Зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхаарууллаа

Зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхаарууллаа

Зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхаарууллаа

ОБЕГ-ын урьдчилан сэргийлэх газраас зарим нутгуудаар өчигдөр /2024.10.24/ орсон цас өнөөдөр үргэжлэн орохыг анхаарууллаа. Тодруулбал Архангайн нутаг, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр нойтон цас, цас орно. Мөн Төв, Сэлэнгэ, Хэнтийн нутгаар нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.

Иймд хол, ойрын замд гарахдаа хувийн болоод автомашины аюулгүй байдлыг хангаж, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
  • Малчид та бүхэн цасан шуургатай таагүй нөхцөл байдалд хол, ойр бэлчээрлэсэн малынхаа араас явж эрсдэлд орохгүй байх, малыг хашаа хороондоо байлгаж цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авч хол, ойрын замд гарахгүй байх, цаг агаарын таатай нөхцөл байдлыг хүлээж замд гарч өөрийн аюулгүй байдлаа хангах,
  • Жолооч та бүхэн цаг агаарын байдлыг харгалзан үзэж, замд гарахаа хойшлуулах, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, халтиргаа гулгаа ихтэй байгаа тул зуны дугуйгаа солих зэргээр аюулгүй байдлаа хангах шаардлагатай.
Харин Улаанбаатар хотод өнөөдөр нойтон цас орж, агаарын температур сэрүүсэж +2…+4 градус байх тул дулаан хувцаслаж, автомашиныхаа бэлтгэл бэлэн байдлаа хангахыг Нийслэлийн онцгой байдлын газраас санууллаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж