Чуулган: Ерөнхий сайд боомтын сэргэлтийн талаар мэдээлэл хийнэ

Чуулган: Ерөнхий сайд боомтын сэргэлтийн талаар мэдээлэл хийнэ

Чуулган: Ерөнхий сайд боомтын сэргэлтийн талаар мэдээлэл хийнэ

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2024.10.26/хуралдаан 10 цагт эхэлнэ.


Долоо хоног бүрийн пүрэв болон баасан гаригт хуралдах товтой УИХ-ын чуулган өчигдөр хуралдаагүй. Учир нь Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн  Монгол Улсын 2025 оны төсвийн тухай,Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай,Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулиудын хэлэлцүүлгүүд холбогдох байнгын хороод дээр үргэлжилж байгаа юм.

Тиймээс УИХ энэ долоо хоногийн Пүрэв гаригийн нэгдсэн чуулганы хуралдаанаа өнжих шийдвэр гаргасан. Тэгвэл энэ өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд -ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ

Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгасан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийх юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээлэл хийх үеэр Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар сөрөг хүчнээ төлөөлж УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан 20 минут мэтгэлцэхээр болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-25 18.162.48.0

Их эзэн Чингис хааны уудам нутгт монол туургатан бид үе дамжин нүүдэл амьдрала өнгөрүүлж, байгаль орчинтайган эе зохицон аж төрж байсан.
Гэтэл АНУ-аас Монголд биологийн лаборатори байгуулах гэж байна гэсэн. Энэ нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой бөгөөд экологийн орчин, ард түмний эрүүл мэндэд шууд нөлөөтай гэдэгт жирийн малчин би маш их санаа зовж байна.
Биологийн лаборатори нь янз бүрийн вирус, бактерийн судалгаа хийдэг гэдгийг бид бүгд мэднэ. Хэрбэ тэдгээр нь алдагдвал орон нутгийн экосис

Avatar

Нэргүй 2024-10-25 43.242.242.59

Мөнхбаясгалан гэх энэ эмэгтэй олон жилийн өмнө яруу найрагч Дашбалбарт хүчиндүүлсэн гээд л яриад сонин хэвлэлээр бичигдээд байдаг байсан. Тэр нь юу болж дууссан бэ. Хүчиндүүлээд дууссан уу, эсвэл хүн гүжирдсэн болсон уу. энэ хоёрын аль нэг нь байх ёстой доо. Төр засгийн эсрэг мэтгэлцэх юм биздээ. Сонгогчид нь боомтын ажиллагааг сэргээж болохгүй түүнийг нь зогсоох хэрэгтэй гэж захисан юм байхдаа. Тэнэг л байна

Avatar

ХУУЛЬЧ 2024-10-25 202.9.46.194

ЕРӨНХИЙ САЙДЫН МЭДЭЭЛЛИЙГ СОНСОЖ ,,,,,САНАЛ, ШҮҮМЖЛЭЛЭЭ,, ЭРХЭМ ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ХЭЛЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ .,,,,ХАРИН ТЭР ҮЕД ДЭГДЭЭХЭЭНҮҮД МААНЬ ИХ ХУРЛЫН ХУУЛЬД ЗААСАН ДЭГЭЭ БАРИНА ГЭДЭГТ ИТГЭНЭ..,,,,,,,,, ЗАРИМ НЭГ НАМЫН -ын ЭРХ ЧӨЛӨӨТ ХУРАЛ БИШ ХОЙНО ,,ХУРАЛ ДАРГАЛАГЧАА/ Эрдэнэ гэдэг хүнээ / ЗОДОЖ ОЙР ХИВИГАА БУЖИГНУУЛАХ ҮХРҮҮДИЙН мөөрдөг ГАЗАР БИШ ГЭДЭГЭЭ ЭРХ БИШ МЭДЭЖ БАЙГАА ГЭДЭГТ НАЙДНА.

Avatar

Нэргүй 2024-10-25 66.181.186.41

Женкотой л мэигэлцнээ гэсэн үг шүү дээ ! Шүүр унасан чавганцыг нь онхолдуулаад өгөөрэй !

Avatar

Зочин 2024-10-25 103.145.234.104

Шоронгоор эр эргүүлж явдаг ичихээ мэддэггүй авгай Их хурлын гишүүн болсондоо ичиж амьдраасай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж