Katy Perry Британийн иргэн болно

Хуучирсан мэдээ: 2010.09.05-нд нийтлэгдсэн

Katy Perry Британийн иргэн болно

Америкийн явьяаслаг дуучин Katy Perry давхар иргэншилтэй болох хүсэлтэй байгаа тухайгаа албан
ёсоор мэдээлжээ. Тэрбээр Британийн хошин шогийн жүжигчин Russell Brand-тэй сүй
тавиад байгаа ба гэрлэснийхээ дараа Англид амьдрахаар төлөвлөөд байгаа аж.

Тэрбээр “Бид хоёр ирэх сард хуримаа хийнэ. Хуримын дараа
хамгийн түрүүнд хийхээр төлөвлөөд байгаа зүйлийн маань нэг нь давхар
иргэншилтэй болох. Англи миний хоёр дахь эх орон шиг л санагддаг” хэмээн ярьсан
байна.

Мөн тэрбээр сүйт залуугийнхаа ээж Barbara-тай тун дотно
харилцаатай ба өдөр бүр утсаар ярьдаг гэнэ. Тэднийг англид амьдрах болсон
шалтгаан нь хадам ээжтэй нь холбоотой хэмээн хэвлэлүүдэд бичиж байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж