"Нийслэлд 5 шалгуур үзүүлэлтээр машины улсын дугаар олгоно"

"Нийслэлд 5 шалгуур үзүүлэлтээр машины улсын дугаар олгоно"

"Нийслэлд 5 шалгуур үзүүлэлтээр машины улсын дугаар олгоно"

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээр болсон билээ. Гэсэн хэдий ч уг баталсан дээд хязгаарт багтаан таван шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгохоор болсон юм. Энэ талаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуугаас тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 400-450 мянган автомашин замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна. Өөрөөр хэлбэл, оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа юм. Харин нийслэл 250 мянгаас доош тооны тээврийн хэрэгсэлтэй байж 25 км/цагаас дээш хурдтай явах боломжтой болж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хотод бүртгэлтэй 785 мянган тээврийн хэрэгслээс хасалт хийн 730 мянга болсон тохиолдолд таван шалгуур үзүүлэлтийг баримтлан улсын бүртгэлийн дугаарыг олгоно” гэв.

Тодруулбал, нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход дараах таван шалгуур үзүүлэлтийг баримтлан, бүртгэнэ.

  1. Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;
  2. Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх. Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгуулсан байх;
  3. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
  4. Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх;
  5. Экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх зэрэг шалгуурыг тавьж буй.

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно. Тодруулбал,

  • Дээрх шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд дэс дарааллын эхэнд байх;
  • Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар;
  • Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;
  • Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байх;
  • Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцээгүй буюу баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө зүүн гар талдаа жолооны хүрдтэй байх зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан үзнэ.

Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг дэмжих зорилгоор нийслэл хотын гол гудамж замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг дараах тээврийн хэрэгсэлд дээрх шалгуур үзүүлэлт хамаарахгүйгээр улсын бүртгэлийн дугаарыг хэвийн олгоно.

  • Мотоцикл
  • Механизм
  • Зүтгүүр
  • Чиргүүл
  • Цистерн
  • Тусгай зориулалтын автомашин
  • Автобус зэрэг тээврийн хэрэгсэлд улсын бүртгэлийн дугаарыг хэвийн олгоно.

Ташрамд, автотээврийн хэрэгслийн улсын дугаар олгох журмын дагуу гурван жил болон түүнээс дээш хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй 57 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан ба эдгээрийн дугаарыг шалгуур үзүүлэлт хангасан автотээврийн хэрэгсэлд шилжүүлэн өгөх боломжтой. Мөн Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн мэдээгээр нийслэл хотод техникийн хяналтын үзлэг, оношилгоонд орох хугацаа хэтэрсэн Улаанбаатар хотын бүртгэлийн дугаартай 81,961 тээврийн хэрэгсэл байгаа аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
27
ТэнэглэлТэнэглэл
14
БурууБуруу
6
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-25 66.181.171.156

ЗҮҮН ХҮРДТЭЙ МАШИНЫ ИМПОРТЫГ ДЭМЖИЖ БУЙ ЯВУУЛГА ЮМ БИЗД ЭЭ. ХҮНИЙ ХӨРӨНГӨ ЭЗЭМШИХ ЭРХЭНД ШУУД ХАЛДАЖ БУЙ ҮЙЛДЭЛ. ТА НАР МАШИНЫХАА ТООГООР ТҮГЖРЭЛЭЭ БУУРУУЛЛАА ЮУ.
ХЭН НЭГЭН БҮЛЭГ ХҮМҮҮСИЙН БИЗНЕСИЙН ЭРХ АШГИЙГ ШУУД БАЙДЛААР ДЭМЖИЖ БАЙНА.

Avatar

Зочин 2024-10-25 103.168.34.196

Буруу зөв шинэ хуучин машины түгжээ ялгаагүй шдээ ,зүгээр л 20-оос доош суудалтай суудлын тэрэгийг өдөр явуулахыг хориглож чадахгүй бол номер олголтыг авилгад шилжүүлэх шийдвэр чинь үр дүнгүй шдээ

Avatar

Нэргүй 2024-10-25 66.181.182.35

za tegeed avliga l saikhan tsetseglekh ni dee

Avatar

Авилгын арга 2024-10-25 202.126.91.252

Авилга цэцэглүүлэх зүйлийг сайн бодож олжээ. Дугаар олгохдоо авилга өгсөн нь хамгийн урд юм байна.

Avatar

Нэргүй 2024-10-25 66.181.183.222

хөрөнгөлөг биш бол машин унахгүй алхаад хүүхдээ үүрээд ачаагаа үүрээд түрдэг тэрэг зөвшөөрөх болов уу жаахан эд зүйлсээ зөөгөөд явж байвал

Avatar

Нэргүй 2024-10-25 79.168.107.149

tavan bogdod zuriulj bga biznesig demjij bga yum bx da

Avatar

Zochin 2024-10-25 212.95.5.194

зөв талдаа хүрдтэй машин зөвшөөрөх хэрэгтэй шүү

Avatar

Нэргүй 2024-10-25 66.181.161.45

чи ард түмнийхээ өгөгдлийг судалж шинжилсний дараа шийдвэр хуулиа гаргаач. цөөн баячуудын эрх ашигт үйлчилж болохгүй байх шүү. Олонхи ялдаг байгалийн хуультай шүү

Avatar

Irgen 2024-10-25 211.36.142.244

shine china mashinii ue ehellee de

Avatar

Иргэн 2024-10-25 103.57.95.61

Яаалтчгүй удтал хүлээлгэсэн маш зөв шийдвэр байлаа!!! Цаашид буруу хүрдтэй машиныг бүртгэхгүй болж байгаад баяртай бн!!

Avatar

Баяр 2024-10-25 122.201.31.177

Зөв. Бүр хатуу үаалтуур оруулж өгөх хэрэгтэй. Алийн болгон хууль, дүрэм журамгүй, замбараагүй чвах юм бэ аан.

Avatar

Зочин 2024-10-25 103.168.34.157

Шинэ автомашин оруулж ирдэг Таванбогд, Мөнххада, Хьюндай зэрэг компаниудын далд явуулга даа, Түгжрэл гэдэг халхавчаар том компаниуд бизнесээ дэмжсэн бодлого гаргуулж байна.

Avatar

Нэргүй 2024-10-25 59.153.113.250

Улныхан машин унаж болохгүй л гэсэн заалтууд байна ..Ардын нам нэрээ солих болжээ ..Ардын гэхээр юм энэ намд ёстой үлдсэнгүй

Avatar

jf 2024-10-25 202.9.40.138

Чадахгүй бж алга болоочээ.

Avatar

иргэн 2024-10-25 202.9.46.209

ЗӨВХӨН БАЯЧУУДЫН МАШИН УБ ХОТООР ЯВДАГ БОЛНО ГЭЭД ЗАРЛАЧИХМААР БОЛЖ ДЭЭ….БОРЧУУД НЬ МАШИНАА ХӨДӨӨ УНАНА ГЭХ ….ИЙМ ЛАГУУЛГА ХАРАГДААД БНА. …БАС ДИЗЕЛЬ ХӨДӨЛГҮҮРТЭЙ МАШИН ХОТ ДОТОР ЯВАХЫГ ХОРИГЛОНО ГЭМЭЭР ЮМ БНА ШҮҮ

Avatar

Орхх 2024-10-25 202.9.40.138

чи муу ац манжлаха боли

Avatar

Нэргүй 2024-10-25 203.17.23.197

6 дахь үзүүлэлт нь Монголын авто замын хөдөлгөөний хуулийн дагуу зөв талдаа жолооны хүрдтэй байх заалт оруулах

Avatar

Нэргүй 2024-10-25 66.181.160.52

ЗАЙЛ ЧИ

Avatar

Нэргүй 2024-10-25 103.80.211.42

boon avilaga uusne dee

Avatar

Нэргүй 2024-10-25 139.5.217.114

Зөв хүрдтэй сүүлийн 3 жил гэж бас оруулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-10-25 66.181.161.138

Монголчуудыг тонож хөрөнгөжсөн манын луйварчдад зориулсан журам байна. ядуу Монголчууд 2009-2012 оны приус л унадаг.

Avatar

сонгогч 2024-10-25 103.168.34.113

хуулиа хэрэгжүүлж сурах хэрэгтэй 2015 оноос хилээр буруу хүрдтэй машин оруулахгүй гэсэн шийдвэр гарч байлаа. алийн болгон арчаагүй байдалтай эвлэрч суух вэ. сонголт хийж мөнгөө зарцуулахдаа эрүүл мэнд амь насаа нэгдүгээрт бодож сурах хэрэгтэй Монголчууд аа ОДоо болно шийдвэр гаргагчид нь сонгуульд санал авах зорилгоор ард түмниээс айгаад арчаагүйтэж барьцаалагдаж суудгаа болих цаг нь болсон.яг хэрэгжүүлээд мөрдөөд сурчихвал Монголын хууль хатуу шүү.

Avatar

Жак 2024-10-25 59.153.115.113

хахуул авахгүй гэсэн үаалт бас байгаа тэрийгээ яагад хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ

Avatar

Нэргүй 2024-10-25 66.181.181.133

Зүйтэй. Алийн болгон хууль дүрэмээ баримтлахгүй эмх замбраагүй замын хөдөлгөөнтөй хот хэвээр байх юм бэ

Avatar

ЧИ МУУ х***а 2024-10-25 66.181.160.52

МОНГОЛООС ЗАЙЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж