Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
НОГООН АВТОБУСНЫ ШҮҮХ ХУРАЛ ДАХИН ХОЙШИЛЛОО
Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.10.21/ 10.00 цагт эхлэхээр товлосон. Одоогоор шүүх хурал эхлээгүй байна гэдгийг шүүхээс мэдээллээ.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
БИЕ ДААЛТЫН 7 ХОНОГООР СУРАГЧИД МУЗЕЙ ҮЗЭЖ, СПОРТООР ӨРСӨЛДӨНӨ
Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө Боловсрол, шинжлэх ухааны шинэ сайд ажлаа хүлээн авч 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг баталсан. Хичээлийн жилийн бүтэц нь бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх юм.
Тодруулбал, сурагчдын нэг болон хоёрдугаар улирлын амралтыг Даваа гаригт эхлүүлж, Баасан гаригт дуусгахаар тусгажээ. Ингэхдээ нийслэлийн сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг арванхоёрдугаар сард, хоёрдугаар улирлын амралтыг дөрөвдүгээр сард, гуравдугаар улирлын амралтыг зургадугаар сард товлосон.
Ирэх хичээлийн жил гурван улиралтай байх бөгөөд улирлын сүүлийн долоо хоногт 4-12 дугаар ангийн сурагчдыг анги дэвших, сургууль төгсөх үнэлгээг хийхээр баталжээ.
Харин бие даалтын долоо хоног нь аравдугаар сард болж, хичээллэх хугацаанд оруулж тооцох юм байна.
Үүний дагуу бие даалтын долоо хоног 2024 оны аравдугаар сарын 28-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 2-ний өдрүүдэд үргэлжилнэ. Бие даалтын долоо хоногт танхимаар хичээллэхгүй бөгөөд музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулна. Боловсролын ерөнхий газраас тодруулснаар бие даалтын долоо хоногийг сургууль бүр өөрийн онцлогт тохируулан зохион байгуулах бөгөөд үүнд хувийн сургуулиуд мөн адил хамаарах юм байна.
Түүнчлэн хичээлийн жилийн 18 дахь долоо хоногт 10-12 дугаар ангийн сурагчдыг цахимаар хичээллүүлнэ.
Ж.БАТСУУРЬ: ХОТЫН ТӨВД БАРИГДСАН БАЙРАНД ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОХГҮЙ
Хот байгуулалт, барилга хот байгуулалтын сайд Ж.Батсуурь дараах тодруулгыг өглөө.
-Ипотекийн зээл дээр шинэ журам хэрэгжинэ гэдэг асуудал яригдах боллоо. Хоёроос дээш хүүхэдтэй гэр бүлд тэргүүн ээлжинд олгоно гэдэг ч юм уу. Мөн ипотекийн зээл олгох тусам байрны үнэ өсч, үнийн хөөрөгдөл үүсгээд байна. Энэ асуудалд салбарын яам ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
-Ипотекийн зээлийн эх үүсвэр бага, эрэлт их болохоор байрны үнэ өснө. Бид ирэх жил ипотекийн эх үүсвэрийг нь хоёр дахин нэмэгдүүлж, 1.2 их наяд төгрөгт хүргэн, ипотекийн зээл авах боломжтой хүмүүст өгнө. Ипотекийн зээлийг хотын төвд баригдсан орон сууцанд олгохгүй. Хотын зах руу, гэр хороолол болон дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэн, мөн орон нутагт олгоно.
Түмпэнд хивс угааж болдоггүйтэй адил, дөрвөн уулынхаа дунд 700 мянган хүнд зориулсан хотод гадны хүмүүстэйгээ нийлээд хоёр сая болсон хүмүүс багталцахгүй байна. Энийг задлахын тулд орон сууцыг анх удаа, мөн суманд орон нутагт авч байгаа хүмүүст хөнгөлөлттэй өгье. Орлогод нь таарсан орон сууцанд ипотек өгье гэж байгаа юм.
Ипотекийн зээлийг 2013 оноос хойш хэрэгжүүлээд 120 мянган хүн хамрагдсан боловч эргээд хартал нэг хүн хоёр, гурван орон сууц авч авчихсан. Эхний байруудаа түрээсэлдэг болсон байна. Энэ алдааг засах шаардлагатай.
Тийм учраас анхны орон сууцаа авч байгаа гэр бүлд ипотекийн зээл өгөхөөр албан ёсоор журамлана. Тэгэхгүй бол нэг өрх хоёр, гурваар нь орон сууц аваад түүнийгээ ипотекийн зээлд хамруулдаг байж болохгүй.
-Үнийн хөөрөгдөл өндөр байна. Үүнийг хэрхэн зогсоох вэ?
-Нэг гэр бүл 2-3 орон сууц авчихаар үнэ хөөрөгдөөд байна. Анх удаа байр авч байгаа хүн ипотекийн зээлийг хөнгөлөлттэй авч болно, мөн суманд амьдарч байгаа хүн 3 хувийн хүүтэй ипотек авч болно.
Бид орон сууцыг хэдээр нь ч барьж болно. Гэвч халаалт, цахилгааны асуудлаа дийлэхгүй. Монгол орон эрчим хүчний хямралд орсон байна. Эрчим хүчний үнийг чөлөөлөөгүй, төрөөс татаастай явж ирсэн. Тийм учраас эрчим хүчний салбарт либералчлал хийе гэж салбар яам нь ярьж байна, дэмжиж байгаа. Төвийн эрчим хүч рүү шавааралдаад байх бус бие даасан дэд төв бий болгоод тухайлбал, Чингэлтэй, Хайлааст, Шар хад, Баянхошуу, Толгойд дэд төвд нь орон сууц барихаар утаагүй, түгжрэлгүй болно.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Л.ЭНХ-АМГАЛАН: ЗАЛУУЧУУД 37 НАСАНДАА ТЭТГЭВЭРТ ГАРЧ БАЙНА
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.10.24/ хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:
-Нийгмийн даатгалын сан /НДС/ энэ жил 1.4 их наядын татаас авахаас аргагүй болтлоо дампуурсны шалтгаан юу вэ?
Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:
НДС-гийн төсвөөс хариуцаж байгаа тэтгэврийн сангийн зардал жил ирэх тусам нэмэгдэж байна. Хэд, хэдэн улс төрийн уршигтай шийдвэрээс болж, өнгөрсөн хугацаанд НДС-д 4.7 их наядын бодитой алдагдал үүссэн.
УИХ-аас 2012 онд Ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хууль баталсан. Хамрагдсан хүний тоо 607 мянга, энэ хүмүүс 37 тэрбум төгрөгийг НДС-д нөхөн шимтгэл хэлбэрээр оруулсан. Нийгмийн даатгалын шимтгэл/НДШ/-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нөхөн төлсөн. Таван жилээр үржүүлж төлснөөр 60 мянгаас 80 мянган төгрөгийг нөхөн төлсөн. Дээрх хуулийн үйлчлэлээр тэтгэвэрт орсон хүний тоо нийтдээ 324 мянгад хүрсэн.
Гэвч тэдний НДС-д төвлөрүүлсэн орлого 37 тэрбум төгрөг боловч таван жил, арван жилээ нөхсөнөөс болоод буцаагаад 1.5 их наяд төгрөгийн зарлага гаргасан. Энэ зарлага жил бүр нэмэгдэж байна.
УИХ-аас 2020 онд Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль батлагдсан. Энэ хуульд 34 мянган хүн хамрагдаж 76 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн мөртлөө буцаагаад жил бүр 205 тэрбум төгрөгийн зардал гаргаж байна.
Мөн НДШ 2008 онд 19 хувь байсныг 14 хувь болгон бууруулсан. Үүнээс болж 2.7 их наядын алдагдал үүссэн. Шимтгэлийг буцаагаад 19 хувь болсон байсныг 2020 онд 17 хувь болгон бууруулсан. Үүнээс болж жил бүр 308 тэрбум төгрөгийн ачаалал НДС дээр ирж байна.
Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр урагшлуулах хууль баталсан. Нийт 32 мянган хүн хамрагдаж 167 тэрбум төгрөгийн ачаалал жил бүр НДС дээр ирж байна.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
"НИЙСЛЭЛД 5 ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЭЭР МАШИНЫ УЛСЫН ДУГААР ОЛГОНО"
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээр болсон билээ. Гэсэн хэдий ч уг баталсан дээд хязгаарт багтаан таван шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгохоор болсон юм. Энэ талаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуугаас тодрууллаа.
ЗОЧИН 2024-10-27 59.153.115.112
1. ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ХОТЫН ТӨВ ХЭСЭГТ, ЖНЬ Х3,4-Р ХОРООЛОЛ, ТҮҮНЭЭС ЗҮҮНЧЭЭ ЯВЖ ХОЙШ ЭРГЭЭД 32-ЫН ТОЙРОООС ЗҮҮНЧЭЭ УРД ТАЛСАНСАР-ОФИЦЕР-УРАГШАА ТӨМӨР ЗАМЫН ГАРАМ-ТӨВ ПАРК-ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ-ТЭЦ-4-ийн БАР ХОЙД УУЛЗВАР-ХОЙШОО5 ШАР-ЗҮҮНЧЭЭ ХЯЗГААРТ ШИНЭЭР ОРОН СУУЦ, ОФФИСИЙН БАРИЛГА ЕРӨӨС БАРИХГҮЙ, ЭНД ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОХГҮЙ БАЙХ ШИЙДИЙГ 1/1.2025-аас ЯАМ, ХОТ 2 НИЙЛЖ ГАРГА. 2. МАШИНЫ ДУГААР ОЛГОЛТЫН ЖУРАМ МАШ ЗӨВ БАЙНА.ТҮҮНИЙГЭЭ ЯГШТАЛ МӨРД
сонгогч 2024-10-27 202.9.47.4
Ипотекийн зээл нь орон сууцны үнийг хөөрөгдөж, иргэдийг өрөнд оруулан ядууруулж, барилгын цөөн компаниудыг баяжуулах хэрэгсэл болон хувираад удаж бна. Хятадын чанаргүй, хямд материалиаар чанаргүй орон сууц барьчихаад иргэдээ шулж дээрэмдэж болох уу ??? Иймд 1м2 нь 3,0 саяаас доош үнэлгээтэй орон сууцанд ипотекийн зээл олгодог болох зохицуулалт хийх шаардлагатай. Ингэвэл орон сууцны хөөсөрсөн зохиомол үнэ унах болно. Төр засаг нүдгүй, чихгүй дүлий юм шиг байдагаа хэзээ болих вэ?
gadni 2024-10-27 216.38.195.74
ungulzuj ####
Зочин 2024-10-27 76.220.74.140
Энэ мэт зөв нүдээ олсон бодлого хэрэгтэй. Eр нь хотын төв хэсгээр өндөр барилга барихыг хориглох хэрэгтэй дээ. Өндөр барилга баригдах тутам машин битгий хэл явган хүн ч явах аргагүй болно.
Зочин 2024-10-27 202.126.91.205
Ёстой зөв. Хотын төвд хоёр гурван байртай хүн л байр авна. Гишгэх газаргүй шахам байхад дээрээс нь барилга барина гээд байх юм. Зарим нь улс, орон нутгийн төсвөөр тохижилт хийгдэж мод тарьсан газарт бүгдийг нураагаад байр барина гэнэ. Дураараа тэнэг луйварчдыг дарах хэрэгтэй.
Зочин 2024-10-27 202.9.40.64
Арав гаран орон сууц авчихаад түрээслээд баяжиж байгаа улс олон байна. Монголоор дүүрэн далай шиг их луйвар авлига дээрэм. Энэ улсад ах зах засаг төр ёс суртахуун хүмүүний нийгмийн иргэншил устаж шунал бэртэгчингүүд ноёлж байна.