ОХУ-ын ерөнхийлөгч Путин Хятадад тал засахын тулд Элон Маскаас Тайвань дахь "Starlink"-ын идэвхжүүлэлтийг хориглохыг хүссэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Элон Маск 2022 оны сүүлээс хойш Путинтэй байнгын холбоотой байсан гэж АНУ, Европ, ОХУ-ын одоогийн болон хуучин засгийн газрын эх сурвалжууд мэдээлжээ. Маск, Путин нар бизнес, геополитикоос гадна хувийн асуудал ч ярьсан гэж үзэж байна. Харин Элон Маск Путинтэй ганцхан удаа ярилцсан гэж мэдэгдээд буй. Тэр нь Оросын түрэмгийллээс өмнө буюу 2021 оны дөрөвдүгээр сард аж. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ч үүнийг баталсан бөгөөд тэднийг сансар огторгуй болон ирээдүйн технологийн талаар ярилцсан гэжээ.
Тэгвэл "НАСА"-ийн тэргүүн Билл Нелсон тэрбумтан Элон Маск, ОХУ-ын ерөнхийөлгч Путин нарыг 2022 оны сүүлчээс хойш тогтмол харилцаатай байсан эсэхийг шалгахыг уриалж байна.
"SpaceX" компани нь "НАСА" болон АНУ-ын армитай харилцаатай ажилладаг. Энэ харилцаа нь Элон Маскт нууц мэдээлэлд нэвтрэх боломж олгосон байж болзошгүй тул үндэсний аюулгүй байдлын асуудал үүснэ. Билл Нелсон хэлэхдээ "Энэ үнэн эсэхийг би мэдэхгүй. Үүнийг шалгах ёстой гэж бодож байна. Хэрвээ Маск, Путин нар олон удаа яриа хэлэлцээ хийсэн нь үнэн бол энэ нь ‘НАСА’, Батлан хамгаалах яам, тагнуулын агентлагуудад хамаатай байх болно" гэжээ.
Элон Маскийг Орос зэрэг дайсантай харилцсанд санаа зовж буйгаа АНУ-ын зарим албан тушаалтан өнгөрсөн жил мэдэгдэж байжээ.
3,548.92






















































Холбоотой мэдээ