Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Энэхүү төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа хэрэгжиж буй  айлчлал юм. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Мөн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс нь 1992 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-25 204.191.211.99

Хэт хэнээрхэх хэрэггүй ээ, Казахстан СССР ын орнуудаас одоогоор Балтийн 3 орноос бусад бүх орноос илүүтэй хөгжсөн 1 д ноогдох ДНБ нээр 16,0 мян ам дол хүрсэн бүх төрлийн баялагтай ойрын 10 жилд ихээхэн хөгжих суурь ньтавигдсан том амбицтай луугар Орон болсон шүү, бид авах гээхийн ухаанаар хандах ёстой, цаашид геостратегийн хувьд манай 3 дагч хөрш улс мөн.

Avatar

Нэргүй 2024-10-25 103.212.116.76

Казахстантай хиллэх юм /яаж ингэж сэтгэж байнааа/ хасагууд ёстой толгой дээр шээнэ. Юун газар усны нэр өөрчлөх юү ч биш сарын дотор л хасагаар дүүрнэ. 20 сая хүн амтай улс шүү,,,,, Харин бүр айдас төрчихлөө.

Avatar

Нэргүй 2024-10-25 66.181.183.232

Казакстантай яг хил нийлээгүй, цөөхөн км-ийн зайтай бай сан нь яамай даа, бурхан тэнгэрийн ивээл биз ээ !
Хэрэв хил нийлсэн байсансан бол манай Баян -Өлгий айм аг аль хэдий Восточно-Казакстанская мужийн нэг район болчихсон байгаа доо !
1940 онд Баян-Өлгийг тусад нь аймаг болгосон нь марша л Чойгалсангийн бараг хамгийн том тэнэглэл нь биз ээ !!!

Avatar

Зочин 2024-10-25 139.5.219.218

Төрийнхөн энэ хэрэгтэй хэрэггүй олон гадаад айлчлалаа жаахан багасгамаар, нэгэнт очиж дайлуулж, зугаалж цэнгээд, худлаа үнэн юм ярьчихаар хариу айлчлал хийлгэх хэрэгтэй болчихдог биз, тэгэхээр өөрсдөө эхлээд явдлаа багасга аа дарга нар минь

Avatar

Иргэн 2024-10-25 59.153.112.99

ИХ ОЛОН ТӨЛӨӨЛӨГЧ ТӨРИЙН ТЭРГҮҮДИЙН ЗРГСРО ЗАЙГҮЙ УРИХ ЮМАА УРИХ ӨӨРӨӨ Ч ЯВАХ ЮМ Т8ӨСӨВ ЗАРДАЛ ГЭЖ БАЙНА УУ УЛСАД ЯМАР АШИГТАЙ ГАРСАН ТАЙЛАН ГЭЖ ГАРДАГ Л БАЙХДАА ЭЦЭСТ НЬ БАТЦЭЦЭГ САЙД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ХҮН НЬ

Avatar

Нэргүй 2024-10-25 66.181.186.41

Хүүк арай жаахан боловсролтойхон байсансан бол энэ хүнээс нилээн юм сурмаар юм бгаа юмдаа, уул нь !
МГИМО төгссөн өндөр боловсролтой, олон гадаад хэлтэй, улс төр – дипломатын баялаг туршлагатай ийм хүний дэрг эд манай муу салбарын улс төрийн орлогч дэндүү жулдана даа ичмээр дамшиг…..

Avatar

Нэргүй 2024-10-25 59.153.115.11

Бага дарга гэдэг чинь байлдагчийн дээд талын цол биз дээ??

Avatar

Нэргүй 2024-10-25 66.181.183.232

Яг ч бага дарга бишээ,хөөрхий бас офицер ухаантай юм, ахмад нтр л байхоо ! Цэрэгтэй яг тулж ажилладаг, зарим даа нульж өгдөг л зиндааны амьтан ш дээ !

Avatar

Ашгүй дээ 2024-10-25 66.181.189.78

Казахстанаас авах юм их бий дээ

Avatar

Лхагва очир 2024-10-25 122.201.31.246

Тэгхийн тулп энэ хоёр улсыг байлдаад дийлхээр чадалтай байх хэрэгтэй шүү дээ

Avatar

Нэргүй 2024-10-25 203.17.23.197

Газраар хэний ч хараат биш харилцах боломжтой болж зурвас газрыг авмаар бн. 3 улстай хиллэдэг болбол Монгол улсад том боломж нээгдэнэ

Avatar

Бадарч тахар 2024-10-25 66.181.181.163

Дахиад л зам хаах нь ! мөн зовлонтой хүмүүс юмаа

Avatar

зочин 2024-10-25 66.181.160.73

Хоёр орныг тусгаарлаад байгаа тэр нэг жижигхээээн газрыг Оросуудаас эсвэл Хятадуудаас худалдаад ч болов авчих юмсаан

Avatar

Хятадын төлөвлөгө 2024-10-25 184.75.15.174

tiim ee,tegvel bayanulgiig kazakstand niiluulehd amar

Avatar

Лхагва 2024-10-25 122.201.31.246

тэнэгийн дотор агуу уудам гэж мэргэдийн үг юутай үнэн юм бэ. монголын газрын нэрийг казах болгож байгаа өлгийн казахуудыг яаж ч чадахгүй байж казахстантай хиллэх тухай мөрөөдөж .томхон үйлпвэр барьж чадахгүй мөнгөгүй байж газар хулалдаж авнаа гэж бодож чаддаг

Avatar

зочин 2024-10-25 185.197.248.51

наад жижигхээн газрыг чинь монголын газраас оросууд тасдаж авсан биз дээ. манай дарга нар өгсөн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж