Сурвалжлага: Хүнсний ногооны үнэ өсч, мах хямдарчээ

Сурвалжлага: Хүнсний ногооны үнэ өсч, мах хямдарчээ

Сурвалжлага: Хүнсний ногооны үнэ өсч, мах хямдарчээ

Намар шувтарч, иргэд өвлийн идшээ базааж эхэллээ. Зуны дэлгэр цагт махны үнэ багагүй өсдөг. Харин хүйтрэхийн хэрээр махны үнэ тогтворжиж, бага зэрэг буурдаг талтай. Тиймээс нийслэлчүүдийн махны хэрэглээг хангадаг зарим зах, худалдааны төвүүдээс энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ.

2024 оны аравдугаар сарын 21-ны байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 14255 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 17727 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байгаа талаар Нийслэлийн статистикийн газраас мэдээлсэн. Энэ нь өнгөрөгч долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 1.4 хувиар буурч 17727 төгрөг, үхрийн цул махны үнэ 0.5 хувиар буурч 20334 төгрөгийн дундаж үнэтэй болсон үзүүлэлт аж.

БАЯНЗҮРХ ЗАХАД ҮХРИЙН МАХ 15000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА 

Өнгөрөгч Баасан гаригийн байдлаар нийт зах худалдааны төвүүдэд махны үнэ буурсан байдал ажиглагдав. Хотын төвд байрлах "Баянзүрх" зах бусдаасаа харьцангуй үнэтэйд ордог гэнэ. Гэхдээ "Саруул" захын дэргэд хамаагүй хямд болохыг худалдагч бүсгүй онцлов.  Тус захад

  1. Үхрийн цул мах 15000 төгрөг
  2. Үхрийн гуяны цул мах 17500 төгрөг
  3. Хонины мах ястай болон цул мах 12-15 мянган төгрөг
  4. Адууны мах 12000 төгрөг
  5. Тэмээний мах 11000 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол ямааны мах байсангүй.

Зарим худалдагчдийн хэлж буйгаар "Манайх угаасаа ямааны мах зардаггүй" гэсэн бол ямааны годрон өвчнөөс шалтгаалан ямааны махны нийлүүлэлт буурсан аж. Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлснээр тус халдварт өвчин нь долдугаар сарын эхээр Монголд бүртгэгдсэн. Уг өвчний тархалттай холбоотой 300 орчим малчин өрхөд судалгаа хийсэн бөгөөд А дансаар 74 орчим өрхийн 11 мянган ямааг устгалд оруулсан байна.

Ямааны годрон өвчин амьд ямаанаас нөгөөд халдварладаг. Нууц хугацаа урт, ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй өвчин.

Ямааны годрон өвчин зээрийн овгийн амьтнаас тархсан байж болзошгүй байгаа бөгөөд Дорноговь аймгийн Хатанбулаг сумд том голомт үүссэн. Бэлчээр, ус нэг өрхийг голомт нэг үздэг. Голомтын бүсэд байгаа бүх малыг шинжлэх боломжгүй байгаа юм.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2024 оны аравдугаар сарын 21-ний байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулснаар:

  • Хонины ястай мах килограмм нь 986 төгрөгөөр буурсан
  • Үхрийн ястай мах 410 төгрөгөөр буурсан
  • Үхрийн цул мах 268 төгрөгөөр буурсан
  • Адууны ястай мах 21 төгрөгөөр буурсан
  • Харин ямааны ястай мах дангаараа 613 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.

ТЭМЭЭНИЙ МАХ ХУДАЛДАН АВАХ ИРГЭД НЭМЭГДЖЭЭ

Хүйтний үе эхэлсэнтэй холбоотойгоор зах худалдааны төвүүдэд иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгджээ. Худалдагчдийн хэлж буйгаар иргэд хонины махыг хамгийн их худалдан авдаг гэнэ. Түүнчлэн хямд үнэтэйг бодон тэмээний махны борлуулалт ч нэмэгдсэн аж. Учир нь махны лангуунд худалдаалах хамгийн хямд мах бол тэмээний мах буюу килограмм нь дунджаар 10-11 мянган төгрөг. Тэмээний мах найрлагын хувьд үхрийн махтай төстэй боловч цайвардуу, бүдүүвтэр ширхэгтэй, өөх нь шаргалдуу байх аж. Тэмээний мах худалдан авч буй иргэнээс махны амт чанарын талаар асуухад "Тэмээний мах бага зэргийн таана амтагдсан амттай. Бусад маханд нүүрс ус болон гликоген бараг байдаггүй бол тэмээний маханд бага зэргийн агуулагдаж байдаг. Энэ агууламжаараа бусад махаа бодвол хоол боловсруулах зам, ходоодонд шингэхэд ачаалал бага өгдөг" гэв. Харин өөр нэгэн иргэнээс асуухад "Хямд үнэтэй учир авч хэрэглээд сурсан" гэдгээ хэлж байлаа.

Зах худалдааний төвүүдэд махны үнэ буурсан ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үзүүлэлттэй байгааг иргэд хэлж байна.

ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ 1.2-4 ХУВИАР ӨСӨВ

Тодруулбал нэг сарын өмнө 1100 төгрөгөөр худалдаалагдаж байсан төмс 1500 төгрөг болж өссөн аж. Нийслэлийн статистикийн газрын мэдээнээс харвал өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1362 төгрөг, монгол байцай 2278 төгрөг, монгол сонгино  3223 төгрөг, монгол лууван 2549, хүрэн манжин 2935 төгрөгийн дундаж үнэтэй байжээ. Харин энэ долоо хоногт хүнсний ногоо тус бүр 1.2-4 хувиар өссөн байна.

Харин“Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээдийн дээд зэрэг нь 4100 төгрөг, дээд зэрэг нь 3170 төгрөг, 1-р зэрэг нь 2351 төгрөг, 2-р зэрэг нь 1435 төгрөг байна. Түүнчлэн будаа 3500-4500 төгрөгийн үнэтэй байгаа бол орос өндөг 580 төгрөг, монгол өндөг 650 төгрөгөөр худалдаалагдаж байна. 

Худалдан авагч ихээр үйлчлүүлдэг “Барс” худалдааны төвд “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээдийн дээд зэрэг нь 4000 төгрөг, дээд зэрэг нь 3000 төгрөг, I-р зэрэг нь 2300 төгрөг, II-р зэрэг нь 1500 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Гэрэл зургийг О.Болорсувд

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-28 103.80.211.42

Эрхэм Б.Эрэдэнэзаяа гуай ажлаа сайн хий дээ, бодит амьдрал дунд орж үз, судалгаа сайн хий тэгээд наад ажлаа хий дээ

Avatar

Нэргүй 2024-10-28 66.181.189.22

статистикийн газар гарч ажлаа хий дандаа утсаар худлаа мэдээлэл авч иргэдэд хүргэдэг гадуур үхрийн хүчит шонхор зах дээр мах ястай нь 13.000 цул нь 14.000 мянга, хонь 10 мянгатай л бна яагаад супер маркетын үнээр бодит бус мэдээлэл хүргээд байдаг юм

Avatar

Нэргүй 2024-10-28 66.181.161.180

Тэмээний махыг хоол хийж борлуулдаг цайны газар үйлчилгээ эрхэлдэг хүмүүс их хэмжээгээр авч хоол хийж ашиг унагадаг шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-10-28 43.242.242.59

Арай л худлаа бичсэн байна. Үхрийн цул мах 14 мянга байна. Ястай нь 13 мянга байхад худлаа бичиж иргэдийн тархинд үхрийн цул махыг 17 мянгааар худалданж авна шүү гэсэн ойлголт өгөхөө боль. Мөн мах зардаг хүмүүст энэ үнээс бууж болохгүй гэж ойлгуулж байна. Бодит байдал дээр мах хямд байна. Ялангуяа хар хорин зах дээр маш хямд байна. Цаашдаа хямдарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж