Газа: Гал зогсоох хэлэлцээрийн төлөөлөгчид Катарыг зорино

Газа: Гал зогсоох хэлэлцээрийн төлөөлөгчид Катарыг зорино

Газа: Гал зогсоох хэлэлцээрийн төлөөлөгчид Катарыг зорино

Газын зурваст гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах хэлэлцээрийг ойрын өдрүүдэд сэргээнэ гэж АНУ, Израиль, Катарын албаны хүмүүс мэдэгдэв. Энэ хүрээнд Израилийн төлөөлөгчид Ням гаригт Катарыг зорих болжээ. Харин Хамас бүлгийнхэн ирэх эсэх нь тодорхойгүй байна.

Хамасын удирдагч Яхья Синвар өнгөрсөн долоо хоногт нас барсан нь тохиролцоонд хүрэх үүд хаалгыг нээх эхлэл болсон гэж АНУ үзэж буй. Түүнийг Хамасын хамгийн туйлширсан үзэлтэй нэгэн гэж үздэг байсан. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен "Синвар нас барсан тул барьцааны хүмүүсийг суллаж, зорилгоо биелүүлэх бодит боломж байна" гэжээ.

Газын зурвас дахь өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэхээр Пүрэв гаригт Хамасын төлөөлөгчид Египетийн тагнуулын албаныхантай мөн уулзсан байна.

Катарын Гадаад хэргийн сайд Шейх Мохаммед бин Абдулрахман Аль Тани хэлэхдээ, "Синварыг нас барснаас хойш Катарын зуучлагчид Хамастай ярилцаж байна. Гэхдээ төлөвлөгөө тодорхойгүй байна" гэсэн юм.

Дашрамд дурдахад, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнгөрсөн долоо хоногт Ойрхи Дорнодод айлчиллаа. Энэ нь мөргөлдөөн эхэлснээс хойших бүс нутгийн 11 дэх айлчлал болж байна. Айлчлалынхаа үеэр тэр Газын зурвас, Баруун эрэг, түүнчлэн бүс нутаг дахь палестинчуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх 135 сая ам.долларын тусламжийг зарлав.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж