨРСДӨӨ ИДЭХГҮЙ ШАМШИГДУУЛАХГҮЙ бол болоошүүдэээ

Avatar

Нэргүй 2024-10-28 66.181.190.72

ИХ МЭДЭГЧ ПҮРЭВДАВАА ЧИ ГОНШИГНОХДОО АН, ХҮН НАМЫН НЭРИЙГ ДУРЬДАХАА МАРТЧИХЖЭЭ.

Avatar

Нэргүй 2024-10-28 180.149.67.118

ТӨР БҮХ ЮМАНД ОРОЛЦОЖ БАЙГАА УЧРААС ДАНХАЙЛ ГҮЙ ЯАХАВ ДЭЭ. УГ НЬ АРД ТҮМНИЙ АМЬДРАХ ОРЧИН, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД Л ТӨРИЙН ОРОЛЦОО БАЙЖ БУСДЫГ НЬ ХУВИЙН ХЭВШИЛ ХИЙВЭЛ ТӨР ИЙМ ТОМ БОЛОХГҮЙ Л ДЭЭ. ДААНЧ СОЦ НИЙГМИЙН СҮҮДЭР УРТ СҮҮЛТЭЙ МӨД БИД ТӨРӨӨС ХАМААРСАН БАЙДЛАА АЛДАХГҮЙ. БҮХ ЗӨВШӨӨРЛИЙГ ТӨР ӨГЧ ИРГЭД НЬ ТӨР ТЭРИЙГ ЭНИЙГ ХИЙСЭНГҮЙ ГЭЭД ТӨРД БҮХ ЮМ ТӨВЛӨРӨХ ЭРХИЙГ АТГУУЛДААД БАЙНА. МУНХАГ АРД ТҮМЭНД МУНХАГ УЛС ТӨРЧИД ҮЙЛЧИЛЖ БАЙГАА

Avatar

Зочин 2024-10-28 59.153.112.121

Хамгийн их төсөв мөнгөтэй байсан Баянзүрх дүүргийн дансыг улайтал луйвардсан хулгайч мөн үү. Хэзээ нэг их шударга болчив. Хэлэмгий этгээд сурамгай гэдэгсэн

Avatar

Нэргүй 2024-10-28 202.21.100.164

АН Женокоосоо салаачээ. Тэгэхгүй бол хэзээ ч өөдлөхгүй нээ

Avatar

иргэн 2024-10-28 202.9.46.84

Жинхэнэ төрийн түшээ байна. Гадаад томилолт, хурал гэх мэт шаардлагагүй зардлуудыг сайн танах хэрэгтэй.

Avatar

Зочин 2024-10-28 112.72.10.198

Та нар ийм юмтэй тэмцэж, засаж залруулах гэж гишүүн болоо биз дээ. Одоо гоншогоноод, гомдол маягийн юм яриад суухын оронд ажлаа хий.

Avatar

Нэргүй 2024-10-28 66.181.184.189

нам дагасан хэдхэн өлөн хулгайчууд улс орныг самарч дууслаа

Avatar

Нэргүй 2024-10-28 202.126.89.145

үнэн шүү өлөөн өлөн өмдөндөө савираад л өлөнтөөд бх нь тэр

Avatar

hudalch 2024-10-28 66.181.191.241

нийслэлийн Ардчилсан намын дарга , женкогийн бууны ,,,,,,, бутлан тараагч одоо нэг цэцэн юм ярих аа боль

Avatar

ХУУЛЬЧ 2024-10-28 202.9.40.122

УЛС ТӨРИЙН НАМУУД ИЛЭЭР ХУУЛЬ БАТАЛЖ МӨНГӨ НАМДАА СААНА.,,, ,,,,,ЦААГУУРАА МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ АЖИЛ ОЛГОГЧ БОЛОХООР ЭДИЙН ЗАСГИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ТОЛГОЙЛОГЧ ШҮҮ ДЭЭ.,,,ӨНӨӨНГИЙН ХҮНИЙ ЖАМ ЁСНЫ НИЙГЭМД БҮГД ТЭР УЛС ТӨРИЙН НАМУУДААС ХАМАААРТАЙГ МЭДСЭЭР БАЙЖ БИД БОЛ АРИУН ЦЭВЭРЧ ГЭЖ ,,,,,,ХҮНИЙ ТАРХИ УГААХ ХЭРЭГҮЙ ДЭЭ .,,,,АН-МАН ын гишүүн бол адилхан шүүдээ.,,,,,,

Avatar

Нэргүй 2024-10-28 139.5.218.148

үнэн л яриад байх шиг

Avatar

Нэргүй 2024-10-28 112.72.8.90

хөл нь босго даваагүй хэрнээ таван төгрөгний дайнд гарав. хөрөнгө оруулалтын хуулийн төслийг чөмөг чөмгөөр нь салгаж таниулаа

Avatar

Нэргүй 2024-10-28 66.181.183.200

Төрийн бүтэц данхайж байгаа нь үнэн шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-10-28 103.111.68.3

Та нар тэгээд зогсоогоочээ

Avatar

Нэргүй 2024-10-28 66.181.180.102

ЧИ ӨӨРӨӨ НЭГ ИХ ЗҮЙЛ БҮТЭЭСЭН ПМ ШИГ ИНГЭЖ ЧАЛЬЧИХАА БОЛЧИХООЧ

Avatar

Нэргүй 2024-10-28 202.126.89.242

Миний найз засаж залруулах талаар их ярьж байна даа.

Avatar

Нэргүй 2024-10-28 43.242.242.59

АН юм л бол сөрөг хүчин болсон намаа муулж бүх зүйлийг түүн рүү чихдэг. МАН болохоор юу ч ярьдаггүй. Манай улсад улс төрийн намын үүрэг роль дэндүү их байна. Эрс багасгах хэрэгтэй. Ядаж л намын жагсаалтаар УИХ-д орж ирэхийг болиулах хэрэгтэй. УИХ-д ард түмнээс л сонгогдвол тэд сонгогчдыэнхоо төлөө явна. Намаас сонгогдсон бол намынхаа төлөө худал үнэн юм яриад бужигнуулаад байна.

Avatar

Нэргүй 2024-10-28 113.198.137.2

нам гэдэг систем манайд ер нь нэг л буруу ажиллаад байна даа. цүнх баригчдыг бэлтгэж бойжуулдаг хар механизм болчихоод байна. яаж сонгодог утгаар нь ажилладаг болгох вэ?

Avatar

Нэргүй 2024-10-28 202.126.89.177

ХЭН ЕР НЬ МАН ГЭЛТГҮЙ УЛС ТӨРИЙН НАМУУДЫГ УГЖААД БАЙНАА…?! ТЭР НЬ ЭНЭ ОЛОН “ТӨРИЙН ӨМЧИЙН” НЭРТЭЙ МАН-ын АТГАНД БАЙДАГ ЯМАР Ч АШИГГҮЙ ЯАГААД ГЭВЭЛ НАМДАА “ТУШААЧИХДАГ” СҮЛЖЭЭНҮҮД! Тэгэхээр юуны өмнө ТӨР БИЗНЕС ХИЙХЭЭ БОЛЬЖ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ТАЛХЫГ БУЛААХАА БОЛЬ!!! Үүнийг хийж чадах улс төрч бна уу энэ улсад?!

Avatar

cfgf 2024-10-28 202.9.41.15

намын нэр барьж хулгай хийгч хулгайчуудыг намтй хамааруулж намд мууг нялдаах атгаг санаархл гаргагүй шүү. Хог шааруудыг цэвэрлчинэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж