Шинэ гишүүдийг дураараа дургихгүй байхыг сануулав

Хуучирсан мэдээ: 2024.10.25-нд нийтлэгдсэн

Шинэ гишүүдийг дураараа дургихгүй байхыг сануулав

Шинэ гишүүдийг дураараа дургихгүй байхыг сануулав

УИХ-ын гишүүд төсөв хэлэлцэх, чуулганаар хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор асуулт асууж, хариулт авдаг. Мэдээж хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух үүрэгтэй ч зарим нь эрх үүргээ мэдэхгүй, шинэхэн гишүүд будилж л явна. УИХ-ын чуулган, байнгын хорооны дэгтэйгээ бүрэн танилцаж амжаагүй шинэхэн гишүүд УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулна гэж гэж ам уралдан ярих болсонд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан барагтайхан байж, хурлын дэгтээ тааруулж ажиллахыг сануулав.

Тухайлбал, УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр Боомтын сэргэлтийн талаар мэдээлэл хийсэн юм. Дээрх мэдээлэлтэй холбогдуулж шинэхэн гишүүн Н.Батсүмбэрэл Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөрөөс асуулт асуулгасангүй хэмээн, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой хэмээн бухимдсаны хариуд нь Д.Амарбаясгалан дарга чангахан хариу өгөв. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Юм л бол УИХ-ын гишүүд өөрсдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлж дэг өөрчилье гэж ярьдагаа хязгаарлах хэрэгтэй. Байгаа дүрэм журам, дэгд зохицуулж  ажиллах ёстой. Өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлж, дэг өөрчилье гэж ярьдагаа таслан зогсоо. Яг л нөхцөлдөө тааруулаад өөрчилнө  гэж байнга ярьдаг боллоо. Муу дэг бол биш шүү. Ардчилал хөгжсөн, парламент хөгжсөн орнуудад нийцсэн, мөрдөгддөг дэг" гэдгийг сануулав.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
11
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж