Ч.Отгонтуяа ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ

Ч.Отгонтуяа ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ

Ч.Отгонтуяа ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ

Чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ Албани улсын нийслэл Тирана хотод үргэлжилж байна. Тус тэмцээн аравдугаар сарын 21-27-ны өдрүүдээр 23 хүртэлх насныхны сонгомол, чөлөөт бөхийн ДАШТ явагдах юм.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Чинболдын Отгонтуяа хүрэл медаль хүртжээ.

Тэрээр эхний шатанд Энэтхэгийн Хансика Ламбаг 12-2, шөвгийн наймд АНУ-ын Элена Ноэллэ Ивалдиг 10-8 харьцаагаар ялсан. Харин хагас шигшээд Японы Юү Сакамотод 4-4 харьцаагаар ялагдсан бөгөөд улмаар хүрэл медалийн төлөө Казахстаны Зэйнеп Баяановаг 12-2 харьцаагаар хожсон юм. Түүнчлэн 68 кг-д зодоглосон 23 хүртэлх насныхны Азийн аварга Т.Энхжин Киргизийн Нурзат Нуртаеваг 5:4-өөр давсан ч, шигшээ наймд Хятадын Ду Синзед 3:2-оор унав. Хятадын бөх финалдаж чадаагүй тул Т.Энхжин дагаж барилдах боломжгүй болсон юм.

Чинболдын Отгонтуяа нь Азийн АШТ-ээс алт, мөнгө, хүрэл медальтай ба насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, Монголын бүх ард түмний спортын наадмын алтан медаль хүртэж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-10-27 202.126.90.143

Ямар ч хэрэгтэй тэмцээн, хэнд ч хэрэгтэй медаль юм бэ, зун хэрэгтэй үед арчаагүй шалны алчуурууд л байсан ш дээ, чөлөөтийнхөн

Avatar

gfgg 2024-10-27 202.9.40.164

өдөр шөнөгүй хулгайлагдж бга тмөрын хүдрийн хулгайг зогсоо улс хурааж ав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж