“Атаархагчид намайг хүчирхэг болгодог”

Хуучирсан мэдээ: 2010.09.05-нд нийтлэгдсэн

“Атаархагчид намайг хүчирхэг болгодог”

Анх реалити шоугаар олны танил болсон Kardashian-ы эгч
дүүс байнга л хэвлэлийнхний анхаарлын төвд байж, алхам бүр нь олны өмнө ил
байдаг гэхэд хилсдэхгүй. Эгч дүү гурвын нэг болох Khloe Kardashian өөрийг нь
үзэн ядаж, атаархагчиддаа хандан өөрийн блогтоо захидал бичжээ.

Тэрбээр “Хүмүүс яагаад бидний үйл хөдлөл бүрийг ажиглаж,
өнгөрсөн үеийг минь ухаж төнхөн, биднийг үзэн ядаж, атаархаж байдаг юм бол гэж
би гайхдаг. Гэхдээ энэ бол үнэхээр инээдтэй зүйл. Миний өмнө ирээд, надруу харж
байгаад хэлж чадахгүй мөртлөө компьютерийнхээ ард суугаад хамаг хорсол
зэвүүцлээ тайлж элдвээр бичицгээдэг.

Атаархагчид, үзэн ядагчид бол хулчгар, дорой хүмүүс
байдаг гэж би боддог. Тэд биднийг харааж, элдвээр доромжлох тусам бид тэднээс
илүү амьдарч байгаагаа ухаардаг. Тиймээс тэд бидэнд эрч хүч өгдөг гэж болно. Атаархагчид
аа, та бүхэнд маш их баярлалаа. Та бүхэн намайг илүү сайн, сайхан руу хүргэнэ”
хэмээн бичсэн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж