Балтиморын гүүрийг нураасан хэргийн эзэн 102 сая доллар төлнө

Балтиморын гүүрийг нураасан хэргийн эзэн 102 сая доллар төлнө

Балтиморын гүүрийг нураасан хэргийн эзэн 102 сая доллар төлнө

АНУ-ын зүүн эргийн хамгийн хөл хөдөлгөөнтэй Балтимор боомт дахь Фрэнсис Скотт-Ки гүүрний нэг баганыг чингэлэгт усан онгоц мөргөж, нураасан хэрэг энэ оны гуравдугаар сард гарсан билээ. Гүүрээр тухайн үед зорчиж байсан машинууд болон 20 орчим хүн гол руу унасан. Түүнчлэн гүүр дээр зам засварын ажил хийж байсан зургаан хүн унаж нас барсан юм.

Гүүр мөргөсөн хөлөг нь "Дали" нэртэй Сингапурын далбаатай чингэлэгт хөлөг онгоц байсан.

Тэгвэл гүүр нураасан хэргийн эзэн буюу "Дали" хөлөг онгоцыг эзэмшигч "Grace Ocean Private" компани болон үйл ажиллагаа зохицуулагч "Synergy Marine Group" цэвэрлэгээний зардалд зориулж 102 сая ам.доллар төлөхөөр болсон байна. Энэ нь зөвхөн цэвэрлэгээний зардал гэдгийг анхаарууштай. Гүүрийг дахин барих бүтээн байгуулалтын ажилд ойролцоогоор хоёр тэрбум ам.доллар зарцуулах төлөвтэй байна.

Усан онгоц Балтимор боомтоос Шри-Ланк руу чиглэн явжээ. Хөлгийн цахилгаан болон механик системд буруу засвар үйлчилгээ хийгдсэний улмаас энэ осол болсон гэж үзэж байна. Тодруулбал, цахилгаан тасарсны улмаас хөлгийн жолоодлого доголдож, хүчээ алдан, замаасаа хазайжээ.

Энэхүү осол нь Балтимор боомтоор дамжин өнгөрөх худалдааны тээврийн хөдөлгөөнд хүндрэл учруулж, олон хүнийг хэдэн сараар ажилгүй болгосон. Балтимор нь АНУ-ын автомашин тээвэрлэлтийн хамгийн ачаалалтай боомт юм. Тус боомтын хувийн болон нийтийн терминалууд нь 2023 онд 847,158 автомашин, хөнгөн ачааны машиныг тээвэрлэсэн. Мөн хөдөө аж ахуй, барилгын машин механизм, элсэн чихэр, гөлтгөнө, нүүрс зэргийг уг боомтоор тээвэрлэдэг.

Харин Фрэнсис Скотт-Ки гүүрээр өдөрт 31 мянган тээврийн хэрэгсэл буюу жилд 11.3 сая тээврийн хэрэгсэл тогтмол зорчдог ажээ.

ЭХ СУРВАЛЖ: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ta 2024-10-26 216.38.195.74

– boryetlijnet

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж