ОХУ-ын ерөнхийлөгч Путин нэгэнтээ Элон Маскаас Тайвань дахь "Starlink"-ын идэвхжүүлэлтийг хориглохыг хүсч байжээ. "The Wall Street Journal"-д мэдээлснээр Маск 2023 оны сүүлээр Кремлиэс ийм хүсэлт хүлээн авсан байна. Хятадын худалдаанд улам бүр найдаж буй тул ОХУ ийм хүсэлт гаргасан гэж тус мэдээнд дурджээ. Элон Маскт чухам хэдэн удаа хандсан нь тодорхойгүй.
Элон Маск 2022 оны сүүлээс хойш Путинтэй байнгын холбоотой байсан гэж АНУ, Европ, ОХУ-ын одоогийн болон хуучин засгийн газрын эх сурвалжууд мэдээлжээ. Маск, Путин нар бизнес, геополитикоос гадна хувийн асуудал ч ярьсан гэж үзэж байна.
Элон Маск дайны эхэн үед Украиныг дэмжиж, 15 мянган "Starlink" терминал нийлүүлсэн. Гэвч Путинтэй ярилцсан гэх 2022 оны сүүлээс хойш Маскийн бодол өөрчлөгдсөн байх магадлалтай. Тухайн үед Маск Оросын зарим шаардлагыг тусгасан энхийн төлөвлөгөөний талаар санал асуулга явуулж байв. Энэ нь Украиныг дэмжигчдийн бухимдлыг төрүүлсэн ч Маск үүнийг тайлбарлахдаа "Украин дахь цаашдын эрсдэлээс зайлсхийхийн тулд эдгээр арга хэмжээг санал болгосон" гэжээ.
Энэхүү маргаантай энхийн төлөвлөгөөнөөс өмнө Маск ОХУ-ын ерөнхийлөгчтэй ярилцсан гэж "Eurasia Group"-ыг үүсгэн байгуулсан улс төр судлаач Ян Бреммер хэлсэн юм. Гэхдээ Элон Маск ч, Кремль ч энэ мэдэгдлийг няцаасан.
Тэрбумтан Элон Маск Путинтэй ганцхан удаа ярилцсан гэж мэдэгдээд буй. Тэр нь Оросын түрэмгийллээс өмнө буюу 2021 оны дөрөвдүгээр сард аж. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ч үүнийг баталсан бөгөөд тэднийг сансар огторгуй болон ирээдүйн технологийн талаар ярилцсан гэжээ.
Нэргүй 2024-10-26 103.57.95.118
elon musk nelson mandela oor yu cgch bish