“Дэлхийн дуу, дүрсний өвийн өдөр” өнөөдөр /2024.10.27/ тохиож байна. Франц Улсын нийслэл Парис хотноо 2005 онд хуралдсан ЮНЕСКО-ийн Нэгдсэн чуулган хуралдааны тэмдэглэлийн 33 дугаар хэсэгт жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн дуу, дүрсний өвийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр заажээ. Тус өдөрт зориулан Архивын ерөнхий газраас /2024.10.24/ “Барилгын зураг төсөл техникийн баримт соёлын баримтат өв болох нь” сэдэвт, уулзалт ярилцлага- хэлэлцүүлэг хийсэн юм.
Хэлэлцүүлэгт ҮТА-ын ТБА-ын эрхлэгч, доктор З.Нинжбадгар “Соёлын өвийн үндэсний төвийн бүртгэл мэдээллийн санч Х.Түмэнбаяр “ нар оролцжээ.
Хэлэлцүүлэгт мэргэжлийн байгууллагын хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах, зураг төсөл техникийн баримтыг бүрэн бүрдэлтэй архивд шилжүүлэх, хуучны түүх соёлын дурсгалт барилгыг сэргээхтэй холбогдох баримтыг бүрэн бүрдэлтэй үндэсний архивд шилжүүлэх, зураг төсөл, техникийн баримтыг ашиглах, судлах хэвлэн нийтлэх, гадаад дотоодод сурталчлах талаар хэлэлцсэн юм. Мөн дотоод гадаадын мэргэжлийн судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн зохион байгуулах, ном бүтээл эмхэтгэл хэвлүүлж олон нийтэд сурталилж, судалгааны эргэлтэд оруулах шаардлагатай төдийгүй үндэсний болон Ази номхон далайн бүсийн баримтат өвд бүртгүүлэх шаардлагатай гэдгийг онцолсон байна.
0 сэтгэгдэл