Путин Донецкийн офицер асанг Аюулгүйн зөвлөлд багтаав

Хуучирсан мэдээ: 2024.10.26-нд нийтлэгдсэн

Путин Донецкийн офицер асанг Аюулгүйн зөвлөлд багтаав

Путин Донецкийн офицер асанг Аюулгүйн зөвлөлд багтаав

ОХУ-ын ерөнхийлөгч Путин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэргэжилтнээр Уралын холбооны тойрогт Кремлийн төлөөлөгчөөр ажиллаж буй дэд хурандаа Артём Жогаг томилжээ. Украины зүүн хэсгийн Донецк мужийн цэргийн офицер асан Жога нь Путиныг дэмжигч нэгэн. Тэрбээр Путиныг ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх хэрэгтэй гэж ил тод уриалснаараа нэр хүндтэй болсон юм.

Путин энэ сарын эхээр түүнийг Оросын цэрэг, аж үйлдвэрийн салбарт нэн чухал бүс нутаг болох Уралын холбооны тойрогт төлөөлөгчөөр томилсон байв.

Жога Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэргэжилтнээр томилогдсоноор зөвлөлийн байнгын бус 21 гишүүний нэг болжээ. Тус зөвлөл нь аюулгүй байдлын томоохон агентлагуудын удирдлагууд, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын өндөр албан тушаалтнууд зэрэг байнгын 13 гишүүнээс бүрддэг.

Аюулгүйн зөвлөлийг Путин даргалж, нарийн бичгийн даргаар Батлан ​​хамгаалахын сайд асан Сергей Шойгу, дэд даргаар ерөнхийлөгч асан Дмитрий Медведев нар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж