Нийслэлийн Баянзүрх дүүргийн Сансарын колонкийн уулзвараас Дамбадаржаагийн уулзвар хүртэлх авто замыг хаан засварлаж байна. Тодруулбал, дээрх авто замыг өчигдөр 23.00 цагаас эхлэн хаасан бөгөөд аравдугаар сарын 28-ний 17.00 цаг хүртэл хааж засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх юм байна. Иймд иргэд жолооч та бүхнийг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас санууллаа.
Энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд 87 байршилд нийт 165 км замын засвар шинэчлэлтийн ажил хийхээр төлөвлөсөн юм. Зам засвар шинэчлэлийг ирэх арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлүүлнэ. Ирэх онд Улаанбаатар хот анх удаа хоёрдугаар түвшний замын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн юм.
Г.ХОРОЛ
Mgvgv 2024-10-26 202.9.40.5
Увсынханы муулагчид хулгайч өлөн шаарууд бдгийма увсынхан ийм тийм гэж явган яриа гаргадгийн бузар атгаг санахтй шаарууд. Увсынхан улс орноо хөгжүүлэгчид бдгиймаа.