Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портайл E-Mongolia өнөөдөр /2024.10.26/ 13:00 – 22:00 цагийн хооронд ажиллахгүй юм байна. E-Mongolia системд сайжруулалт хийх тул дээрх хугацаанд хязгаарлалт хийнэ.
Монгол Улсын Засгийн газар “Цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлж 2020 оны аравдугаар сард E-Mongolia нэгдсэн системийг нээж, төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлсэн юм. Түүнээс хойш 1.8 сая хэрэглэгчтэй болж, тус системд 86 байгууллагын 1233 үйлчилгээ нэвтэрсэн байдаг.
E-Mongolia жилийн өмнө 3.0 хувилбараа танилцуулж байсан бол өнгөрсөн хавар илүү дэвшилтэт 4.0 хувилбараа нээж хэрэглээнд нэвтрүүлсэн юм. E-Mongolia -г төрийн хүнд суртлыг халах зорилгоор гаргаж ирсэн үйлчилгээ юм.
Г.ХОРОЛ
3,548.92






















































Холбоотой мэдээ