Неймарын шийрийг хатаах, Бразилын дараагийн гоц авьяастан

Неймарын шийрийг хатаах, Бразилын дараагийн гоц авьяастан

Неймарын шийрийг хатаах, Бразилын дараагийн гоц авьяастан

Бразилын хөлбөмбөгт Эстевао Виллиан гэх хүү цойлж байна. Түүний хувьд хэдийнэ Европ тивд ирэх замаа зассан бөгөөд Английн Челси клуб түүний төлөө 73 сая ам.долларыг зарцуулжээ. Нутгийнхаа Палмейрас багт тоглож буй хүү 18 нас хүрэхэд зургаан сар үлдсэн гэнэ.

Эстевао Виллианы бөмбөг эзэмшилт, хууралт, хараа, гоолын мэдрэмж гээд гол чадварууд нь гайхалтай аж.

Эстевао Виллиан "Миний хамгийн том мөрөөдөл бол дэлхийн шилдэг тамирчин болох. Энэ л миний мөрөөдөл. Нэг л өдөр би шилдгүүдийн дунд зогсох болно. Гэхдээ би амлаж чадахгүй. Цаг нь ирэх байлгүй" гэжээ.

17 настай хүү энэ улирал Палмейрасын төлөө нийт 18 гоолд оролцож, өмнө нь Неймарын тогтоосон амжилтыг эвдсэн. Түүнээс өмнө 2009 онд Неймар Сантос багт байхдаа 16 гоолд оролцож байсан аж. Түүнд Неймар баяр хүргэн "Эстевао рекорд эвдсэнд баяр хүргэе. Үргэлжлүүлэн гялалзаж, хөлбөмбөгөөр хүмүүсийг гайхшуулаарай. Нисээрэй" гэж бичжээ.

Палмейрасын хүүхдийн академийн ахлах дасгалжуулагч Жоао Пауло Сампао "Эстевао бол Неймараас хойш Бразилын хөлбөмбөгт төрөн гарсан хамгийн шилдэг тоглогч.  Та нар түүний тоглолтыг үзээд дурлах болно" гэв.

Эстевао одоогоор хөлбөмбөгтөө бүрэн анхаарлаа төвлөрүүлж, цахимаар хичээлээ үздэг гэнэ. Тэрбээр энэ талаараа "Сургуульд сурах амаргүй. Хэцүү хичээлүүд олон бий. Физик хамгийн хэцүү нь. Томъёонуудыг нь цээжлэхэд хэцүү, яаж ашиглахыг нь мэддэггүй юм. Би Лондонд очсон ч үргэлжлүүлэн сурна. Гэхдээ энэ сургуулиасаа гарахгүй. Одоогийнх шигээ цахимаар үргэлжлүүлэн сурна" гэлээ.

Эстевао Виллиан 2025 оны долдугаар сараас эхлэн Челсигийн тоглогч болно.

Бразил гоц авьяастан хэдийнэ Челсигийн тамирчидтай холбогдож, ирэх жил хамт тоглохоо тэсэн ядан хүлээж байна. Сүүлд тэрбээр гоол оруулсныхаа дараа Челсигийн Коул Палмер шиг гоолын баяраа тэмдэглэжээ. Энэ талаараа "Челситэй гэрээ байгуулсныхаа маргааш нь би гоол оруулж, Палмер шиг баяраа тэмдэглэсэн. Түүний гоолын баяр алдартай, од. Бид сошиал дээр харьцсан. Би түүнийг инстаграм дээрээ "tag" хийсэн. Тэр намайг од гэсэн. Би ч түүнийг од гэсэн. Бид хоёр Челсигийн төлөө гайхалтай зүйлсийг хийнэ гэж тэр хэлсэн" гэжээ.

Эстевао Виллианд Челсигийн хэрэгжүүлж буй төсөл таалагдсан учир сонгох шалтгаан болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-25 107.77.229.13

Super

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж