Хүний их эмч, Анагаах ухааны доктор Ж.Амарсанаа тэргүүтэй, Ази номхон далайн элэгний эмгэг судлалын холбооны (APASL) Монгол дахь судалгааны баг Эрдэнэт хотод энэ сарын 27-28-ны өдрүүдэд ажиллах бөгөөд тус хугацаанд Эрдэнэт хотын иргэдэд болон эмч нарт лекц, сургалт зохион байгуулахын зэрэгцээ иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.
Тодруулбал, аравдугаар сарын 27-ны өдөр Эрдэнэт хотын Соёл урлагын цогцолборын их танхимд 14.00 цагт Ж.Амарсанаа эмч иргэдэд лекц унших бөгөөд эрүүл амьдралын хэв маяг, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, нийтлэг өвчлөл зэрэг өргөн сэвдийг хамрах юм.
Аравдугаар сарын 28-ны өдөр бүтэн иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийх бөгөөд үзүүлэх, хяналтанд нь орох иргэд урд нь өгсөн бүх шинжилгээ, эмчилгээний тэмдэглэлүүдээ бүгдийг нь бүрэн авчирах хэрэгтэй.
Мөн элэгний хавдрын эмчилгээнд орсон болон шинээр илэрсэн хүмүүсийг APASL-ийн хяналтын платформд бүртгэж, Япон, Тайван, Солонгос, Сингапур зэрэг эрүүл мэндийн салбар өндөр хөгжсөн орны элэг судлаач эмч нараас зөвлөгөө зөвлөмж авах боломжийг нээж өгөх юм.
Dd 2024-10-26 71.205.4.58
Yaagaad Erdenee's gejq Alslagdsan a image hiih boloogui yum uu