"Ямааны годрон" өвчнөөс үүдэж махны экспорт зогсох эрсдэлтэй

"Ямааны годрон" өвчнөөс үүдэж махны экспорт зогсох эрсдэлтэй

"Ямааны годрон" өвчнөөс үүдэж махны экспорт зогсох эрсдэлтэй

Мал эмнэлгийн ерөнхий газраас ямааны годрон өвчний эсрэг авч хэрэгжүүлж буй ажил болон, вакцинжуулалтын талаар өнөөдөр /2024.10.25/ мэдээлэл хийлээ.


МЭЕГ-ын Мал амьтны эрүүл мэндийн газрын дарга Б.Болдбаатар:

Ямааны годрон өвчин нь гоц халдварт өвчний тоонд ордог. Тус халдварт өвчин нь долдугаар сарын эхээр Монголд бүртгэгдсэн. Уг өвчний тархалттай холбоотой 300 орчим малчин өрхөд судалгаа хийсэн. Ингэснээр А дансаар 74 орчим өрхийн 11 мянган ямааг устгалд оруулсан. Зориудаар устгасан малын нөхөн олговрыг тухайн орон нутгийн ханшаар бодож улсын төсвөөс олгоно гэж мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасан.  Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус өвчний тандалт судалгааг хийж байсан. Энэхүү өвчин нь Монгол Улсад хамгийн сүүлд 1952 онд бүртгэгдсэн. Үүнээс хойш устсан гэж үзэж байсан. Учир нь ямааны годрон өвчнийг илрүүлэх тандалт судалгааг сүүлийн 3-4 жилийн хугацаанд хийхэд тус өвчнийг үүсгэгч илрээгүй. Тиймээс  энэ жил  албан ёсоор ямааны годрон үүсгэгч Монгол Улсад байхгүй гэж зарлах гэж байсан гэтэл ийнхүү тус өвчин гарлаа. Монгол Улс арав гаруй жилийн өмнөөс биокомбинатад үйлдвэрлэж байсан тус өвчний эсрэг нөөцийн вакциныг үйлдвэрлэхээ зогсоосон байсан. Монгол Улс малын гоц халдварт өвчний эсрэг вакциныг гаднаас худалдаж авдаг. Тухайлбал, үхрийн арьс товруутах, бог малын мялзан, шүлхий өвчний вакциныг худалдаж авдаг. Ямааны годрон өвчин амьд ямаанаас нөгөөд халдварладаг. Нууц хугацаа урт, ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй өвчин.

Ямааны годрон өвчин зээрийн овгийн амьтнаас тархсан байж болзошгүй. Дорноговь аймгийн Хатанбулаг сумд том голомт үүссэн. Бэлчээр, ус нэг өрхийг голомт нэг үздэг. Голомтын бүсэд байгаа бүх малыг шинжлэх боломжгүй.

Монгол Улс арав гаруй улс руу махны экспорт хийж байна. Малын гоц халдварт өвчинд болгоомжтой хандахгүй бол махны экспорт зогсох эрсдэл үүсэх юм. Тиймээс баримт нотолгоотой мэдээллэхийг олон нийтээс уриалж байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-10-25 185.216.32.59

Годрон өвчин нэрээр Дорноговийн Хөвсгөл, Хатанбулаг сумдын нутгийг малаас нь чөлөөлж уул уурхай явуулахаар нутгийн Дэлгэрсайхан гишүүн нь Увсын хэдэн цөөврүүдтэй нийлж ийм устгал явуулж байгааг ойлгох хэрэгтэй. Өөдөө шидсэн чулуу өөрсдийн толгой дээрээ гэж, заяа хээр хаягдсан Дорноговьчууд аа гэж.

Avatar

zochin 2024-10-25 103.212.117.204

Ter darga avgai ajilaa hiij bna yy. ATG aa

Avatar

Хатнаа 2024-10-25 66.181.177.127

халуун зунаас хойш худлаа онош тавьж газар авхуулж, одоо иргэдийн малыг устгаад хотод яндангийн тоо нэмэх болждээ. хаа хаанаа хар уцлага алга. дарга сэтэртэнгүүд хариуцлагаа хүлээ.

Avatar

Зочин 2024-10-25 139.5.219.218

худлаа үнэн онош тавьж баахан бужигнуулж, цаг алджээ, энэ санаатай үйлдэл байх магадлалтай, хаанаас шидсэн чулуу юм бол доо, хойноос уу, урдаас уу, ТЕГ шалгахад илүүдэхгүй байх оо

Avatar

Нэргүй 2024-10-25 66.181.161.101

Оросууд л янз бүрийн өвчин дэгдээгээд байна даа.

Avatar

Нэргүй 2024-10-25 66.181.161.123

зүгээр байсан айлууд нь хотоо харлуулж бна шүү хятадын бодлого л яваад бна даа монгол улс малгүй болвол дахлаагүй болно хятадаас орж ирж байгаа гахай шувууны мах идэд хорт хавдартай болох байлгүй

Avatar

Нэргүй 2024-10-25 202.126.90.166

Цахилгааны хомсдолтой Монгол улсад шөнөжин асдаг сурталчилгааны гэрэлтүүлгүүд хэрэггүй. Өвлийн цагт хэмнэлтийн горимд шилжээч ээ! Өвөл байн байн тог тасраад хэцүү. Гэрэлтүүлэг асаадаг компаниуд, дэлгүүрүүд ба баар ресторанууд хувиасаа ОХУ-д өрөө төлөөч ээ!

Avatar

Нэргүй 2024-10-25 122.201.31.10

Хорио цээрээ сайн хийх хэрэгтэйг сануулж бн даа.
Байн байн элдэв халдварт өвчин гардаг нь багасаад бсансан. Элдэв өвчин нян тараадгийг бүрмөсөн болиулмаар.

Avatar

Зочин 2024-10-25 139.5.217.200

ашгүй ашгүй махны үнэ өсөхгүй, улныханд олз

Avatar

Зочин 2024-10-25 139.5.219.218

Муу л ажиллаж байна даа, ганц сумын бүх ямааг устгаад ч болтугай нам дарах байсан юмыг шээрэгнэж байгаад тархаагаад алдчихсан хэрэг болох нь, одоо тэгээд Дорноговийн бүх ямааг устгалд оруулах уу, зэргэлдээ аймгууд руугаа тархчихсан бол хэцүүдэх нь дээ

Avatar

Зочин 2024-10-25 108.173.150.168

бушуухан наад өвчнийг нам дараа.За тэгээд нээх үнэнч дэлхийд зарлаад яадгийн.хар хайрцаг нь бодлогоороо зохицуулаачдээ

Avatar

Гантуяа 2024-10-25 139.5.217.19

Мал эмнэлгийн дарга нь нуун дарагдуулсан хэргээр ялаа үүрэх ёстой.

Avatar

Нэргүй 2024-10-25 202.55.188.38

угаасаа монгол мах сүүгээ дотоодынхоо хэрэгцээг хангаж чаддагүйшдээ

Avatar

Нэргүй 2024-10-25 66.181.186.41

Арабын орнуудруу мах гаргахтай яг зэрэгцээд Хятадтай хиллэсэн суманд ийм өвчин гарч байгааг манай ТЕГ анхаа рах хэрэгтэй !!!

Avatar

Ихааэ 2024-10-25 202.9.40.138

нэрэгсн хойн хашиграв өвчин гарахгүй бхад анхаарч ажил бснма.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж