Х.Нямбаатар өнгөрсөн жил Улаанбаатар хотын захирагчаар томилогдсоныхоо дараа “Алсдаа давс мэт шорвог шийдвэрүүдийг гаргах болно” гэж мэдэгдсэн нь ирэх арванхоёрдугаар сараас биеллээ олох нь ээ.
Учир юу гэвэл, Тээврийн цагдаагийн албанаас өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийх үеэрээ “Техникийн хяналт үзлэг оношилгоо, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй, мөн торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс хөдөлгөөнд оролцуулахгүй” гэдгээ мэдэгдээд буй.
Иймээс заасан хугацаанд багтаан даатгалдаа хамрагдаж, торгуулиа төлөхгүй бол одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд 431,282 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох эрхгүй байна. Учир нь, Нийслэлийн эдийн засаг дэд бүтэц хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн өгч буй мэдээллээр Улаанбаатар хотын хэмжээнд албан татвараа төлөөгүй 165,238 тээврийн хэрэгсэл байгаа бол торгуулиа төлөөгүй 266,044 тээврийн хэрэгсэл байгаа юм.
Мөн олон улсын чанартай авто зам ашигласны төлбөрөө барагдуулаагүй 510 мянган тээврийн хэрэгсэл байгаа дүн гарчээ. Тодруулж хэлбэл, торгууль, татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийн тоо нийтдээ 941,282 болж буй юм.
Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа бөгөөд орон нутгаас 40 мянга гаруй тээврийн хэрэгсэл орж ирж, хөдөлгөөнд оролцдог гэх мэдээлэл бий.
Нэг ёсны авто замынхаа даацаас хэтэрсэн автомашин хөдөлгөөнд оролцож байгаа нь нийслэлийн хэмжээнд түгжрэлийг бий болгох болсон. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын мэдэгдсэнээр нийслэлчүүд жилд 30 хоногийг түгжрэлд зарцуулах болсон.
Нийслэлээс метро, дүүжин тээвэр, 20 минутын хот зэрэг төслүүдийг хэрэгжүүлснээр түгжрэлийг шийднэ гэж үзэж байгаа ч олон нийтийн зүгээс тэрхүү төслүүд хэрэгжихээс урьтаж авах арга хэмжээ нь торгуулиа төлдөггүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарлах ёстойг сануулсаар ирсэн.
УИХ-аас баталсан Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих буюу улсын бүртгэлд бүртгүүлээгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй, техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.
Үүнээс гадна хуульд заасан хугацаанд торгуулиа төлөөгүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох үед нь хязгаарлах, түр саатуулах журам батлагдсан байдаг.
Энэхүү зохицуулалтуудыг эрх бүхий байгууллагууд нь хэрэгжүүлдэггүйгээс дүрэм зөрчдөг чихгүй толгойнууд хэдэн жилээр торгуулиа төлөхгүй луу унжиж, мөн зохиомол түгжрэл үүсгэн хөдөлгөөнд саад учруулдаг болохыг олон нийтийн зүгээс шүүмжилсээр ирсэн юм. Тэгвэл ердөө сар хүрэхгүй хугацааны дараа Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн захирагчийн ажлын алба хамтран татвараа цаг хугацаандаа төлөөгүй, торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцох эрхийг нь хязгаарлах хүртэл арга хэмжээ авах болж байна.
Энэ нь ч аль, аль талдаа хүндрэл багатай. Учир нь, Тээврийн цагдаагийн албаныхан өдөр бүр түгжрэлийг зохицуулахын тулд авто замын уулзвар бүр дээр цагдаа зогсоож, зохицуулалт хийдэг. Өглөөний 07.00 цагаас үдшийн 21.00 цаг хүртэл зохицуулалт хийх тохиолдлууд олон. Гэсэн ч ажил, сургууль эхлэх, тарах цагаар түгжрэл дээд цэгтээ хүрдэг. Харин арванхоёрдугаар сараас уулзвар болгон дээр цагдаа зогсож хөдөлгөөн зохицуулахаас илүү татвар, даатгалаа төлсөн эсэхэд нь хяналт тавиад журамлаад эхлэхээр түгжрэл гэдэг нэг том шүдний өвчин зохицуулагдаж мэдэхээр байна.
Түгжрэлийг сааруулахын тулд 2012 оноос эхлэн нийслэлээс янз бүрийн арга хэмжээ авч ажилласан. Дугаарын хязгаарлалт хийхээс эхлээд ажлууд хийсэн. Гэвч үр дүн гараагүй. Харин энэ удаагийн арга хэмжээ тодорхой үр дүн дагуулж мэдэхээр байна.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-10-26 202.126.88.191
Ачлага журмын хашааныхан түнтийх нь дэ. Өдөрт л хэдэн мянгаар нь ачаад л. Цаагуураа бас эд нарын лобби яваад бна да.
ЗӨВ ШИЙДВЭР 2024-10-26 202.126.90.134
ТОРГУУЛЬТАЙ ХЭРНЭЭ ЯВААД БАЙЖ БОЛДОГ ИЙМ ЗАМБАРААГҮЙ ХОТ ГЭЖ ХААНА БАЙСИЙН, ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЦЭГЦЛЭЭЧ ЭЭ
Нян 2024-10-26 202.179.26.244
худлаа яриад л
Ж 2024-10-26 202.9.46.0
МАНин худлаа хуцхаас ажил дээрээ бол паг
өөө 2024-10-26 66.181.164.23
ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА САНАА ОНОО ЮУ БАЙНА, УЛСЫН ДУГААРЫГ НЬ ХУРААЖ АВАХ Л ХАМГЫН ЗӨВ АРГА, ТЭРНЭЭС 431 К МАШИНЫГ ЗӨӨЖ ТЭЭВЭРЛЭЖ ЖУРМЫН ХАШААНД ХИЙНЭ ГЭВЭЛ ҮЛГЭР
Нэргүй 2024-10-26 66.181.161.109
хуучин ашиглалтаас гарчихсан ТӨМРИЙН СЭГ д ТАТВАР нэхэх юм эргүү монголын татварын ПИЗДААНУУД аль 1983аас 1990оны ТӨМРИЙН ХОГ ш дээ
Нэргүй 2024-10-26 66.181.181.162
Тэгвэл тэрийгээ төмөр дээр хая. Замын хөдөлгөөнд Битгий оруул.
Иргэн 2024-10-26 139.5.218.224
зам дээр зүүн гар тал руу эргэж болохгүй, заавал төлбөртэй зогсоол ашиглана, 1р эгнээгээр явж болохгүй, хотын төвд зөвшөөрөлгүй машин орохыг хориглоно, хөдөөний дугаартай орох хэцүү, УБ т машины дугаар олгохгүй… удахгүй УБт амьдрахыг хориглох юм бна л даа. Дандаа торгууль шийтгэл. Арай даварч бгаа юм биш үү
Нэргүй 2024-10-26 66.181.181.162
Тэгж байж сахилга баттай болно оо. Харин ч илүү сайн торгох хэрэгтэй. Шаардлагатай гэвэл хураах хэрэгтэй.
Иргэн 2024-10-26 139.5.218.224
зам өргөтгөх боломжгүй болтол барилга барих зөвшөөрөл өгсөн нөхдүүд нь эхлээд нөхөн төлбөр хийг. Нэг хүний 30 хоног, 500000 жолооч, 15 сая хүн өдрөөр тооцоод жил бүр нөхөн төлбөр аваач, чадахгүй л дээ. Дандаа намын дарга нар бгаа. Түгжрэлийн гол буруутан нь барилгаа зарж баяжаад, ард түмэн тэдний тансаглалын горыг төлж бна. 1р эгнээгээр машин явж болохгүй гэсэн хууль хаана ч бхгүй, хачин журам гаргаж ирээд ард түмнээ өрөнд оруулдаг удирдлага лав ард түмний удирдагч биш, харин дарангуйллын хамга
Нараа 2024-10-26 202.9.40.150
Зөв зөв, гэхдээ шударга байя. Эхлээд эх орныхоо баялгийг, хөгжлийг хулгайлсан хулгайчдаасаа эхлэе.
Нэргүй 2024-10-26 66.181.161.49
ашгүй дээ. татвараа төлсөн, торгуульгүй, ном дүрмээрээ явдаг мань мэтэд сайхан л сонсогдож байна. даан ч хэрэгжих эсэхэд нь эргэлзээд л бн
Зулаа 2024-10-26 66.181.161.106
Хэрэгжиж байвал сайн л байна! Би ч гэсэн татвараа төлсөн, торгуульгүй жолооч! Гэхдээ татвар торгуулиа төлөөгүй, үзлэг оношлогоонд ороогүй машиныг илрүүлээд дахиад 50 нэгжээр торгоод торгууль нь л улам нэмэгдээд байж магадгүй! Тэр олон машиныг журмын хашаанд саатуулна гэхээр багтах болов уу? Саатуулчихвал торгуулиа хурдан төлөх байх! 🤔🤔🤔
Taanuus 2024-10-26 202.55.188.91
manaa songool saihan amidarnaa heduulee
Нэргүй 2024-10-26 66.181.180.102
ШИЙДВЭР ГАРГАСАН БОЛ ХЭРЭГЖҮҮЛЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ. ЦАГААН ГЭРЛЭ АНИВЧУУЛСАН НИНЖА НАРТАЙГАА БАС ТЭМЦЭЭЧ
Жалайр 2024-10-26 202.21.100.210
Торгодог бол торгоод наад гаргасан шийдвэрээ хэрэгжүүлээд цаашаа яв л даа Новшроод л гонгиноод авч байгаа арга хэмжээ ч байхгүй байж олон юм хуцаад суугаад байна ТА НАР
Нэргүй 2024-10-26 202.55.188.40
ene tenegiig ogtsryyliya er n jagsay tusuv ntr geed buur dampuurlaa manuus
Zochin 2024-10-26 66.181.160.72
duugui ter torguulia tul.chini torguul tuluuguges bolj ard ten jahshiimu.hutsva
Попорогч 2024-10-26 202.55.188.33
Энэ улсын торгууль татвар хэрээс хэтэрлээ
Нэргүй 2024-10-26 109.40.242.12
GESELLSCHAFT ARTIKEL
Нэргүй 2024-10-26 59.153.112.89
нэг л их худлаа шаасан пязда
Иргэн. 2024-10-26 59.153.112.99
тэгээд 12 сарын нэгнээс 431.000 машин хязгаарлагдаад хот түгжрэлгүй болох гээд байгаа юмуу?.гэнэт түгжрэлгүй болохоос айгаад торгууль татвараа төлөөд хурдан түгжир төсөвт хэдэн цаас цуглар гэж байгаа юм уу?
Нэргүй 2024-10-26 139.5.217.59
Жолоочын болон эрүүл мэндийг албан журмын даатгалыг болих хэрэгтэй. Тэгвэл осол гарахгүй, өвчин тусахгүй.
Санаа зовогч 2024-10-26 66.181.183.202
Дүрэм, журам зөрчсөн машиныг Замын цагдаа албадан журамлах, зөрчлөө арилгатал хураах бус зөвхөн улсын дугаарыг нь хураагаад эзэмшигчийн утасны дугаар, эсвэл машины цонхонд албан бичгээр мэдэгдэл өг. Улсын дугааргүй болсон машиныг эзэн нь 3 цагийн дотор өөрөө ачаад зөвхөн өөрийн зогсоол, гараж, хашаандаа хадгал, боломжгүй бол машин хадгалах компаниар үйлчлүүлдэг болго. Жолооч нарын танхайрал, замын түгжрэл, нийтийн эзэмшлийн байр, талбай эзэлдэг дур зоргын үйлдэл жаахан ч болов багасна.
Нэргүй 2024-10-26 202.126.89.216
Bitgii tuluu yamarch tatvar b** tul
Зочин 2024-10-26 66.181.178.111
ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ БОЛ ХӨЛӨЛГӨӨНД ОРОЛЦОА Х4РЭГГҮЙ ДЭЭ.МАШИНАА ЗӨВ ЖОЛООДОЖ СУРААД ХӨЛӨЛГӨӨНД ОРОЛЦРХ НЬ ЗӨВ .
Нэргүй 2024-10-26 66.181.185.155
татвараа төлөөгүй 165 мянган жолооч тань торгуулиа төлөөгүй 266 мянга дотор чинь давхар явж л байгаа даа ! тэгэхээр тэр 431 мянга гэдэг тоо ч худлаа л болж таарч байна даа ! Ер нь бол Торгуулиа 15 хоног дотор дөлж байгаад нь 50% буцаан олгодог 15 хоногтоо төлөөгүйг нь хоёр нугалаж төлүүлдэг хугацаа дахин сунавал хувь нь улам нэмэгддэг улмаар шүүхийн хаалга татдаг тогтоолцоог хэвшүүлэх нь зүйтэй ! Торгуулиар айлгалаа , торгуулиар төсөв бүрдүүллээ гэх мэт балай юм ярьдаг бол Т Э Н Э Г юм.
Нэргүй 2024-10-26 59.153.114.211
Нянгар news хоёр хослоно чинээ сансангүй ээ
Иргэн 2024-10-26 103.212.116.152
дарга цэрэг гэлтгүй шударга шалгаж, журамла, танил тал, дээгүүр ярьж цагдаа нарын ажлыг битгий үр дүнгүй болго.
Жолооч 2024-10-26 202.55.188.46
жолоо барих эрхийг нь түр хас хүчингүй болго. тэгээд бүх юмаа дүрэм журмын дагуу төлөөд ирэхээр нь нээж өг. хэрвээ эрхийг нь хаасан байхад машин баривал машиныг нь журамлаад жолоодсон хүнийг нийгмийн тустай хөдөлмөр хийлгэ. манайд ийм л байсан ш дээ. одоо л анархи болсон.
Нэргүй 2024-10-26 139.5.217.189
Монгол улсад хууль гэж байдаг үгүйг харахнээ. Нэг мөсөн буруу талдаа жолоотой машинуудаа бас бүгдийг нь хорь!
Нэргүй 2024-10-26 103.57.94.10
Нянгар бөөс 1р орлогчоороо Голомтын Баясгалангийн баруун гарыг тавьчихсан. Хаана байна хулгайчдаа нөгөө шударга ёс чинь ..шудирга үнэний цангинуур хоолой Данх чинь яасан бэ
Oogii 2024-10-26 103.57.93.152
sdanuud hulgai hiisen munguruu davhar zam hediig tavial boloh asuudal shu
Нэргүй 2024-10-26 59.153.114.177
Эсрэгээр нь олон саяын торгуулиудыг нь өршөөсөн биз дээ МАНгасууд. тэхээр хэн төлөх вэ.
зочин 2024-10-26 66.181.191.201
ЗӨВ
ИРГЭН 2024-10-26 66.181.191.181
Яааж хориж цагдах вэ??? Энэ олон улны улсын автомашиныг хаана багтааж журамлах вэ??. Маш сайн тооцоолож журманд нь оруулаарай жонхуу болгов!!! Нэг ажил зохин байгуулах гэж хөгөө чирдэг шүү!!!
Нэргүй 2024-10-26 139.5.216.81
За жирийн ард иргэдийн торгууль татвар ч яах вэ эр бяраа гаргаж байгаад төлүүлчих байлгүй дээ нөгөө эрх дархтай томчуудын элдвийн сангийн зээл татвараа л хурааж зөв замд оруулах хэрэгтэй байх
Нэргүй 2024-10-26 66.181.185.28
Маш зөв. Энэ торгуультай машинууд хөдөлгөөнд оролцохгүй болохоор түгжрэлгүй болно.
Монгол 2024-10-26 37.67.74.195
Зөв зөв хууль дүрмээ баримталж хариуцлагатай бай монголчууд минь
/нэг л гоншигносон, эрхэлсэн, эрх чөлөө ярьсан хүмүүс болж дээ бид/
Зочин 2024-10-26 66.181.160.109
Зөв 2 наад ажиллагаагаа сайн хий
Нэргүй 2024-10-26 59.153.114.35
Татвар торгуулиа төлөхгүй бол зээл авах эрхгүй, хилээр гарах эрхгүй болгоход л маш түргэн шийдэгдэнэ. Торгууль төлөх дургүй бол дүрмээрээ явахад л болно. Татвар төлөх дургүй бол хөрөнгөө зараад болоо. Эдийн засагт ч эрүүл мэндэд ч ашигтай.
Car 2024-10-26 202.9.46.139
машин болгоныг зогсоож шалгах уу, амжих уу
Нэргүй 2024-10-26 66.181.186.41
Тээр жил мань Хүүк нэг яалаа ?! Торгох гэсэн цагдааг нам цохьсон билүү ? Ганц Хүүкийг журамлаж чадахгүй л байса н даа, одоо 431 000 машиэыг ёстой гусаж өхийм биз дээ !
Нэргүй 2024-10-26 139.5.217.78
Зөв зөв шууд л зогсоож журамлах хэрэгтэй хүний өөрийн гэлтгүй (дарга сайд хамаарлын танил тал гэлтгүй )
Нэргүй 2024-10-26 43.242.242.59
Торгуулиа төлөхгүй яаж хөдөлгөөнд оролцож чадаж байна вэ. Үүнд тавьдаг хяналт байхгүй байгаа нь хачирхалтай юм. Хэн хяналт тавих ёстой вэ. Цагдаа ю уэсвэл зам тээврийн газар юмуу
И 2024-10-26 103.168.34.196
торгууль төлдөг бол дүрэм зөрчих нь багасна. Одоо ч бэлчээртэй яваа үхэр шиг л явцгаах юм байна шүү !
И 2024-10-26 103.168.34.196
сүүлийн тоогоор хязгаарлалт хийснээс ихэнх гэр бүл 2 машинтай болсон. олоо энэ хязгаарлалтай болих цаг болсон. Түгжрэлд нөлөөлөхгүй.
lol 2024-10-26 103.168.34.109
eeee bazarvaani.. jurmiin hashaa nemj barih heregtei boloh yum bna daa..esvel nemeed l torguuli bicheed baij dee..uneheer hatuu arga hemjeegeer zohitsuulie gevel heregtseegui hun gedeg nershiltei banknii har dansand burtgeh,ulsaas heregjih tetgemj,zeel,gadaad pass avah geh met turiin uilchilgee avah bukh nuhtsuliig ni haadag bolchihvol asuudliig shiidne..
Нэргүй 2024-10-26 66.181.181.100
toguuli aa nemeh heregtei hen durtain mashintaigaa yawgan hunii zamaar yawj yawgan hunii gartsaar gardag bolj bn bas aduu malnaasaa doloon dor haana ch hamaagui belchij yawah yum
Нэргүй 2024-10-26 66.181.188.234
Цахилгааны хомсдолтой Монгол улсад шөнөжин асдаг сурталчилгааны гэрэлтүүлгүүд хэрэггүй. Өвлийн цагт хэмнэлтийн горимд шилжээч ээ! Өвөл байн байн тог тасраад хэцүү. Гэрэлтүүлэг асаадаг компаниуд, дэлгүүрүүд ба баар ресторанууд хувиасаа ОХУ-д өрөө төлөөч ээ!
zochin 2024-10-26 43.228.131.103
Энэ бол үнэхээр нүдээ олсон арга хэмжээ. Маш зөв шийдвэр. 1.Цаг тухай бүрд нь торгуулиа төлөөд явсан бол. 2. Дүрэм зөрчихгүй явсан бол ийм асуудал гарахгүй шүү дээ.
Нэргүй 2024-10-26 103.168.34.187
ESTOI ZOV
zochin 2024-10-26 103.212.117.204
huuchin hun bur tuluud l bolood l baisan. Odoo shalgaj bgaa hun, gazar bgaa yum uu??????????? Odoo uuniigee boliod shalgaad ehel.
зочин 2024-10-26 66.181.160.73
Хармаандаа капи улаан мөнгөгүй үлдэхнээ !!!…одоо яанаа …
Нэргүй 2024-10-26 103.212.163.211
Хохь чинь, ямбийгаа зар, явган яв, урт насална
Нэргүй 2024-10-26 202.9.40.43
та нар тэр торгуулиа төлөхгүй байгаа жолооч нараа эхлээд бүр бодит арга шиийтгэлээ хэрэгжүүлж байж эдгээр танхайнууд засрах боловуудаа торгууль хжрэгжилт муу учир танхай жолооч нар тоохгүы бнаа
зочин 2024-10-26 103.57.93.75
Торгууль төлбөрийг хугацаанд нь төлдөг болгож сургах талаар бололцоот бүхнийг хийх,Шаардлагатай бол бүр том хашаа зориуд шинээр бэлдэж байгаад тээврийн хэрэгслийг нь хураа,Иргэд явгарсан ч хамаагүй энэ арга хэмжээг дэмж,Бид юуны өмнө хуулиа чанд мөрдөх, хариуцлага сахилгаа эрс сайжруулах асуудалд онцгой анхаармаар байна,Бидэн шиг залхуу хариуцлагагүй хүмүүс энэ ертөнцөд бараг юм уу,Тэр хөгжингүй зах зээлийн орнууд хууль журмаа яс мөрдүүлэхийг л юунаас өмнө онцлон анхаардаг гэсэн,
зочин 2024-10-26 103.57.93.75
Энэ талаар хууль хяналтын байгээллага хүмүүст онцгой эрх олгосон,Тухайлбал Банкнаас орон сууцанд зориулж авсан зээлээ графикийн дагуу төлж чадахгүй хүмүүсийг, ямар ч нөхцөл хүндрэл бэрхшээлийг үл харгалзан шууд байрнаас нь хөөж,эд барааг нь гудманд гаргаад лацдадаг хатуу журамтэй,,Нийгэмд хор хохирол учруулбал хариуцлага нь манайхаас хамаагүй хатуу гэдэг,
Зочин 2024-10-26 103.212.116.76
Харж л байя….Сүржин эхлээд даржин дуусдаг шүү дээ. Биелбэл их л сайн байна. Ганц замынцагдаагийн албаныхан хүрэлцэж дийлэхгүй шүү дээ. Хэсэг нэмэлт хүч авах хэрэгтэй
Нэргүй 2024-10-26 202.126.89.155
Мөн х****а чи,,,,,,
Нэргүй 2024-10-26 66.181.187.182
хууль дүрэм журам хэрэгжүүлдэг механизм л болохгүй байна даа. тиймээс л ийм байгаан. хүн ямар ч үед бултаж зайлах арга хэмжээ авна. үүний эсрэг дүрэм журам хууль хэрэгжүүлэх нт төрийн үүрэг юм. гэтэл манай төр ийм л байгаам даа. одоо тэгээд энэ хагас сая тээврийн хэрэгслэлд хэн хяналт тавьж ажиллах уу? хөдөлгөөнд оролцуулахгүй түр журмын хашаанд хийх багтаамж нтр юусан билээ?! ёстой өршөөл үзүүлж тэнэгтэвээ.
Нэргүй 2024-10-26 66.181.188.102
tatvaraa tuluugui mashiniig yavuulahgui gej olon jil yarilaa hooson surduuleed l baih yum tegeed heregjuuleech