Азийн хөлбөмбөгийн холбооноос анх удаагаа зохион байгуулж буй AFC Challenge League /хуучнаар AFC Cup/ 2024-2025 оны улирлын зүүн бүсийн E хэсгийн тоглолтууд өнөөдөр/2024.10.27/ Улаанбаатар хотноо Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд болно. Өчигдөр тэмцээний өмнөх хэвлэлийн бага хурал болжээ.
СП Фалконс багийн ахлах дасгалжуулагч Артур Феррэйра "СП Фалконс клуб Чалленж лигийн Е хэсгийн Улаанбаатар хотод, МХБХ талбайд анх удаа оролцож мөн хост хийж байгаадаа баяртай байна. Энэ тэмцээнд оролцож буй нь манай клубийн хувьд түүхэн онцлох үйл явдал юм. Бид энэ тэмцээнээр дамжуулан СП Фалконс клуб болон Монгол Улсыг Азийн хэмжээнд таниулах нь чухал гэж харж байна. Манай багийн албаны бүрэлдэхүүн болон тоглогчид сэтгэлзүйн хувьд бэлтгэл сайтай, мөн ялна гэсэн итгэлтэй байгаа. Одоогийн багийн бүрэлдэхүүн маш сайн байгаа. Иймд СП Фалконс клубын фэн, болон нийт хөлбөмбөг дэмжигч нартаа биднийг дэмжиж итгэл хүлээлгэж байгаад баярлалаа бид талбай дээр чадах бүхнээ хийх болно" гэв.
Харин СП Фалконс багийн ахлагч М. Төгөлдөр "Эзэн багийн хувьд өөрсдийн тоглож сурсан талбайдаа тоглох гэж байгаа нь бидний хувьд давуу тал болж байна. Манай баг бэлтгэл болон формат, тактикаа талбай дээр сайн харуулах болно. Бүтэнсайнд болох гэж тоглолт ширүүн тоглолт болно гэж харж байгаа" гэлээ.
Холбоотой мэдээ