Испани: Жуулчид гэртээ харь!

Испани: Жуулчид гэртээ харь!

Испани: Жуулчид гэртээ харь!

Аялал жуулчлалын оргил үе наймдугаар сард байдаг гэдэг ч өдгөө өвлийн нарыг хайгсад Европыг зорьж эхэлжээ. Испани болон Европын бусад орныг зорих аялагчдын тоо энэ жил Covid-19 цар тахлын өмнөх үеийг давсан. Энэ оны эцэс гэхэд Испанид 90 сая гаруй гадаадын жуулчин ирэх төлөвтэй байна. Цаашилбал, 2040 он гэхэд Испанийг зоригсдын тоо 115 сая хүрч, одоогийн тэргүүлэгч Францыг хойноо орхих аж.

Испаничууд хэт их аялал жуулчлалыг эсэргүүцэж байна. Баскийн Сан Себастьян хотын оршин суугчид "Бид аюулд орлоо. Аялал жуулчлалыг бууруул" гэсэн уриа лоозонтойгоор эсэргүүцлээ илэрхийлжээ. Сан Себастьян хотод “Аялал жуулчлалын эсрэг аравдугаар сар” нэртэй цуврал мэтгэлцээн, яриа хэлэлцээ болон бусад арга хэмжээ ч болсон.

Тус хотод сүүлийн жилүүдэд хийгдсэн бүх зүйл нь аялал жуулчлалд зориулагджээ. Ирж буй хүмүүсийн тоонд гол асуудал байгаа юм биш. Харин хот оршин суугчдаасаа илүү аялагчдад зориулсан зохицуулалттай болсон нь тэдэнд таалагдахгүй байна. Тухайлбал, жуулчдад зориулсан орон сууцны түрээс нь Испани даяар орон сууцны хямрал үүсгэжээ.

Энэ жилийн эсэргүүцлийн жагсаал дөрөвдүгээр сард Канарын арлуудад эхэлсэн юм. Тус арал дээр зарласан аялал жуулчлалын томоохон хоёр төслийг зогсоохын тулд зургаан иргэн өлсгөлөн зарлажээ. Эсэргүүцэл Балеарийн арлууд, Газар дундын тэнгисийн Аликанте хот, өмнөд эргийн хотууд, Барселон зэрэг тус улсын аялал жуулчлалын хамгийн алдартай газруудад үргэлжилжээ. Зарим жагсагч гадаадын жуулчид руу усан буу буудаж, "Жуулчид гэртээ харь" гэж орилсон байна.

Нөгөөтэйгүүр аялал жуулчлал бол улсын эдийн засгийг цар тахлын дараа сэргэхэд нөлөөлсөн гол зүйл гэж үзэгсэд ч бий. Аялал жуулчлал нь Испанийн дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг эзэлж, гурван сая орчим ажлын байрыг бий болгож байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-27 202.131.234.123

монголд 400сая авах гээл байгаа вм шүү дээ. 10 сая даюаад ирэхээрээ тамын шоо болдог юм байна даа

Avatar

Munkhjargal 2024-10-27 109.40.242.12

GEHEN NACH HAUSE! Spanien Touristen gehen nach Nachhause!

Avatar

Нэргүй 2024-10-27 202.180.219.28

Niemals nicht

Avatar

There is a strong resurgence of nationalism around the world. It will increase even more in 2025. 2024-10-27 66.181.180.240

There is a strong resurgence of nationalism around the world. It will increase even more in 2025.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж