Улаанбаатар ММС Энержи баг дэлхийн тэргүүн багийг хожиж, хэсгээ тэргүүллээ

Улаанбаатар ММС Энержи баг дэлхийн тэргүүн багийг хожиж, хэсгээ тэргүүллээ

Улаанбаатар ММС Энержи баг дэлхийн тэргүүн багийг хожиж, хэсгээ тэргүүллээ

3×3 сагсан бөмбөгийн Абу Дабигийн Их дуулга өчигдөр/2024.10.26/ эхэллээ. Дэлхийн шилдэг 14 баг хоёр өдөр өрсөлдөж, аваргаа тодруулах бөгөөд Монголын Улаанбаатар ММС Энержи баг оролцож байна. Тэд чансаагаараа есдүгээрт бичигдэж, өчигдөр хэсгийн хоёр тоглолтоо хийлээ.

Эхний тоглолтоо тэд дэлхийн тэргүүн баг Сербийн УБ Хуишан НИ багийн эсрэг хийж, 17-15 гэсэн харьцаатай хожиж, шуугиан тарив. Д.Дэлгэрням долоон оноо авч багаа тэргүүлсэн бол Э.Дөлгөөн зургаан оноо авчээ. Оноо ойрхон, эгзэгтэй мөчид Д.Дэлгэрням алсын зайн шидэлтээ амжилттай болгож, багтаа тэргүүллийг авчирсан юм. Мөн Э.Дөлгөөний довтолгоонуудыг зогсоох хүн байсангүй. Үүний дараа тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Швейцарийн Люзанн багийн эсрэг хийж, 17-14 гэсэн харьцаатай хожсоноор хэсгээ тэргүүлж, хасагдах шатанд шалгарчээ.

Тэдний хасагдах шатны учраа нь Латвийн Равдондварис Хоптранс баг. Парисын олимпийн хүрэл медальтнуудтай Улаанбаатар ММС Энержи баг 20.10 цагаас тоглоно.

Харин Тайваньд Шенженийн Мастерсын эрх олгох тэмцээн болж байгаа. Энэхүү тэмцээнд Монгол Улсаас хоёр баг оролцож байгаа нь Баянхайрхан болон Баянхонгор багууд. Баянхонгор баг урьдчилсан шатнаас нэг хожил, нэг хожигдолтой үндсэн шатанд шалгарсан. Улмаар хэсгийн эхний тоглолтдоо АНУ-ын Принстон багийг хожиж, шуугиан тарьсан аж. Гэвч дараагийн тоглолтдоо Монтенегрогийн Подгорица Кодио багт хожигдож, онооны зөрүүгээр хэсгээсээ гарч чадсангүй.

Тэгвэл Баянхайрхан баг урьдчилсан шатанд хоёр хожиж, үндсэн шатанд шалгарсан боловч Пуэрто Рикогийн Сан Хуан болон Нидерландын Утрехт багуудыг дийлсэнгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-10-27 59.153.112.53

Дэлхийн тэргүүн багийг хожсон л гэнэ, сүржин гарчигтай мэдээ вэ, кк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж