Долоо хоногийн онцлох ярилцлагууд

Долоо хоногийн онцлох ярилцлагууд

Долоо хоногийн онцлох ярилцлагууд

"News" агентлаг энэ долоо хоногт уригдсан зочдынхоо ярилцлагыг тоймлон хүргэж байна.


Э.Батшугар: Зээлийн хүү 30 хувиар буурах боломжтой

УИХ-ын гишүүн Э.Батшугартай ярилцлаа.


-УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх оны төсөв, хөгжлийн төлөвлөгөө зэрэг чухал асуудлууд хэлэлцэж байна. Ирэх онд 35 гаруй их наяд төгрөгийн орлого олох төсөөлөлтэй байна. Хамгийн гол нь Монгол Улс ийм хэмжээний орлого олох тээвэр ложистикийн болон боомтын боймоо тайлж чадсан гэж та харж байна уу?

-Монгол Улс ирэх онд 78 сая тонн нүүрс экспортолно гэсэн төсөөлөлтэй байна. Төсөөлсөн хэмжээндээ хүрэх бүрэн бололцоотой гэж харж байна. Учир нь БНХАУ  сүүлийн 2-3 долоо хоногт эдийн засгаа тогтворжуулах болон үл хөдлөхийн салбараа дэмжих том том хөтөлбөрүүд зарласан. Үүний үр дүнд ган хайлуулах үйлдвэр, дэд бүтцийн төслүүд рүүгээ ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт оруулахаар байна. Энэхүү эдийн засгийн идэвхжил нь Монгол Улсын нүүрсний эрэлтийг нэмэгдүүлнэ гэж ойлгож болно. Тухайлбал, нэг тонн ган хайлуулахад дунджаар 770 кг коксжсон нүүрс хэрэгтэй байдаг.  Түүнчлэн тус улс ипотекийн зээлийн хүүг бууруулж 343 тэрбум долларыг тус салбарын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд зарцуулахаа мэдэгдсэн.

Мөн анх удаа байр худалдан авч байгаа иргэдийн урьдчилгаа төлбөр 20 хувь байсныг 15 хувь болгож бууруулсан. Үл хөдлөхийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад 109 тэрбум долларын нэмэлт санхүүжилт нь олгох, нэмээд орон нутгийн удирдлагууддаа нийт 325 тэрбум долларын бонд шинээр босгож, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийх зөвшөөрөл олгосон.

Цаашдаа ч Хятадын Сангийн яам болон Ардын банкнаас 2024 онд нийт эдийн засгаа таван хувьд барих тийм даалгавар өгсөн. Тус даалгаврыг гүйцэтгэхийн тулд дэд бүтэц, үл хөдлөхийн салбартаа тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө  зарцуулах нь ойлгомжтой болж байна. Тиймээс Монгол Улсаас нэгдүгээрт нүүрс, хоёрдугаарт зэс авах хэрэгцээ шаардлага хөрш улсад байсаар байх нь.

Дэлхий дахинд зэсийн эрэлт хэрэгцээ буурахгүй байгаатай холбоотой зэсийн үнэ тогтмол өсөх таамаглалтай байна. Учир нь ойрын хугацаанд Оюутолгойгоос өөр ямар нэгэн шинэ эх үүсвэр, ашиглалтад орж байгаа том уурхай алга.

Гэтэл зэсийн хэрэгцээ өссөөр л байна. Хятад улсад хоёр өрөө орон сууц ашиглалтад оруулахад дунджаар 60 кг зэс ашиглаж байна. Түүнчлэн дэлхий дахинд цахилгаан машины хэрэглээ, үйлдвэрлэл тогтмол нэмэгдэж байна. Одоогоор 12 хувьтай байгаа үйлдвэрлэлийн хэмжээ ойрын хугацаанд 40 хувьд хүрнэ гэсэн таамаглал бий. Энгийн хөдөлгүүртэй машинтай харьцуулахад цахилгаан машин үйлдвэрлэхэд 3 дахин илүү зэс ашигладаг. Гуравдугаарт, дэлхийн улс орнууд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлж байна. Нар, салхинаас эрчим хүч гаргаж авахын тулд уламжлалт буюу нүүрсний эрчим хүчнээс 3-4 дахин илүү зэс ашигладаг. Энэ бүх тооцооллыг харахад зэсийн хэрэглээ бол өндөр байх нь ойлгомжтой байна.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2759457/линкээр нэвтэрч уншина уу.

"Манай эдийн засаг дэлбэрэхэд бэлэн бөмбөг шиг болсон"

УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Д.Батбаяртай ярилцлаа.


Монгол Улсын Засгийн газраас ирэх 2025 оны төсвийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байна. Ирэх оны төсвийн төсөл дээр та ямар байр суурьтай байна вэ. Төсвийн зарлагад хяналт тавьдаг дэд хорооны дарга төсвийнхөө шүүсийг сайн шахаж суугаа байх?

-Ирэх оны төсвийн асуудал руу орохоосоо өмнө парламентаар улсын төсвийг ямар үе шаттай хэлэлцэн баталж байгаа талаар хэдэн зүйл хэлмээр байна. Тухайлбал, ирэх 2025 оны төсвийн ерөнхий төсөөллийг 2022,2023 онд гаргаж, төсвийн хүрээний мэдэгдлээ өргөн барьдаг. Өөрөөр хэлбэл, улсын төсвийг тогтвортой байлгах, төсөөллийн дагуу тооцоолохын тулд олон төрлийн арга хэмжээ авдаг боловч энэ бүхэндээ гар дүрэх байдлаар явж ирлээ. Төсвийн хүрээний мэдэгдэл, цагалбартай холбоотой асуудлыг олон нийт төдийлэн сайн мэддэггүй учраас, энэ асуудалд анхаарал хандуулахгүй байна. Төсөв ямар хүрээ, хязгаартай, ямар он цаг дарааллын дагуу явах ёстой гэдэг дээр олон нийт анхаарал хандуулдаг болох нь чухал. Хэдийгээр төсвийн талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах талаар заасан боловч төсвийн асуудалд иргэд төдийлэн анхаарал хандуулахгүй байна. Тийм учраас юунд хяналт тавьж, ямар шаардлага тавих, ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг дээр иргэд илүү их оролцоотой, хяналттай байж иргэдийн оролцооны засаглалыг сайжруулахын тулд тэднийг мэдлэгжүүлэх, мэдээллээр хангах асуудалд анхаарч ажиллана. Үндсэндээ, УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын гишүүд гуравхан сарын дотор хоёр дахь удаагаа төсөв хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, сар гаруй хугацааны өмнө 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан бол өнөөдөр 2025 оны төсвийг хэлэлцэж эхлээд байна. УИХ-ын гишүүд 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлэх үед гишүүдийн ихэнх нь шинэ байсан учраас ганц нэг асуудал дээр санал бодлоо хэлээд л өнгөрсөн. Хэн ч үүнд анхаарал хандуулаагүй.

-Эрх баригч намууд ирэх оны төсвийг өргөн барьсныхаа дараа нь хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг нь оруулж ирсэн. Зүй нь ирэх оныхоо хөгжлийн төлөвлөгөөг дагуулж төсвөө оруулж ирэх ёстой биз?

-Яг тийм. Гэтэл ирэх оны хөгжлийн төлөвлөгөөн дээр ийм ажлууд илүү, ийм ажлууд дутуу байна гэх санал гаргасан ч анх оруулж ирсэн багц асуудлуудын хүрээнд л цааш нь явуулчихдаг юм байна. Хэдийгээр МАН болон Ардчилсан нам хамтарсан Засгийн газар байгуулсан боловч Ардчилсан намын гишүүд төсөв дээр санал бодлоо илэрхийлж, зарчмын зөрүүтэй санал гаргасан ч МАН-ынхан "галт тэрэг" хөдөлчихсөн гэдэг байдлаар хандаж байгаа учраас энэ асуудалд иргэдийн анхаарлыг хандуулахын тулд иргэд, сонгогчдын төсвийн талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах нь чухал. Ирэх 2025 оны төсвийг есдүгээр сарын 1-ний өдөр Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлчихсэн байсан. Өөрөөр хэлбэл, төсөв хэлэлцэж эхлэхээс сарын өмнө өргөн мэдүүлсэн учраас УИХ-ын гишүүдэд төсөвтэй танилцах боломж, цаг хугацаа хангалттай гарсан. Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж байгаа 14 мега төсөл үнэхээр хэрэгжиж боломжтой эсэх тал дээр гишүүд нэлээд нухацтай хандаж, асуулт асууж, хариулт авч байна. Харин 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байхад тодотголтой танилцах, тодруулж асуух боломж тун хомс байсан.

Гэсэн хэдий ч ирэх 2025 оны төсвийг ч мөн өндөр тэлэлттэй төсөв болсон талаар ярьсаар байгаад батлаад явуулчих байх гэж санаа зовж байна.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2759235/линкээр нэвтэрч унших боломжтой.

"Хятадын талд үнэ нь таалагдвал 120-140 сая тонн нүүрс ямар ч асуудалгүй авна"

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгатай ярилцлаа.


-Ирэх онд 35.7 их наяд төгрөгийн зарлага гаргах төсвийн төсөөлөл орж ирлээ.  Төсвийн тэлэлтийг уул уурхайн экспортын бараа бүтээгдэхүүний экспортын хувь хэмжээтэй уялдуулж, оруулж ирсэн гэх. Гэхдээ Монгол боомтын боймоо тайлж чадсан уу?

-Тайлахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, боомтын боймыг тайлах дэд бүтцийн ажлыг нэг өдрийн дотор шийдэх боломж байхгүй. Тиймээс эрх зүйн орчныг тодорхой болгох, боомтоор гадаад худалдаа хийж, харилцаж байгаа орныхоо бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулах, хөрөнгө оруулалт татах, тухайн боомтуудаар нэвтэрч байгаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг цогц арга хэмжээ багтаж байна. Өнөөдрийн байдлаар 39 боомт байгаагаас 24 нь үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр 24 боомтоос 11 боомт дээр төсвийн хөрөнгөөр, гадаадын зээл, буцалтгүй тусламжаар болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын санхүүжилтаар бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Энэ хэрээр боомтын бойм алхам алхмаар тайлагдаж байгаа. Увс аймгийн Боршоо боомтын бүтээн байгуулалтын ажил дуусч, үйл ажиллагаа нь жигдэрсэн. Сэлэнгэ аймгийн  Алтанбулаг, Сүхбаатар боомтын бүтээн байгуулалт 70-80 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэ ондоо багтаж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Замын-Үүд боомт энэ онд ашиглалтад орж зорчигч тээвэр болон ачаа тээврийн хүчин чадал 4-6 дахин нэмэгдсэн. Гашуусухайт боомтын бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа явж байна. Арваннэгдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд эхний бүтээн байгуулалтын ажлыг хүлээж авна. Ирэх оноос албан ёсоор нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Гашуунсухайт, Ханги мандал, Шивээ хүрэн, Хавирга боомтууд дээр тодорхой төслүүд хэрэгжүүлж байна. Тухайн боомтууд дээр тээвэр ложистикийн төв байгуулах, жолоочгүй тээврийн хэрэгслүүдэд зориулсан терминалууд ашиглалтад оруулах, хилийн буюу боомтын төмөр замыг барьж дуусгах гэх мэт төслүүд үргэлжилж байна. Бидний шийдэх ёстой нэг чухал асуудал бол БНХАУ-тай төмөр замын боомтуудаа нээх асуудал бий. Харамсалтай нь, энэ асуудал сүүлийн 10 гаруй жил бодлогын уялдаагүй, тогтворгүй байдлаас үүдэн харилцаж байгаа талдаа хохирол учруулсан. Үүнээсээ болоод төсөр замын холболтууд гацсан.

Тиймээс хоёр улсын Засгийн газар, төрийн тэргүүнүүдийн түвшинд ярилцаж хэлэлцсэн асуудлуудыг УИХ-аар оруулж, баталгаажуулж Ганц мод-Гашуун сухайтын төмөр замыг ирэх онд холбох ажил хийхээр зорьж байна.

Энэ процессын ажил үргэлжилж байна. Одоо бид үнэнтэйгээ нүүр тулахгүй бол янз янзын шалтгаан хэлж, өөр өөр ашиг сонирхлын үүднээс боомтын, төмөр замын холболтыг гацаадаг, зогсоодог, шалтгааныг нь буруу тийшээ хөтөлж, оношийг нь өөр зүг рүү займчуулдаг байдлаас гарахаас өөр аргагүй. Тийм учраас УИХ-д энэ асуудлыг оруулж, асуудлыг нэг мөр шийдэхээс өөр аргагүй байгаа гэдгийг энэ дашрамд хэлье. Ганц мод-Гашуун сухайтын төмөр замын боомт  ашиглалтад орвол залгаад Ханги Мандалын төмөр зам, Сэхэ-Шивээ хүрэн, цаашлаад Бичигт, Зүүн хүрэнгийн төмөр замыг холбох ажлуудыг ирэх онд эхлүүлэхийг зорьж байна. Мөн боомтуудын боймыг тайлахын тулд хиллэж байгаа улс орнуудтайгаа худалдаа хийх дэд бүтцийг нь шийдэхээр ажиллаж байна. Ховд аймгийн Булган, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтуудын цогцолборыг иж бүрнээр нь хийхээр санхүүжилтийг нь шийдсэн. Ирэх ондоо барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Зүүн бүсийн тухайд Дорнод аймгийн Хавиргын боомтын зураг төсөл ТЭЗҮ-г хийж дуусгах, санхүүжилтийг нь бүрэн шийдээд энэ хавар барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2759869/ линкээр нэвтэрч уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-26 59.153.112.109

батшугар цээжилсэн хэдэн үгээ 4 жил ярилаа. баяны балай бацаан юу ч хийж чаддаггүй гэдгээ сайхан харууллаа. чи бол синдромтой хойд эхтэйгээ нэг чуулганд сууж байгаа бацаан

Avatar

jvg 2024-10-26 202.9.40.5

Цөөн тооны хөдөлмөрөөр ажилтад хүрсн улсууд байдгаа.

Avatar

Ихаа 2024-10-26 202.9.40.58

Монголд хулгай хийсн хийгээгүй гэсэн 2 ялгаа гарч бга. Хулгай хийсн шаарууд худлаа баян хүний дүрд тоглосон үхсэн ацны баян байхав хулгай хийсн гуйлагчид бхгүй юу.

Avatar

Зочин 2024-10-26 66.181.177.152

Батшугар гишүүн яриад суугаад байхын юм хийлдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж