Хятад улс талибуудад гаалийн татваргүй гадаад худалдааг санал болгож байна. Үүнд барилга, эрчим хүч, хэрэглээний салбар хамаарна. Гаалийн татваргүй гадаад худалдааны ачаар байгалийн нөөцөөр баялаг боловч тусгаарлагдмал дэглэмд зах зээлээ тэлэх боломж олдох юм.
Талибууд 2021 онд Афганистанд хяналтаа тогтоосон. Энэ цагаас нь хойш Хятад тэдэнтэй харилцаагаа хөгжүүлэхийг эрмэлзэж буй. Гэвч Афганистанд хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар олон улсын анхаарлыг татсан олон хүчин зүйл байгаа учир Хятад улс бусад засгийн газрын нэгэн адил тэдний засаглалыг албан ёсоор хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар ирсэн юм.
Афганистан улс Хятадад асар их ашигт малтмалтын нөөц санал болгож магадгүй. Тодруулбал, Афганистаны литий, зэс, төмрийн ордууд нь Хятадын батарей болон барилгын салбарыг тэжээх юм.
Хятадаас Афганистанд суугаа Элчин сайд Жао Син мэдэгдэл хийхдээ "Хятад улс Афганистаны бүх бүтээгдэхүүнийг өөрийн зах зээлд импортын татваргүйгээр зөвшөөрнө" гэжээ. Гаалийн мэдээ харвал өнгөрсөн онд Афганистанаас Хятад руу 64 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон бөгөөд үүний 90 орчим хувь нь нарсны самар байжээ.
Хятадын хэд хэдэн компани Афганистанд үйл ажиллагаа явуулдаг. Тэр дундаа Афганистаныг сэргээн босгож буй Хятадын компаниудын талаар Бээжингийн хэвлэлд энэ оны наймдугаар сард онцолжээ.
Хятадын дарга Ши Жиньпин есдүгээр сард Бээжинд болсон Африкийн удирдагчдын уулзалтын үеэр "Арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн Хятадтай дипломат харилцаатай буурай хөгжилтэй орнуудаас орж ирж буй бараа бүтээгдэхүүнд импортын татвар ногдуулахгүй" гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ бодлого Афганистанд ч мөн үйлчилнэ гэдгийг Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан хэлжээ.
Нэргүй 2024-10-27 66.181.184.138
ХИЧНЭЭН МУУЛСАН Ч ХЯТАД ДЭЛХИЙД ӨГӨӨЖТЭЙ Л УЛС ДАА
оноч 2024-10-27 66.181.182.38
талибууд нь ухаалаг бна шүү дээ.