Ньюс агентлаг аравдугаар сарын 25-ны Баасан гаригт болох үйл явдлыг тоймлон хүргэе.
09:00-10:00 цагт:
Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн баярын үйл ажиллагаа болно.
- Д.Сүхбаатарын талбайд байрлах авто замын “Эхлэл цэг”-т хүндэтгэл үзүүлнэ.
- Баярын хурал “Корпорэйт “зочид буудалд болж, салбарын шилдэг ажилчдад шагнал гардуулна.
10:30 цагт:
“Ибис” зочид буудалд: “Аялал жуулчлалын АЙ ТИ ЭМ Монгол-2024” үзэсгэлэн "Мишээл Экспо"-д нээгдэх талаар хэвлэлийн хуралтай. Утас: 9910-9816.
10:00 цагт:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11:00 цагт:
ШУА-д: Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Роберт Флойд ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнд зочилж, ШУА-ийн судлаач эрдэмтэдтэй уулзаж, илтгэл тавина.
11:00 цагт:
МҮЭХ-ны төв байранд: Эрчим хүчний үнийн талаар мэдээлэл хийж, шаардлага танилцуулна.
11:30 цагт:
“ЗМ”-ний мэдээллийн төвд: “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ-аас барилгын ажилтны тарифт цалингийн зөрүүний төсвийг 2025 онд төсөвт тусгах талаар УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ. Утас: 9979-0206, 8019-0070.
12:00 цагт:
Байгалийн түүхийн музейд: Монголын Филателийн холбооноос “Монгол марк-100” үзэсгэлэнг нээнэ.
-ХААН галерейд: Монголын нэрт сюрреалист уран бүтээлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхжаргал болон түүний шавь У.Батцоож нарын хамтарсан “Завсрын ертөнц” үзэсгэлэн нээгдлээ.
15:30 цагт:
Мал эмнэлгийн ерөнхий газраас цаг үеийн холбоотой асуудлаар олон нийтэд хүргэнэ. Холбогдох дугаар: 88885962
Иргэн 2024-10-25 103.57.95.61
МАН-АН-Н мафиуудын эрчим хүчний луйвар хулгай дуусаагүй цагт үнэн өртөгтэй дүн гарахгүй!!!
ЗОЧИН 2024-10-25 202.9.40.206
Сэргээгдэх эрчим хүч нь 64 тэрбумын ашигтай гэнэ,Энэ ашиг нь хаана байна,Энийгээ тэр ТЭЦ-ийн алдагдал руу хийж болдоггүй юмуу
Тэгээд бас сэргээдэх эрчим хүчийг бид ашиглаж байгаа гэнэ,Тэгвэл яагаа 2 тусдаа үнэ тарифтай байгаа,юм Бид ашглаж байгаа бол нэгл тарифтай байх ёстой,Тэгэд одоо ТЭЦ-3 нэг тарифтай Тэц 4 нэг тарифтай байх юм шиг хөгийн юм,Хэрэв ийм их ашигтай юмээ бол яагаад үнээ нэмээд байдаг юм,Энэ сэргээдэх эрчим хүчнийг ард түмэн шалгах хэрэгтэй байхаа,Хэдэн оноос эхлээд авсан юм б