БНСУ-д урт хугацаагаар оршин суух гадаад иргэдийн тоо рекорд тогтоов

БНСУ-д урт хугацаагаар оршин суух гадаад иргэдийн тоо рекорд тогтоов

БНСУ-д урт хугацаагаар оршин суух гадаад иргэдийн тоо рекорд тогтоов

Өмнөд Солонгос улсад урт хугацаагаар оршин суух гадаад иргэдийн тоо өнгөрсөн онд бараг 2.5 сая хүрч, дээд амжилт тогтоожээ. Энэ нь цагаач ажилчид болон гадаад оюутнуудын тоо эрс өссөнтэй холбоотой. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар 2,459,542 гадаад иргэн урт хугацаагаар оршин сууж байжээ.

Урт хугацаагаар оршин суух гэдэг нь дор хаяж гурван сараар Өмнөд Солонгост байхыг хэлнэ.

Өмнөд Солонгос улс 2006 оноос энэ төрлийн статистикийг нийтэд мэдээлж эхэлсэн. Гадаад иргэдийн тоо 2.5 сая дөхсөн нь 2006 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. 2022 онд 2.26 сая гадаад иргэн БНСУ-д урт хугацаагаар оршин суужээ. Цаашилбал, урт хугацаагаар оршин сууж буй гадаад иргэдийн тоо Өмнөд Солонгосын нийт хүн амын 4.8 хувийг эзэлж байна. Тус улсын Хойд Гёонсан муж болон Дэгүд 2.59, 2.38 сая оршин суугч тус тус байдаг. Тэгэхээр гадаад иргэдийн тоо томоохон муж, хотын бүхэл хүн амтай тэнцэж байгаа юм.

Бусад статистикаас дурдвал, солонгос иргэншилгүй гадаадын иргэдийн тоо 10.4 хувиар нэмэгдэж, 1.94 сая орчим болжээ. Харин солонгос иргэншилтэй гадаад иргэдийн тоо 4.8 хувиар өсч, 234,506 хүрсэн. Гадаад иргэдээс төрсөн хүүхдийн тоо ч мөн өссөн үзүүлэлттэй буюу 2.8 хувиар өсч, 289,886 хүрчээ. Цагаач ажилчдын тоо 16.6 хувиар өсч, 67,111 хүрсэн бол гадаад оюутнуудын тоо 8.9 хувиар өсч, 16,932 болсон байна.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

The nationalism of the people of South Korea is beginning to recover strongly. The Korean Immigration Service has a very strict control over illegal immigrants. 2024-10-25 66.181.188.86

The nationalism of the people of South Korea is beginning to recover strongly. The Korean Immigration Service has a very strict control over illegal immigrants. Illegal aliens cannot reside in South Korea. This is forbidden in Korea. Koreans are very patriotic and law-abiding people.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж