Вьетнам улс энэ жил анх удаа "BRICS"-ын чуулганд оролцжээ. Энэ үеэр тус улсын ерөнхий сайд Фам Мин Чин Орос, Хятадын удирдагчидтай уулзсан боловч "BRICS"-т элсэх сонирхолтой байна гэж ам нээгээгүй. Хэрвээ Вьетнам улс бүлэгт элсвэл Орос, Хятадтай харилцаагаа зузааруулах ч гэлээ АНУ-тай харилцах харилцаа нь доголдох магадлалтай.
Вьетнамын засгийн газрын мэдэгдэлд "Бүлгийн орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, бүх нийтэд ээлтэй сайн сайхан ертөнцийг байгуулах санаагаа хэрэгжүүлэхэд Вьетнам бэлэн байгааг ерөнхий сайд Чин нотоллоо" гэжээ.
Дээд хэмжээний уулзалт эхлэхээс гурав хоногийн өмнө "Вьетнам улс бүлэгт элсэх сонирхолтой байгаа ч хугацаа нь тодорхойгүй байна" гэж тус улсын албаны эх сурвалж мэдээлж байжээ. "BRICS"-ын гишүүн орны нэр нь үл мэдэгдэх эх сурвалж ч бас үүнтэй ижил төстэй мэдэгдэл хийсэн. Уулзалтын эцсийн тунхаглалд гишүүд "Түнш орны ангилал"-ыг дэмжсэн гэх боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй.
Бүлэгт элсэх хүсэлтэй 30 гаруй улс байгааг Путин мэдэгдсэн. Гэхдээ ямар нөхцөл болзолтой нь тодорхойгүй.
Дашрамд дурдахад, Вьетнам улс хэдийнэ "BRICS"-ын гишүүн орнуудтай хүчтэй харилцаатай. ОХУ нь түүхийн туршид Вьетнамын шилдэг зэвсэг нийлүүлэгч байсан бол Хятадтай эдийн засгийн хувьд түншилдэг.
The world respects Russia as the world's super power. 🌍🌟🌟🌟 2024-10-25 66.181.188.86
The world respects Russia as the world's super power. The Russian Federation is a very rich and big power. 🌍🌟🌟🌟
Нэргүй 2024-10-25 78.246.21.179
Оросыг дагасан ямар улс өөдөлсөн нь түүхгүй.Бүр нэг ч байхгүй бүгд уруудан доройтдог.
Нэргүй 2024-10-25 202.126.90.166
Чиний өвөө эмээ нар бөөс тэмбүүнээсээ салж, үсээ засдаг болсон нь Оросуудын гавьяа.
1212. 2024-10-25 103.10.22.162
Ёстой чиг.
Нэргүй 2024-10-25 202.126.88.210
Хүний эрх чөлөө, ардчилалыг хөсөр хаясан улсууд
зочин 2024-10-25 103.57.93.75
Ардчиллын нэр барьсан луйварчид, Монголын ардчилагч гэх энэ бүлэг хулгайчууд иргэдийг хувьцаа гэх хоосон цаасаар хуурч, ЗХУ-ын тусламжтай бидний 70 жил хөдөлмөрлөж, зүтгэж байж бүтээсэн тэр их хөрөнгийг хэдхэн жилийн дотор устгасан, Нилээдийг нь идэж одоо манай нийгмийн баялагийн ихэнх нь хэдхэн хүний гарт орлоо,Жинхэнэ дарангуйлагчид бол барууны хөрөнгөтнүүд ,Бусдыг өөрийн хамааралд оруулж үндсэндээ колончилж байна,ОХУ,БНХАУ-рүү бүлэглэн дайрч,дэлхийг ганцаар ноёрхохыг хичээж байна
1213. 2024-10-25 103.10.22.162
30 жил харлаа, үзлээ, мэдэрлээ, ядуурлаа…Бодит баримт.