Маск, Путин нарыг харилцааг шалгахыг уриалав

Маск, Путин нарыг харилцааг шалгахыг уриалав

Маск, Путин нарыг харилцааг шалгахыг уриалав

ОХУ-ын ерөнхийлөгч Путин Хятадад тал засахын тулд Элон Маскаас Тайвань дахь "Starlink"-ын идэвхжүүлэлтийг хориглохыг хүссэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Элон Маск 2022 оны сүүлээс хойш Путинтэй байнгын холбоотой байсан гэж АНУ, Европ, ОХУ-ын одоогийн болон хуучин засгийн газрын эх сурвалжууд мэдээлжээ. Маск, Путин нар бизнес, геополитикоос гадна хувийн асуудал ч ярьсан гэж үзэж байна. Харин Элон Маск Путинтэй ганцхан удаа ярилцсан гэж мэдэгдээд буй. Тэр нь Оросын түрэмгийллээс өмнө буюу 2021 оны дөрөвдүгээр сард аж. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ч үүнийг баталсан бөгөөд тэднийг сансар огторгуй болон ирээдүйн технологийн талаар ярилцсан гэжээ.

Тэгвэл "НАСА"-ийн тэргүүн Билл Нелсон тэрбумтан Элон Маск, ОХУ-ын ерөнхийөлгч Путин нарыг 2022 оны сүүлчээс хойш тогтмол харилцаатай байсан эсэхийг шалгахыг уриалж байна.

"SpaceX" компани нь "НАСА" болон АНУ-ын армитай харилцаатай ажилладаг. Энэ харилцаа нь Элон Маскт нууц мэдээлэлд нэвтрэх боломж олгосон байж болзошгүй тул үндэсний аюулгүй байдлын асуудал үүснэ. Билл Нелсон хэлэхдээ "Энэ үнэн эсэхийг би мэдэхгүй. Үүнийг шалгах ёстой гэж бодож байна. Хэрвээ Маск, Путин нар олон удаа яриа хэлэлцээ хийсэн нь үнэн бол энэ нь ‘НАСА’, Батлан хамгаалах яам, тагнуулын агентлагуудад хамаатай байх болно" гэжээ.

Элон Маскийг Орос зэрэг дайсантай харилцсанд санаа зовж буйгаа АНУ-ын зарим албан тушаалтан өнгөрсөн жил мэдэгдэж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

J.Erka 2024-10-27 124.158.119.18

Элон Маск В.Путинтэй холбож түүнийг золионд гаргах хийрхэл … худал мэдээ олон нийтэд цацаад буруутгадаг технологи хөгжсөн дөө. Дэлхийд хамгийн хүчирхэг "Nasa" нэг хүчтэй болж байгаа хувийн компанид гүйцэгдэж, ялагдаж, хоцрохдоо өрсөлдөгчөө "дайсан" болгож гүтгэж Америкийн Засаг захиргааг ашиглан даран авч технолгийг булаан авах "увайгүй" новшийн арга сэдэж байна.Нөгөө америкийн ардчилал, шударга ёс, хууль, нийтийн ашиг сонирхол яасан бэ ?

Avatar

Russia's Great Genius President Vladimir Putin is respected by America's elite. 2024-10-27 66.181.180.240

Russia's Great Genius President Vladimir Putin is respected by America's elite. Because they are very smart people.

Avatar

Russia's Great Genius President Putin is respected by America's elite. 2024-10-27 66.181.180.240

Russia's Great Genius President Putin is respected by America's elite. Because they are very smart people.

Avatar

зочин 2024-10-27 66.181.160.73

Америкчууд , Оросуудын нууц явуулгаар Маскыг хэлмэгдүүлэх гэж байгаамбиш бэээзззз ????!!!!!…Яг дээрээ бол Маск чинь Оросуудын бахархал болсон салбаруудыг нь юуч биш болгож хаяж байгаа заналт дайсан нь шд !!..
Америкчууд, Путины тоглоомонд унаж балрах бий дэ !..

Avatar

Нэргүй 2024-10-27 66.181.186.41

Трамп, Элон Маск, Путин нар нэг тэргэнд орсон гурвалсан морьд юм. Энэ гурвалыг хэн жолоодох вэ ?! Хүн төрөлхтн ий заяа тавилан мэдэж дээ, хөөрхий !
Үүнийг сөргүүлж ямар хүчин зогсож бнаа ?
Үүнийг эсрэгцэн АНУ+ ЕХ зогсож бнаа !!!
Бурхан хэний талд бна? Бурхан хөгжил дэвшлийн талд зог сож бгаа бололтой юмаа !
Путины Орос бол дэлхийн колонийн системийг сэргээх
чиг хандлагыг баримтлаж бна, эээ нь Бурханы таалалд үл
нийцэх бололтой юмаа даа !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж