Израилийн арми Баасан гаригаас Бямба гаригт шилжих шөнө Ираны эсрэг агаарын цохилтын давалгааг эхлүүллээ. Агаарын цохилтод Тегераны ойролцоох цэргийн баазууд өртжээ. Тасним агентлагийн мэдээлснээр Тегеран дахь газрын тос боловсруулах үйлдвэрт гал түймэр, дэлбэрэлт болоогүй. Имам Хомейни болон Мехрабад нисэх онгоцны буудлуудад байдал хэвийн байгаа аж.
Энэ талаар Израилийн Батлан хамгаалах хүчин мэдэгдэхдээ "Ираны дэглэмээс Израилийн эсрэг олон сар үргэлжилсэн довтолгооны хариуд яг одоо Израилийн батлан хамгаалах хүчин Иран дахь цэргийн объектуудад цохилт өгч байна. Иран болон түүний бүс нутаг дахь итгэмжлэгдсэн төлөөлөгчид аравдугаар сарын 7-ноос хойш Израиль руу тасралтгүй довтолсон. Дэлхийн бусад тусгаар тогтносон улс орны нэгэн адил Израиль улс ч эрх, үүрэгтэй. Бид хамгаалалт болон довтолгооны хүчин чадлаа бүрэн дайчилж, Израиль улс, израиль ард түмнийг хамгаалахын тулд шаардлагатай бүхнийг хийх болно" гэжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден энэ талаар мэдээллийг хүлээн авсан бөгөөд үйл явцыг анхааралтай ажиглаж байна. Иранд цохилт өгөх энэ төлөвлөгөөг Израиль улс АНУ-д урьдчилан мэдэгдсэн гэж Вашингтоны эх сурвалж хэлжээ.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Шон Саветт мэдэгдэл хийхдээ "Иран улс аравдугаар сарын 1-нд Израилийн эсрэг баллистик пуужингаар довтолсон. Үүний хариуд Израиль улс өөрийгөө хамгаалж, Иран дахь цэргийн объектуудад онилсон цохилт өгч байгааг бид ойлгож байна" гэв.
Эргэн сануулахад, Иран улс энэ сарын 1-ний өдөр Израилийг онилж, 180 гаруй пуужин харвасан юм. Үүний хариуд нарийвчилсан бөгөөд үхлийн аюултай цохилт өгнө гэж Израилийн Батлан хамгаалахын сайд Йоав Галлант хэлжээ. Улмаар өнгөрсөн долоо хоногт Батлан хамгаалахын албаныхан ерөнхий сайд Беньямин Нетаньяху болон Йоав Галлант нарт боломжит байнуудын жагсаалтыг танилцуулсан аж.
3,576.03





















































Холбоотой мэдээ