Ураны гэрээ урагшилсаар Цөмийн энергийн тухай хуулийг хэлэлцэх болов

Ураны гэрээ урагшилсаар Цөмийн энергийн тухай хуулийг хэлэлцэх болов

Ураны гэрээ урагшилсаар Цөмийн энергийн тухай хуулийг хэлэлцэх болов

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр/2024.10.26/ хуралдаж, шинэ долоо хоногт Байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталжээ.

Үүнд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүд багтаад байна. Засгийн газраас дээрх хуулийн төслийг өчигдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд яаралтай горимоор хэлэлцэх хүсэлтийг ирүүлээд буй. УИХ-ч хүсэлтийг хүлээн авсан.

Монгол Улсын Засгийн газар Франц улсын "Орано майнинг" групптэй Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлцлийг хийж буй. Энэ оны төгсгөлд хэлэлцээр эцэслэх болов уу гэсэн мэдээллийг өмнө нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал өгч байв. Товчдоо хоёр талын хэлэлцээр амжилттай урагшилж байгаа нь уг гэрээний давхар хамгаалалт болох Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслөө Засгийн газар УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүллээ гэж хэлж болох юм.

Ураны төсөлд хамтран ажиллах “Бадрах энержи” компанийн дэд захирлаар Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаяр томилогдсон. “Бадрах энержи” компанийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар "Мон атом" компаниар дамжуулан эзэмшдэг. Тус компани нь 1997 оноос хайгуулын ажлаа эхлүүлэн 2006 онд Дулаан-Уул орд, 2010 онд Зөөвч-Овоо ордыг тус тус илрүүлсэн байдаг. 2016 оноос гурван ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, 2018 оноос ГДУО үйлдвэрлэлийн туршилтын барилгын ажил, 2021-2022 оноос үйлдвэрлэлийн туршилтаа эхлүүлээд байгаа юм. Уг ураны орд нь 100345 тонн ураны нөөцтэй гэж бүртгэгдсэнээс ашиглаж болох ураны тогтоосон нөөц 87660 тонн юм. Үйлдвэрлэл бүрэн чадлаараа ашиглалтад орсноор жилд 2500 тонн уран үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 2021-2022 онд үйлдвэрлэлийн туршилтаа амжилттай хийж, төслөө хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болсон гэдгийг "Бадрах энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Мелеард мэдэгдэж байв.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ линк рүү нэвтэрч үзэх боломжтой. https://d.parliament.mn/tusul/1fc0e1f9-68d2-43e0-8f19-c6c1e4620dd6

АРАВДУГААР САРЫН 28-НААС АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН

ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

МЯГМАР ГАРАГ /2024.10.29/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)

1

УИХ-ын даргын 2024 оны 115 дугаар захирамжаар байгуулагдсан

Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

2

УИХ-ын даргын 2024 оны 174 дүгээр захирамжаар байгуулагдсан

Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шинээр бий болж байгаа нийгмийн зарим харилцаа /тээгч эх, үр шилжүүлэн суулгах, өв залгамжлал зэрэг/-г зохицуулах талаар санал, дүгнэлт гарган, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

ХОЁР.БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо

·    Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

10.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

·  УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцэх

12.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Нийгмийн бодлогын байнгын хороо

·    Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны тайлан сонсох

14.00

“Их Эзэн Чингис хаан”

4

Төсвийн байнгын хороо

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·    Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

·    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

15.00

“Жанжин Д.Сүхбаатар”

5

Хүний эрхийн дэд хороо

·    Дэд хорооны тогтоолын төсөл /Хүний эрхийн дэд хорооны 2024-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

15.00

“Их засаг”

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

·   “Соёл, спортын салбарын үйл ажиллагаа” сэдэвт уулзалт-хэлэлцүүлэг

14.00

“Монгол Улсын Үндэсний номын сангийн байранд”

                                                                                           ЛХАГВА ГАРАГ /2024.10.30/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I)

1

Төсвийн байнгын хороо

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)

1

УИХ-ын даргын 2024 оны 89 дүгээр  захирамжаар байгуулагдсан

Ялгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээний талаар судалгаа хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

2

УИХ-ын даргын 2024 оны 108 дугаар захирамжаар байгуулагдсан

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагыг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа хэвшүүлэх асуудлыг судлан санал, дүгнэлт боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

“Их засаг”

3

УИХ-ын даргын 2024 оны 102 дугаар захирамжаар байгуулагдсан

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

4

УИХ-ын даргын 2024 оны 107 дугаар захирамжаар байгуулагдсан

Дотоод орчны бохирдлыг бууруулах, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

5

УИХ-ын даргын 2024 оны 88 дугаар захирамжаар байгуулагдсан

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·   Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

13.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

·     УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуултын хариуг хэлэлцэх

·  “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсох

14.00

“Их Эзэн Чингис хаан”

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2024.10.31, 11.01/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·    Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

·        Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

10.00

“Их хуралдай”

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-26 103.57.93.157

oligtoihon ym hiigeerei deeee

Avatar

Зочин 2024-10-26 202.9.46.25

манын хамаг муу муухайг зохион байгуулдаг ждүчин. нүүрсний хулгайч сонгуулийн луйврын зохигч дэлчгэр хулгайч дамарбясаа новшийг их хурлын даргаас зайлуул

Avatar

oogii 2024-10-26 66.181.184.115

ЗӨВ ӨӨ

Avatar

Нэргүй 2024-10-26 103.57.93.71

цэрэг армитайгаа африкийн ураныг цөлмөж байгаад их даварсан тул африкчууд нутгаасаа бүгдийг нь хөөн зайлуулсан,яг 2 дахь ОТ гэсэн үг,яагаад 34% гэж,51% биш бол гэрээ хийж үхсэнээ хийхийн,хар африкаас долоон дор малнууд???

Avatar

Нэргүй 2024-10-26 66.181.186.41

Яааг Оросын тролл, чи больж үз !!!
Уран гэрээ байгуулагчид аа, УРАГШАА !!! Юунд ч бүү саата арай, эх орны хөгжлийн төлөө, Женко, 10% мэтийг нухчин дар' яаа !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж