БНХАУ-д хоёр Монгол оюутан залилангийн хэргээр шалгагдаж байна

БНХАУ-д хоёр Монгол оюутан залилангийн хэргээр шалгагдаж байна

БНХАУ-д хоёр Монгол оюутан залилангийн хэргээр шалгагдаж байна

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр  суралцдаг Монгол оюутнууд өөрийн дансандаа үл таних хятад иргэдээс их хэмжээний мөнгөн гүйлгээ авч, Монгол Улсын нэр бүхий иргэд рүү шилжүүлснээс үүдэн эрүүгийн хэрэгт татагдан шалгагдах болжээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс өгсөн мэдээллээр дээрх хэргийн улмаас хоёр оюутан БНХАУ-ын хууль хяналтын байгууллагад шалгагдах болсон байна.  Монгол оюутнууд гэмт хэрэгт холбогдон шалгагдах болсон мэдээлэл Гадаад харилцааны яаманд дипломат шугамаар ирсэн байна. Иймээс БНХАУ-д суралцаж байгаа оюутан, сурагчид, иргэн, аж ахуй нэгжүүд нь мөнгөн тэмдэгтийн улс хоорондын гүйлгээ хийхдээ анхаарал болгоомжтой хандах, өөрийгөө болон бусдыг цахим гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос сэргийлэхийг ч анхааруулж байна.

Мөн дээрх хэргийн улмаас дансаа царцаалгах, хаалгах, цаашлаад цахим гэмт хэргийн хохирогч болох асуудал ч  гарч буй тул БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас иргэд аж ахуй нэгж, оюутан залуусыг бологоомжтой байхыг сануулав.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-26 158.59.146.30

er ni yaduu baidal ni zalilan hiihed nuluuluud baina uu daa, medeej zalhuu zan ch bas nuluulj baigaa daa

Avatar

Zochin 2024-10-26 72.143.234.222

Ali boloh hurdan arga hemjee awch ex orond ni iruuleerei. Zaluu humuus saihan setgeltei hun guihaar ni tuslay geed l aldsan biz

Avatar

S 2024-10-26 103.212.117.210

ANUSDI80955877XUCHINDUULI SADARLI

Avatar

Ман 2024-10-26 202.9.46.139

нүдний булай болжээ. энэ ман-ын оюутан залуучууд хулгай луйвар авилгалын дадлагын практикаа монголдоо хийгээчээ

Avatar

Нэргүй 2024-10-26 103.57.95.126

Хятад маягийн урхь занганд орсон байх даа хөөрхий залуус

Avatar

Нэргүй 2024-10-26 59.153.115.158

Монголчууд зэвүүн дээ, зэвүүн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж