Узбекистаны зүүн хэсгийн уулсын дундаас дундад зууны үеийн хоёр хотын үлдэгдэл олсон. Энэ нь Торгоны замын талаарх олны ойлголтыг өөрчилсөн нээлт болжээ. Зүүн зүгээс баруун зүгт бараа бүтээгдэхүүн тээвэрлэдэг байснаараа алдартай худалдааны замууд нь нам дор газрын хотуудыг л холбодог гэж эрт дээр үеэс үздэг байв. Тэгвэл археологичид худалдааны замын гол уулзвар дагуу байрладаг хоёр өндөрлөг хотыг олсон байна.
Судалгааны багийнхан Төгөнбулак болон Ташбулак хотуудыг 8-11 дүгээр зууны үед хөл хөдөлгөөн ихтэй байсан гэж үзэж байна. Төгөнбулак хот нь дор хаяж 120 га талбайг хамрах бөгөөд далайн түвшнээс дээш 2000 гаруй метрт байрлана. Өдгөө дэлхийн хүн амын ердөө гурван хувь нь энэ өндөрлөгөөс дээгүүр амьдарч буй.
"Энэхүү олдвороор Төв Азийн түүх өөрчлөгдөж байна" гэж археологич Фарход Максудов хэлжээ.
Судалгааны багийнхан дрон болон алсын зайнаас тандан судлах хэрэглүүрийн тусламжтайгаар уг олдворыг олсон байна. Тэд 2011 онд ууланд явган аялж явахдаа жижиг хот болох Ташбулакийг анх нээжээ. Тэндээс оршуулгын газар, олон мянган ваарны хэлтэрхий болон тухайн нутаг дэвсгэрт хүн ам суурьшсан гэх бусад шинж тэмдгийг олсон. Түүхэн баримтуудад тус бүс нутгийн хотуудыг дурдсан байдаг ч далайн түвшнээс дээш 2200 метрийн өндөрт 12 га талбай бүхий дундад зууны үеийн хот олно гэж төсөөлөөгүйгээ судлаачид онцолж байна.
Тэдний хувьд ийм хот үнэхээр байсан гэдэгт эрдэм шинжилгээний нийгэмлэгийг итгүүлэх нь хүнд байжээ. Учир нь тийм том хот биш зүгээр цайз гэж эрдэмтэд эргэлзэх магадлалтай аж. Тиймээс шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баримтжуулах сорилт тулгарсан байна. Улмаар тэд 2022 онд дрон, багаж хэрэгсэлтэйгээ буцаж иржээ.
Нэргүй 2024-10-26 202.126.90.136
Тэгээд узбекуудаас би Монгол гэх хүн гарвал түй ч хамаагүй л гэнэ биз?
иргэн 2024-10-26 59.153.114.9
Торгоны зам нь Монголчуудын гаргасан зам. Монголчууд тэрхүү замаар өртөөчлөн мэдээ мэдээлэл соёл боловсролыг түгээн дэлгэрүүлж байсан. Гэтэл саяхан нэгэн орос эмэгтэй Хятад торгоны замыг нээсэн хятадын соёл эд материал баруунд тархсан мэт ярьж мэдэмхийрч байна лээ. Магадгүй энэ нь санаатай үйлдэл ч байж болох. Хятадууд ч Монголчуудын хүчээр л улсын дайтай улс болж хөгжсөн замналаа мартахгүй байх нь өөрсдөд нь өлзийтэй шүү
Нэргүй 2024-10-26 202.126.91.148
ташбулаг. чулуун булаг гсн үг бн
оноч 2024-10-26 66.181.182.38
Төгөн гэдэг нь чулуун гэсэн үг юм уу?
Нэргүй 2024-10-26 43.242.242.59
Монголын түүхтэй холбоотой болж таарлаа. Монгол үндэстний ул мөр бол ази тивдээ хаана ч очсон байх юмаа
Нэргүй 2024-10-26 103.212.163.211
Монгол нэртэй хотууд байжээ
oyun 2024-10-26 202.126.91.156
Талын булаг Төгөл булаг гэдэг юмаа
Нэргүй 2024-10-26 202.126.90.136
Худлаа! Таш гэдэг нь чулууг хэлдэг байсан. Чулуу бол сүүлд урдаас ирсэн нэр.