Сурагчдын бие даалтын 7 хоног маргааш эхэлнэ

Сурагчдын бие даалтын 7 хоног маргааш эхэлнэ

Сурагчдын бие даалтын 7 хоног маргааш эхэлнэ

Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө Боловсрол, шинжлэх ухааны шинэ сайд ажлаа хүлээн авч 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг баталсан. Хичээлийн жилийн бүтэц нь бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх юм.

Тодруулбал, сурагчдын нэг болон хоёрдугаар улирлын амралтыг Даваа гаригт эхлүүлж, Баасан гаригт дуусгахаар тусгажээ. Ингэхдээ нийслэлийн сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг арванхоёрдугаар сард, хоёрдугаар улирлын амралтыг дөрөвдүгээр сард, гуравдугаар улирлын амралтыг зургадугаар сард товлосон.

Ирэх хичээлийн жил гурван улиралтай байх бөгөөд улирлын сүүлийн долоо хоногт 4-12 дугаар ангийн сурагчдыг анги дэвших, сургууль төгсөх үнэлгээг хийхээр баталжээ.

Харин бие даалтын долоо хоног нь аравдугаар сард болж, хичээллэх хугацаанд оруулж тооцох юм байна.

Үүний дагуу бие даалтын долоо хоног 2024 оны аравдугаар сарын 28-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 2-ний өдрүүдэд үргэлжилнэ. Бие даалтын долоо хоногт танхимаар хичээллэхгүй бөгөөд музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулна. Боловсролын ерөнхий газраас тодруулснаар бие даалтын долоо хоногийг сургууль бүр өөрийн онцлогт тохируулан зохион байгуулах бөгөөд үүнд хувийн сургуулиуд мөн адил хамаарах юм байна.

Түүнчлэн хичээлийн жилийн 18 дахь долоо хоногт 10-12 дугаар ангийн сурагчдыг цахимаар хичээллүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж