"4000 гаруй эмээс 1100 орчим эмийг жоргүй олгодог"

"4000 гаруй эмээс 1100 орчим эмийг жоргүй олгодог"

"4000 гаруй эмээс 1100 орчим эмийг жоргүй олгодог"

Монгол Улс нийт эмийн хэрэглээнийхээ ихэнх хувийг импортоор авдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд олон нийтийн зүгээс эм хэт өндөр үнэтэй мөн чанаргүй гэж шүүмжилж буй. Тэгвэл Монгол Улс эмийн хяналтад хэрхэн анхаардаг, эмийг хэрхэн аюулгүй тээвэрлэдэг гэм мэт асуудлаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас тодрууллаа.


-Монгол Улс эмийн хэрэглээний ихэнх хувийг импортоор авдаг. Хэчнээн төрлийн эмийг импортоор авч байна вэ?

-Монгол Улсад бүртгэлтэй нийт эмийн 20 хувь нь үндэсний үйлдвэрийнх байдаг. Харин үлдсэн 80 хувийг нь нь импортоор авч байна. Тухайлбал, 2023 оны жилийн эцсийн байдлаар олон улсын нэршлээр 872, худалдааны нэршлээр 1770 гаруй нэр төрлийн эмийг 51 улсын 512 үйлдвэрлэгчээс импортолсон байна.

-Импортоор орж ирж байгаа эмийн дйилэнх хувийг аль улсаас нийлүүлж байна?

-Монгол Улс 2022-2023 онд 10-аад улсаас эмийг импортоор оруулж ирсэн байна. Тодруулбал Швед, Герман, Словени, БНСУ, Франц, Унгар, ОХУ, БНЭУ, Беларусь, БНХАУ гэсэн улсаас хамгийн их мөнгөн дүнгээр эм худалдаж авсан.

-Эмийн импортын зөвшөөрлийг хэрхэн олгодог вэ? Одоогийн байдлаар зөвшөөрөлтэй хэчнээн газар байна вэ?

-Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т иргэн, тусгай зөвшөөрөлгүй бол мөн хуулийн этгээд эм, эмнэлгийн хэрэгслийг гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд импортлох, экспортлохыг хориглоно гэж заасан байдаг. Тиймээс эм ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд л эм импортлох эрхтэй байдаг. Хуулийн этгээдэд эм ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо Зөвшөөрлийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон холбогдох журам, стандартад заасан нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг үнэлж, гарсан дүгнэлтэд үндэслэн олгодог. Өнгөрсөн онд зөвшөөрөлтэй нийт 454 ханган нийлүүлэх байгууллага үйл ажиллагаа явуулсан байна. Үүнээс эм ханган нийлүүлэх байгууллага 320 орчим байгаа.

-Эмийн чанар болоод үнийн асуудалд иргэд шүүмжлэлтэй ханддаг Эмийн үнэ болоод чанарт хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Тус шинэчилсэн найруулгад хэд хэдэн томоохон өөрчлөлт орсны нэг нь эмийн чанар, аюулгүй байдал, эмийн үнэ бууруулах зохицуулалтыг тодорхой оруулж хуульчилсан. Тухайлбал эмийн чанарыг хянах зорилгоор биоэквалент буюу эмчилгээний идэвхийг төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон эмийн чанарын лабораторид хийх эрх зүйн орчин бүрдүүлсэн. Мөн эмийн чанарыг сайжруулж үнэ бууруулах зорилгоор төрөөс хийх зохицуулалтын аргуудыг хуульд тусгасан. Өөрөөр хэлбэл бүх түвшинд эмийн үнийн ил тод нээлттэй байдлыг хангах, олон улсын чанарын шаардлага хангасан эм эмнэлгийн хэрэгслийг олон улсын байгууллага болон гадаадын үйлдвэрлэгчээс худалдан авах, үнийн хэлцэл хийх, үнийн дээд хязгаар, нэмэгдэх хувь хэмжээг тогтоох гэх мэт арга хэмжээг тусгаж өгсөн байгаа. Үүнээс гадна эмийн үнийн цахим хяналтыг сайжруулж салбар дундын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох асуудлыг тусгасан.

-Эм хангамжийн цахим мэдээллийн нэгдсэн тогтолцооны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Иргэд болон эрүүл мэндийн байгууллагыг чанарын баталгаатай, аюулгүй эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй, хүртээмжтэй хангах зорилгоор төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээгээр дамжуулан төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцох цахим системийн интеграцийг эхлүүлсэн. Ингэснээр иргэн, эрүүл мэндийн байгууллагууд и-баримт системээс эм хангамжийн байгууллагын борлуулсан тоо хэмжээ, бөөний үнэ, жижиглэнгийн үнийн мэдээллийг авах, үнэ нэмэгдэл, нөөцийн байдалд хяналт тавих боломж бүрдэнэ.

-Эмийн нийлүүлэлтийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ?

-Импортоор орж ирсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зах зээл дээрх чанар, аюулгүй байдлын хяналт шалгалтыг эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын байцаагчид хийж гүйцэтгэдэг. Хяналт шалгалтыг Засгийн газраас баталсан тухайн онд хяналт шалгалтад хамрагдахаар зарлагдсан объектуудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийдэг. Мөн иргэн, аж ахуй нэгжээс ирсэн өргөдөл, гомдол, албан бичгийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт болон хяналтын чиглэлээр сэдэвчилсэн байдлаар урьдчилсан сэргийлэх хяналтыг улсын хэмжээнд зохион байгуулдаг. Шаардлагатай тохиолдолд чанар, аюулгүй байдлын шинжилгээг агентлагийн дэргэдэх Эм шинжлэх лабораторио хүргүүлж, шинжилгээнд хамруулдаг. Үүнээс гадна эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн хилээр орж ирснээс хойш хэрэглэгчдэд хүрэх хүртэлх бүх шатанд бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтэд хяналт тавьж ажилладаг.

Монгол Улсад бүртгэгдсэн 4000 гаруй эмээс 1100 орчим эмийг жоргүй олгодог. Энэ хууль хэвээр байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-10-25 108.173.150.168

Агаар нь бохир ус нь зэвтэй бас хар хоол нь аюулгүй бдал хангахгүй ийм бж яаж хүн ард эрүүл бх вэ.Цэвэр эрүүл амьдрах нөхцөлөө хангаагүй бж нэг л их барууны хууль дүрмээр ажиллах яумаа.түүний оронд чанартай үйлчилгээ тоног төхөөрөмж.чанартай эм оруулж ирэхээ эхэлж хийгээчээ

Avatar

иргэн 2024-10-25 103.212.116.215

үнэхээр хүнд байна эмч нь хэдэн эм бичнэ эмийн санд нь эрүүл мэндийн хөнгөлөлтөөр авна гэсэн 20 мл байхгуй 10мл болгоод ир гэхээр эсвэл ципринол бичсэн ч хөнгөлөлт зөвхөн хятад ципринол багтана гэнэ эргээд эмч дээрээ очихоор 7 хоногийн дараа л энэ бичсэн эмийг программ дээр устгаж байж шинээр бичиж өгнө гэнээ. тэгэхээр 7 хоног пульс 100тай өвдөөд үхэх эсэх нь бүүр хамаагүй болж байна. хятад шахааны хэний бизнес болхоор тэр хөнгөлөлттэй эмийн жагсаалт нь ордог юм. ибупрофин германыхыг жор нэхээд

Avatar

иргэн 2024-10-25 202.9.46.209

энэ төр засгийн ганц чаддаг юм нь яавал иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулж дарамлах вэ гэдгийг л бодох юм. Хөгжилтэй улс оронд бол эсрэгээрээ….1 эм жороор бичүүлэхийн тулд өдрийн хагасыг зарцуулдаг боллоо…хэзээ ажлаа хийх вэ??? мулгуу шийдвэрээ зогсоохыг шаардаж бна….малнууд аа….

Avatar

Бадарч тахар 2024-10-25 66.181.181.163

Нөгөө өрхийн эмч нь өвчтөнөө мөн харьяа хүмүүсээ үзэх завгүйгээр өдөржингөө хүмүүст эм авах жор бичиж өгсөөр байгаад хамаг цагаа үрж барж байна ! энэ жор бичдэг балай юмаа боль ! эсвэл өөр хүнээр бичүүл ! шал балай юм ! олон жил ингэж тэнэгтэж байна шүү !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж