ХХБ 2030 он гэхэд 2 тэрбум долларын санхүүжилтийг харилцагчдадаа хүргэнэ

ХХБ 2030 он гэхэд 2 тэрбум долларын санхүүжилтийг харилцагчдадаа хүргэнэ

ХХБ 2030 он гэхэд 2 тэрбум долларын санхүүжилтийг харилцагчдадаа хүргэнэ

UN-Day 2024 буюу Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ийн өдөр 2024 оны 10-р сарын 24-нд амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний үеэр тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдан үйл ажиллагаа эрхэлдэг оролцогч талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлж, хэрэгжиж буй гол санаачилгуудыг онцлон тэмдэглэв. Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) нь ESG буюу Байгаль орчин, Нийгмийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны анхдагч банк бөгөөд НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг (ТХЗ) банкны үйл ажиллагаандаа тусгаж, Монгол Улсад тогтвортой санхүүжилтийг нутагшуулахад идэвхтэй байсаар ирсэн билээ. ХХБ нь 2020 оноос хойш Уур амьсгалын ногоон сангийн (GCF) итгэмжлэгдсэн байгууллагын хувьд ТХЗ #4 буюу “Чанартай боловсрол”, ТХЗ #5 буюу “Жендерийн эрх тэгш байдал”, ТХЗ #8 буюу “Зохистой ажил эрхлэлт болон эдийн засгийн өсөлт” ба ТХЗ #13 буюу “Уур амьсгалын өөрчлөлт” зэрэг тогтвортой хөгжлийн зорилтуудыг банкны үйл ажиллагаандаа голчлон хэрэгжүүлдэг билээ.

“Тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн төлөө НҮБ болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулагдсан арга хэмжээний хэлэлцүүлэгт ХХБ-аас Гүйцэтгэх захирлын орлогч хатагтай Нямдоржийн Сэргэлэн оролцлоо. Н.Сэргэлэн захирал ХХБ-ны тогтвортой хөгжил болон ногоон санхүүжилтийн чиглэлээр хэрэгжүүлж буй сүүлийн үеийн үйл ажиллагаануудыг тус хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.

Тэрээр хэлэхдээ, ХХБ нь 2030 он гэхэд хоёр тэрбум ам. долларын тогтвортой санхүүжилтийг харилцагчдадаа хүргэх урт хугацааны зорилт дэвшүүлсэн ба энэхүү зорилтын хүрээнд 2024 оны аравдугаар сард АНУ-ын Засгийн газрын агентлагийн Хөгжлийн Санхүүгийн Корпорац (DFC)-с анхны санхүүжилтээ амжилттай татсан ба тус санхүүжилт нь Монголын ЖДҮ болон эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжсэн жижиг дунд үйлдвэрлэгчид мөн ногоон, тогтвортой бизнесийг дэмжих зорилготой юм. Тэргүүлэгч банкны хувьд бид улс орны эдийн засгийг солонгоруулах, ажлын байр бий болгох зорилгоор ЖДҮ-ийн зах зээлийг эзлэх хувийг нэмэгдүүлэн ажиллаж байна.

ХХБ нь Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран хэрэгжүүлж буй SFME хамтарсан төслийн зорилго нь ЖДҮ-ийн чадавхыг сайжруулж, тэдгээрт санхүүгийн хүртээмжтэй байдал болон тогтвортой санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ банкны ажилтнуудыг ЖДҮ-ийн зээлийн үйл явц, харилцагчтай хамтын ажиллагааг сайжруулахад оршино хэмээн хатагтай Н.Сэргэлэн онцоллоо.

Түүнчлэн захирал тус хэлэлцүүлгийн үеэр “ХХБ нь Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (GGGI)-тэй стратегийн түншлэлийг бий болгож, улс орныхоо тогтвортой бөгөөд нүүрстөрөгчийн хий багатай эдийн засгийн өсөлтийг хурдасгахын тулд хамтын ажиллагааг хэрэгжүүлж” байгааг дурдсан байна. Тус хамтын ажиллагааны хүрээнд GGGI-тай хамтран нэг талаас ЖДҮ-ийн харилцагчдад бизнесийн үйл ажиллагааг нь ногооруулах боломжуудын талаар мэдлэг солилцох уулзалт, нөгөө талаас банкны ажилтнуудад боломжит ногоон төслүүдийг танин мэдэх, үнэлэх мөн түүнчлэн тэдгээрт хяналт тавих, тайлагнах, баталгаажуулах (MRV) зэрэг чадавхыг бэхжүүлэх сургалтуудыг идэвхтэй зохион байгуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-25 202.55.188.38

буцаад илүү их ногоон гадагшилна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж