АНУ-ын Жоржиа муж дахь нэгэн цагдаагийн газар шинэ шерифтэй болжээ. Энэ нь хүн биш робот гэдгээрээ онцлог. Кобб тойргийн Шерифийн алба насанд хүрэгчдийн хорих төвийн аюулгүй байдлыг сайжруулах 90 хоногийн туршилтын хөтөлбөрийг эхлүүлнэ гэж Лхагва гаригт мэдэгдсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд "DEKA" корпорацийн бүтээсэн харуулын роботуудыг ашиглаж эхэлжээ.
180 гаруй см өндөртэй харуулын робот 40 мянган м2 талбайд харуул хийнэ.
Энэ талаар дүүргийн шериф Крэйг Оуэнс мэдэгдэл хийхдээ "Аюулгүй байдлын сорилтууд улам бүр нэмэгдэхийн хэрээр хууль сахиулах байгууллагууд инновацийн хурдаар ажиллах ёстой. Бид илүү ухаалаг ажиллахыг эрмэлзэж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа сайжруулж, хоригдлууд болон ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс робот техникийг байгууламждаа баяртайгаар нэвтрүүлж байна" гэжээ.
Туршилтын үе шатанд гурван робот ажиллана. Хөтөлбөрийн явцаас хамаараад илүү олныг байршуулах боломжтой аж.
Эдгээр робот нь 360 градусын камер, шөнийн хараа, гэрэл, дулаан илрүүлэгчээр тоноглогджээ.
Америкийн нэгдсэн улсын ногоон виз авсан хүмүүсийн амьдрал гайхалтай сайжирдаг нь үнэн юм байна. 2024-10-27 103.57.95.175
Америкийн нэгдсэн улсад очоод ирсэн Монгол хүмүүс асар богино хугацаанд их мөнгө олж санхүүгээ арвижуулаад байна шүү.
zochin 2024-10-27 66.181.166.166
Huvi huneesee l shaltgaalna,. ooroo yvj uzeegui bj hudlaa s*****a l bolichih. Haana ch gaigui yvhu guilgachin yvhuu tuhain hunii sergelen baidlaas l bdiishu, bas tsag hugatsaa ch nileen ordog. bogino hugatsaand gechjee yuch chadku sdanuud bj
Нэргүй 2024-10-27 103.168.34.146
WELCOME TO MATRIX AGENT XAXAXA