Улстөрчид жийлцээд, улсынхаа “гэрэл”-ийг унтраах уу ?

Улстөрчид жийлцээд, улсынхаа “гэрэл”-ийг унтраах уу ?

Улстөрчид жийлцээд, улсынхаа “гэрэл”-ийг унтраах уу ?

Хүйтний эрч наашилж, юу юугүй л хасах хэмд шилжсэн монголчуудын хувьд энэ жил цахилгааны хязгаарлалтад өртөхгүй байх, дулаанаа алдагдалгүй авах нь нэн чухал асуудал болоод удаж буй. Үе үеийн улстөрчдийн, салбарын сайдын арьсаа хамгаалсан үйлдлээс үүдэж эрчим хүчний салбар өнөөдөр улаан гэрэл нь асчихсан сууна.

Хамтарсан Засгийн газар байгуулагдсан энэ цаг үед л эрчим хүчний салбарын алдагдлаа нөхөж, зарим төслүүдээ хөдөлгөх том амбицтай. Хамтарсан Засгийн газраас байгуулсан Эрчим хүчний үндэсний дэд хороог Шадар сайд Г.Доржханд ахлан ажиллаж байгаа. Монгол Улсын Засгийн газраас болон тус дэд хорооны зүгээс алдагдалтай ажиллаж байгаа эрчим хүчний салбарт бүхэлд нь томоохон реформ хийхээр ажиллаж буйгаа ч танилцуулсан.  Энэ хүрээнд юуны өмнө эрчим хүчний үнэ тарифыг зах зээлийн зарчимд нь нийцүүлэх буюу бодит өртөгт хүргэхээр шийдвэрлээд буй. Өөрөөр хэлбэл, энэ жил алдагдлаа нөхөхийн тулд бодит өртөгт хүргэх нь зүйтэй гэсэн тооцооллыг Эрчим хүчний зохицуулах хорооноос танилцуулсан.

1квт эрчим хүчийг үйлдвэрлэхэд 280 төгрөгийн өртгөөр үйлдвэрлэдэг. Харин айл өрхөд 140 төгрөгөөр худалдан борлуулдаг. Тэгэхээр эрчим хүч өртөгөө гүйцэх шаардлагатай нь гарцаагүй зүйл болоод байгаа юм. Ингээд бодохоор өртөгөө гүйцэхийн тулд эрчим хүчний үнэ тарифт дахиад 140 төгрөг дутаж байна.

Бас нэг асуудал … 1кВт.ц нь 140 төгрөгийн  үнэтэй эрчим хүчийг дархан цаазат уулын аманд амьдардаг, халаалтаа залгаад мартаж орхидог бүлэг иргэд, 7 буудлын Должин эмээ нар яг адилхан үнээр худалдаж авдаг. Мөн тэд яг л адилхан шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагддаг. Чухам энд л эрчим хүчний үнийг хэрэглээнээс хамааруулан индексжүүлж, ялгаатай байдлаар тогтоох агуулга оршиж байгаа юм. Эрчим хүчний зохицуулах хороо үнийг индексжүүлсэн буюу ялгаатай байдлаар өөрчлөлт оруулна гэж анхнаасаа учирлаад байсан нь ч үүнтэй холбоотой. Хэрэглээнээс хамааран индексжүүлсэн тариф нь эрчим хүчний хэмнэлтийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх хөшүүрэг болно.

Улс төрийн нөлөөн дор үйлдвэрлэлийн өртөгтөө ч хүрэхгүй “халамжийн үнэ”-ээр эрчим хүчний салбарыг олон жил боомилсоор ирсэн нь бодит үнэн.  Гэвч өнөөдөр ч үнэ, тарифын шинэчлэлийг өнөөдөр ч ойлгохгүй суугаа улс төрийн  "алиалагчид" олширсоор. Хэрэв улс орны тусгаар тогтнолын баталгаа, стратегийн ач холбогдол бүхий амин чухал хэрэгцээ болсон эрчим хүчний салбарыг энэ хэвээр нь боомилоод унагачихвал”хариуцлага хүлээх нэг ч улс төрийн "алиалагч" тодорч, товойхгүй, гарч ирж ч зүрхлэхгүй нь ч бодит үнэн.  “Ард түмэн” гэдэг үгийг аммныхаа зоргоор  унагачихвал нийгмийн гоё фигур болно гэж төлөвлөсөн улс төрийн зарим төлөөллийн хувьд эрчим хүчний салбарыг үнийн алдагдлаар боомилж унагах гэж байгаа бол энэ чинь БИДЭНД ерөөсөөө ХАЙРГҮЙ гэсэн үг шүү дэээ ард түмэн минь.

Энэ янзаараа үргэлжилбэл 2024 оны урьдчилсан төлөвөөр салбар 274 тэрбум төгрөгийн алдагдалтай байж, төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг 3 нүүрсний уурхайн алдагдал 81 тэрбум төгрөгт хүрч, дулааны цахилгаан станц, тоноглолын 19 хувь нь, шугам сүлжээний 40 хувь нь хэдийнээ ашиглалтын хугацаа дуусч, хэзээ мөдгүй тэг зогсолт хийчихсэн байхад "ард түмэн"-дээ хайртай улстөрчдийн хэд нь лаа барьж өгөх бол.

Том чадлын эх үүсвэр ашиглалтад оруулж чадаагүй юм чинь энэ өвөл ч хязгаарлалт үргэлжлэх нь гарцаагүй. Импортоор эрчим хүчний хэрэглээгээ нөхдөг хэдий ч 2023 онд манай улс 115 МВт чадлын дутагдалд орж аргагүй хязгаарлалт хийж байсан нь үргэлжлэх нь тодорхой. 2023 оны байдлаар эрчим хүчний импортод 197 сая доллар буюу 678 тэрбум төгрөг зарцуулжээ. Хэрэв бид дотоодын эх үүсвэрээ хангалттай тордож, нэмэгдүүлсэн бол энэ хэмжээний валют бидэнд үлдэх байлаа.

Харин  энэ жилийн хувьд үнийн зөрүүг өөрчлөх, зарим төслүүдээ хөдөлгөж байж цаашид эрчим хүчний хязгаарлалтаас ангижрах, алдагдлаа нөхөж, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдээ ашиглалтад орох гээд шат дараалсан хийх ажлууд олон бий. Ялангуяа хамтарсан Засгийн газар л аливаа улстөржилтөөс ангид байж элгээрээ хэвтсэн эрчим хүчний салбараа эрчим эмчилгээнээс гаргах шаардлагатай бөгөөд цаг нь ч ирсэн. Хэрэв хоосон улстөржиж,  хий улстөржсөн "алиалагчид"-ынхаа амандаа багтаад байвал бидэнд галаар дулаацаж, газан дээр хоолоо буцалгах боломж л үлдэх нь.

Т.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-10-28 202.9.40.23

3 уурхайн алдагдлаас болж цахилгааны үнэ нэмж байгаа бол хэдэн их наядаар нь идсэн нүүрсний хулгайч нараас мөнгийг нь аваад тэцүүдэд өгөөч яагаад ард түмэн. хулгайчид нарын мөнгийг төлөх ёстой гэж хулгай хийсэн баячууд мөнгөө буцааж төлөх ёстой

Avatar

Нэргүй 2024-10-28 202.126.88.220

Хөлсний өгс долоогч сайтууд

Avatar

Munkhjargal 2024-10-28 109.40.241.163

Ewropiin oronyyd shig haant zasaglaltai angli shig bh ni zöv ym bna doo, bygd tusdaa yyregee gyizetgedeg baih!

Avatar

Нэргүй 2024-10-28 202.126.89.135

Эрчим хүчний салбарыг МАН-аас өөр намд өгч ажил хийлгэвэл зохилтой. 8 жил юу ч хийгээгүй хулгай хийсэн хулгайчид ажил хийх үү

Avatar

Эрчим хүчээ чөлөөлсөн цагт 2024-10-28 202.179.18.151

Эрчим хүчээ чөлөөлсөн цагт энэ эрчим хүч чинь эргэлт болно

Avatar

Солонго 2024-10-28 42.200.20.13

Эрчим хүчний салбарт хулгай маш их байх шиг ….

Avatar

Зочин 2024-10-28 202.126.91.235

хулгай энэ тэрийг мэдэхүй юм, дээгүүрээ байдаг л байх, Монгол улс хөгжих үү эс хөгжих үү гэдэгтом эрх ашиг байна. үнэ чөлөөлж ил тод байх талаар л асуудалд ханд.
юуны төлөө хамтарсан юм бэ?
яагаад монголчуудад эв нэгдэл байдаггүй юм бол?

Avatar

Нэргүй 2024-10-28 202.179.11.230

Gehdee ue shattai nemeh ni chuhal. Mun ter indexjuuleh ni zuv.

Avatar

Del 2024-10-28 202.55.188.114

Урьд нь нэмээгүй биш бага бага нэмсээр ирсэн ирсэн шүү одоо огцом нэмэх нь асуудал дагуул нь шүү бүх юмны үнэ огцом нэмэгдэж бусад бүх салбараа татаж унагав даа үйлчилгээний салбарт ажиллах боловсон хүчин олдохгүй байхад бүүр элгээрээ хэвтэн шүү

Avatar

Zochin 2024-10-28 202.21.111.170

Монголд улс төрч байхгүй. Ийм нэр хаяг өөртөө наасан алиалагчид нилээд бий. Монголын иргэд олигтой амьдарч чадаагүй үед би монголын улс төрч гэж өөрийгөө товойлгох "тэнэг" байсаар л байна.

Avatar

Зочин 2024-10-28 64.119.29.46

Ер нь улс төрч нар ийм байдалд хүргэсэн шүү дээ хурдан алдааг бага дээр нь засах хэрэгтэй тлейхан гэж казак нөхөр гол буруутан шүү дээ нэмэхгүй барьсан хүн даваасүрэн бас буруутай эзэд нь бэлэн бгаа шүү одоо гэнэт нэмэх асуудалд үнэхээр хүнд ЭХЗХохоо гэж хараат бус байгууллага бгаа тэр ажиллаа хийгээгүй болохоор ийм бадалд орсон шүү дээ улс төр маш их оролцож бна шүү

Avatar

Зочин 2024-10-28 202.126.91.205

Цаашид тогтвортой эрчим хүчний эх үүсвэртэй байхын тулд үнээ нэмэхээс өөр аргагүй. Эрчим хүчний алдагдалд төлдөг улсын төсвийн дараас хөнгөрч харин энэ хөрөнгийг шинэ эрчим хүчний эх үүсвэртэй болоход зарцуулья. Улс байнга их хэмжээний эрчим хүчний алдагдлыг төлөөд явах нь зөв шийдэл биш!!! Эрчим хүчний асуудлыг одоо шийдэхгүй бол хэзээ шийдэх вэ??? Өвөл хөлдөөд үү…Цахилгаанаа байнга таслуулаад явах нь бидэнд хэрэггүй. Эрчим хүчний асуудлыг бодитоор шийдэхгүйгээр улс орны хөгжлийг ярих боломжгүй

Avatar

Нэргүй 2024-10-28 103.145.234.121

Эрчим хүчний салбарыг хувьчилж, станцуудыг нээлттэй хувьцаат компани болгохгүй бол битүү шахаа, хулгай. Ийм байхад үнэ нэмээд ч нэмэргүй.

Avatar

И 2024-10-28 103.168.34.203

Нянбаатар Баясгаланд авилга өгчихсөн юм чинь гайгүй биз.

Avatar

Нэргүй 2024-10-28 124.158.124.144

Эрчим хүчний систем хямралд ороод тасалдахад хүрвэл хэн хохирох вэ? ПОПроод байгаа улс төрчидийн гэрт гэрэл унтрахгүй!!! Ард иргэдийн гэрт л ГЭРЭЛ УНТАРНА!!! "Харамч хүн хоёр төлдөг"… эрчим хүчний системээ өнөөдөр хөл дээр нь тогтоож авахгүй бол маргааш 3 нугалж төлөөд ч босгож авч дийлэхгүй нөхцөл байдалд орно.

Avatar

Нэргүй 2024-10-28 103.168.34.141

Энэ салбарт нүүрлэсэн хулгайгаа эхлээд зогсоочих..

Avatar

Нэргүй 2024-10-28 103.212.163.211

Галаар дулаацаж, гаазаар хоол хийх боломжтой нь хэд бол гэж эрхэм сэтгүүлч төсөөлсөн үү. Орон сууцныхан галгүй бол, гэр хорооллынхон гаазгүй ч байж мэднэ

Avatar

Ойлгооч дээ. 2024-10-28 122.201.17.98

Харин тэгэхгүйн тулд үнэ нэмээд ч болов дараагийн арга зам руугаа орох хэрэгтэй бна аа. Сэтгүүлчид уурлаад яахав дээ. Ийм болчихсон бна аа л гэдгийг хэлээд байна. Бас дээр хэн нэг новшийн улс төрч нь энэ асуудлаар хувийн тоглолт хийгээд сээлфийдээд байх ямаааар ч хэрэггүй.

Avatar

ЗОЧИН 2024-10-28 202.70.44.46

Монгол Улсын нийт төвийн эрчим хүчний систем буюу сэргээгдэх эрчим хүч гэж ноцтой юм бий. Нар, салхины станцууд байгаа. Ихэнхдээ гадаадын хөрөнгө оруулалт нэртэй хийгдсэн. Тэр маш өндөр үнээр нийлүүлдэг. Манай нөгөө хэдэн нүүрсний станцууд хамаагүй бага үнээр нийлүүлдэг. Тэр сэргээгдэх эрчим хүчнийхэн орж ирсэн мөнгөний ихэнхийг аваад явчихдаг. Үүнийг эхлээд засах ёстой. Тэр тарифуудыг өөрчлөх ёстой. Шударга болгох ёстой. Хөрөнгө оруулсан нэрээр айл өрх, аж ахуйн нэгжийн төлсөн мөнгөний ихэнхийг

Avatar

Хотын иргэн 2024-10-28 202.131.249.106

Тэгээд л ижил төвшинд аваачна гэж байна шүү дэ, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-10-28 103.57.94.10

гол нь УБ хотод нэг ч дулаан цахилгааны төсөл энэ 4 жилд ашиглалтанд орох нь битгий хэл эхлэх ч үгүй нь..ДЦС-3 ыг хөдөлнө гэх гэж байгаа бол тэрийг чинь ГАЦАА ЧОЙЖОО гацаачихсан…Орос руу барьж гүйгээд хавханд хийгээд авсан. Эрчим хүчний салбарыг Чойжилсүрэн Даваасүрэн мэтийн новшнуудаас өөр удирдах Реформ хийж чадах залуу боловсон хүчин алга гэж үү дээ. Данх бол гуцах донгодохоос өөр юу ч хийж
чадахгүй

Avatar

Нэргүй 2024-10-28 103.212.163.211

Данх гээд байгаа хүн чинь сэтгэл гаргаж байгааг харах билгийн нүд чамд алга. Харин Даваасүрэн, Чойжилсүрэн нар бол харин төрийн эсэргүүнүүд тул мал мэт заазлах ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж