450 саяын А.Базаргүр ба хаачих нь тодорхойгүй Г.Болор-Эрдэнэ

The League

450 саяын А.Базаргүр ба хаачих нь тодорхойгүй Г.Болор-Эрдэнэ

450 саяын А.Базаргүр ба хаачих нь тодорхойгүй Г.Болор-Эрдэнэ

Монголын сагсан бөмбөгийн ертөнцөд сүүлийн өдрүүдэд хоёр тамирчин л олны анхаарлыг ихээр татаж байна. Тэд бол Сэлэнгэ Бодонсын А.Базаргүр болон аль багт байгаа нь үл мэдэгдэх Г.Болор-Эрдэнэ нар юм.


450 САЯЫН А.БАЗАРГҮР

Өнгөрсөн улирал Сэлэнгэ Бодонсын өмсгөлтэй дээд лигт тэсрэлт хийж, сайн тоглолтыг үзүүлсэн А.Базаргүр өнгөрсөн зун буурь сэлгэж, SG Apes баг руу явсан. Волейболын дээд лигт өөрийгөө харуулж, хэдийнэ танигдсан түүнийг сагсан бөмбөгийн талбайд гарахад олон хүн гайхаж байсан ч спортод авьяастай гэдгээ харуулж, хөдөлмөрөө үнэлүүлсэн. А.Базаргүрийг шинэ багийнхаа өмсгөлтэй сайн тоглолтоо үргэлжлүүлэн гаргах болов уу гэж хүлээж байсан ч талбайд гарах минут олдоогүй. Ерөнхийдөө SG Apes багийн ахлах дасгалжуулагч Р.Отгонжаргал түүнд боломж, минут олгоогүй. Үүнд гомдсон, уурссан, сэлгээнд суухаас залхсан А.Базаргүр улирал эхлээд удаагүй байхад багаасаа явах хүсэлтээ гаргаж, Сэлэнгэ Бодонс руу буцахаа илэрхийлсэн.

SG Apes болон Сэлэнгэ Бодонсын удирдлагууд харилцан тохиролцож, гэрээг нь 120 сая төгрөгөөр үнэлжээ. Улмаар Сэлэнгэ Бодонсын зүгээс А.Базаргүрт гурван жилийн 450 сая төгрөгийн гэрээ санал болгож, талууд зөвшилцөлд хүрсэн аж. 450 сая төгрөгт орон сууц багтсан гэнэ. Ийнхүү А.Базаргүр хуучин багтайгаа эргэн нэгдэж, өчигдөр SG Apes багийн эсрэг тоглож, багаа хожиход чухал үүрэг гүйцэтгэв.

ХААЧИХ НЬ ТОДОРХОЙГҮЙ Г.БОЛОР-ЭРДЭНЭ

Гол санхүүжүүлэгч нь хэрэгт холбогдож, хөрөнгө зарцуулахад бэрх болсон Эрдэнэтийн Уурхайчид баг энэ улирал тун тааруу байгаа. Гол тоглогчид нь өөр багууд руу явж, үлдсэн хэд нь учраа олохгүй л явна. Уг нь саяхан л дээд лигийн аварга болж, дийлдэшгүй мэт харагдаж байв. Сэлгээнд нь хүртэл Т.Санчир сууж, лигийн шилдгүүд гараанд нь гарах гэж өрсөлддөг байжээ. Гэтэл одоо нөхцөл байдал орвонгоороо эргэв.

Сүүлийн үед Г.Болор-Эрдэнийн асуудал улам хурцадлаа. Угтаа тэрбээр өнгөрсөн зун Эрдэнэтийн Уурхайчидаас явж, Бишрэлт Металл багтай гэрээ байгуулсан гэх мэдээ гарсан. Улирлын эхлэлд Бишрэлт Металлын бүрэлдэхүүнд багтаж, бэлтгэл ч хийж байв. Гэтэл Уурхайчидын зүгээс мэдэгдэл гаргаж, Г.Болор-Эрдэнийг багийнхаа тоглогч хэвээрээ байгаа гэдгийг зарласан. Хоёр багийн удирдлагууд уулзалт хийсэн ч нударга зөрүүлэх дээрээ тулж, салсан гэдэг. Сүүлд ч гэсэн хоёр тал хоёулаа Г.Болор-Эрдэнийг булаалдсан мэдэгдэл гаргасан аж. Ямартай ч лигийн бүртгэл дээр Г.Болор-Эрдэнэ Бишрэлт Металлынх гэнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-27 103.168.34.146

ene coin nertei luivariin hulgaich shornd shagaagui umuu naiz gej bgad E G alsan gesn shuum oir hunees sonson do 300 biluu 400 sayaar aluulsan gesn uurih ni hereg ilreh geed baihaar e gee nuhah gantig geed ene gologoos neeh dutahgui shunlai pz datai heregees multrah geed guigeed bga surag bsn

Avatar

Симммиа 2024-10-27 202.9.40.164

халх гэж бхгүй шүү манж зулбасгууд халх гэж үгээр халхсн манж зулбасгуудын зохиомол нэршил халх гэж бсан юмшиг яридагийн бузар атгаг санаархл манж зулбасгууд монголчуудын нэг хэсг болх гэс бузар атгаг санаархл манжру далдаруулж зайлуулнаа.

Avatar

Нэргүй 2024-10-27 66.181.186.41

Сагсныхан л ийнхүү хэрэлдэн хэлэлцэн байж "мэрэгжлийн" гэх зиндаанд хүрэх юм шигээ !
Энэ мэт маргаан яах вэ, нялхасын л өвчин, мөдхөн үүнийгээ даьан туулна. Сагсан бөмбөг спортын төрлүүдийг хошуучлан мэрэгжлийн хэмжээнд хамгийн түрүүнд хүрэх ирээдүй харагдаж бнаа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж