З.Энхболд С.Баярцогттой нэг төгсөлтийнх. Х.Баттулга нь Ц.Элбэгдоржтой тоолбол нас, төөлбөл бие чацуу. Тэдний улс төрд явсан, туулсан цаг хугацаа ойролцоо ч улстөрчдийн хувьд үнэт зүйл, үлдээсэн зам мөр нь өөр, өөр. Ц.Элбэгдорж “дөрвөн уул доторх” улс төрөөс гараад удаж буй бол С.Баярцогт “time out” аваад сууж байна.
Атал Монголын улс төрд өвгөртлөө өс зангидаж, албан тушаалын төлөө алийгаа алдаж яваа хоёр хүн бий, Женко.Баттулга хийгээд З.Энхболд нар.
Жилийн өмнөөс улс төрөөс “зодог тайлсан”-аа, мөн малчин болохоор эгнэгт шийдсэнээ хэвлэлээр зарлаж явсан З.Энхболд гэнэт айлын хойморь “эзэгнэн”, эфирт ил гарч ирсэн нь зорилгогүй, зохион байгуулалтгүй ярилцлага огтоос биш юм. Тэр тусмаа өнөөх ярьдаг “үлгэр”-ээ давтаж, “Тавантолгойг та бидэнд үлдээсэн” гэх тархи угаалтаа үргэлжлүүлж буй нь цаанаа тодорхой шалтаг, шалтгаантай.
Нэгд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын уулзалтад оролцоод буцаж явах замдаа Бээжингээр зочилж, Гашуунсухайтын төмөр замын хил холболтын шуурхайлах хүсэлтээ "Чайна энержи"-д тавьсан нь З.Энхболдыг “ичээ”-нээс нь гаргахад хүргэсэн байж мэднэ. Үндсэндээ, Тавантолгойг Монголд ашигтайгаар эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал хоёр улсын хооронд яригдах бүрт З.Энхболд гарч ирдэг, үг-үйлдлээрээ гацаадаг. Үг нь Монголын эрх ашгийн төлөө гэх боловч үйлдлээрээ Оросын эрх ашигт үйлчилсээр ирсэн нь бодит факт, өнгөрсөн хугацаанд алдсан 80 их наядын эдийн засгийн сүүдэр өнөө ч арилаагүй байна.
Хоржоонтой нь Женко, З.Энхболд хоёр Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг унагааж, М.Энхсайханыг яллаж байх зуур оросууд Хятадын нүүрсний зах зээлд тодорхой байр суурийг эзлэх болсон билээ.
Тэрбээр Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарт үргэлжийн өс зангидаж ирсэн нь өөрийн хувийн эрх ашигтай нь холбоотой, гадаадын гар хөл явсантай нь бас хамаатай. “Монголд төмөр зам хэрэггүй, түмэн машинаар нүүрсээ зөөвөл олон жолооч ажилтай үлдэнэ” гэж ярьдаг л УИХ-ын дарга байв шүү дээ.
Автоматик, телемеханикийн инженер, эрх зүйч, Олон улсын бизнесийн удирдлагын магистр хүн төмөр замаар нүүрсээ зөөх нь эдийн засгийн хувьд илүү ашигтайг мэдэхтэйгээ. Авчиг хувийн бизнест нь ашиггүй учраас Тавантолгойг Монголдоо авч үлдсэн гэж андуурдаг, ашиг сонирхлоо нуудаг гэмтэй.
Хоёрт, “Эрдэнэс Тавантолгой”-гоос хямдхан нүүрс авч, Хятад руу зардаг “Страто”-гийн гол эзэн нь З.Энхболдоос төдийлөн холдохгүй. Тэрбээр надтай ямар нэгэн холбоо хамааралгүй гэж үгүйсгэдэг ч “Страто” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан төрсөн дүү З.Хишигтогтохоор нь хөөвөл олсны үзүүрт “ордны тайган” зогсож байж мэднэ.
Түүний хамаарал бүх гэх тус компанид давуу эрх олгосон гэж Б.Энх-Амгаланг прокурорын байгууллагаас буруутган З.Энхболдын хамт яллагдагчаар татан, анхан шатны шүүхээс тэднийг 40 сая төгрөгөөр торгож, нийтийн алба хаших эрхийг нь таван жилийн хугацаатай хассан байдаг.
Гэвч, парламентын сонгуулиар З.Энхболд намаа дэмжихээс илүүтэй МАН-д үйлчилсэн хөлс, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эсрэг чиглэсэн пиарт хошуу амаа худалдсаныхаа хариуд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгох тохироог Ардын намтай “ханцуй дотроо” хийсэн ч байхыг хэн мэдлээ.
Ямартай ч түүний хэргийг анхан шатны шүүхэд буцаахдаа “…хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж давах шатны шүүх үзсэн юм.
2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-г эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг М.Энхсайханд даалгасан агаад тендерт ялсан Хятадын “Шинхуа”, Японы “Сүмитомо”, Монголын “Энержи ресурс” гэх гурвалсан консерциумтай дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээг зурахын яг өмнөх өдөр З.Энхболд УИХ-ын даргын суудлаа ашиглан, Засгийн газрын хувь заяаг барьцаалан байж гэрээг зогсоосон, энэ нь эдийн засагт түүх ч, сургамж ч, сурах бичиг ч болж үлдэх нь гарцаагүй.
Үнэн хэрэгтээ З.Энхболд “Тавантолгойг Монголд үлдээсэн” юм биш, өөрийнхөө ашиг орлого, амьдрал ахуйгаа бодсон үйлдэл байсан. Үүний үр дагавар нь гэвэл “Эрдэнэс Тавантолгой” дээр нүүрлэсэн 40 их наядын нүүрсний хулгайн гэмт хэрэг. Тэр тусмха АТГ-аас нүүрсний хулгайн гол сэжигтэн гэж зарласан 17 хүний нэг нь З.Энхболд байлаа.
Хамгийн гол үнэн нь Тавантолгой хэзээ ч та биднийх болохгүй, ялсан намын, эрх мэдэл бүхий том дарга нарын мөнгөний гахай л болсон, болсоор ч байна.
З.Энхболд, Х.Баттулгын ашиг сонирхол дээр гишгэж, тэднийг гар хөлөө болгодог гадны эрх ашгийн эсрэг зогссоныхоо төлөө М.Энхсайхан, С.Баярцогт, С.Баяр нар шинэ үеийн гол хэлмэгдэгчид болсон. Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт Оросын Элчин Н.Азизовоос даалгавар хүргүүлдэг байсан тухай, Төрийн ордны тэрхүү жигүүрээс хууль, хүчнийхэнд ял захиалдаг байсныг Х.Нямбаатар, Н.Номтойбаяр нар ярьдаг. Хэрэв хүн гүтгэвэл шоронд суухаа ч тэд мэднэ. Тэгэхээр олны яриа ортой гэсэн үг юм.
З.Энхболд эзэмшсэн боловсрол, улстөрчийн зангаргаараа М.Энхсайханы чигчий хурууны чинээнд ч хүрэхгүй.
Тэгж яривал, Монголын ардчилал, эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь жинлээд үзсэн нь З.Энхболдод хэлэх үг байхгүй, М.Энхсайханд хийсэн гавъяа цөөнгүй. Ялгаа нь үүндээ бий. Түүний өсөрхөн хорсдог Ч.Сайханбилэгийн "Эрдэнэт"-ийн 49 хувийг оросуудаас худалдаж авч ирсэн гавъяа нь хаачих билээ.
Гуравт, З.Энхболдын эртний өс хонзонгоо эфирт гаргаж, элдэв хүний нэр “босгож” суух болсон далд зорилготой нь дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль холбогдоно.
Тавантолгойн ордоос болж, өөрийгөө хэлмэгдсэн гэж хохирогчийн дүр бүтээж яваа нь алсын шунал, хувийн амбицаас үүдэлтэй.
У.Хүрэлсүхийн зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа талаасаа өнгөрсөн, удахгүй дараагийн Ерөнхийлөгч хэн болох вэ гэсэн том зодоон том улс төрд өрнөнө. Үндсэн хуулиар Х.Баттулгын авторитори болох мөрөөдөл замхарсан ч З.Энхболдын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх нь нээлттэй. Бие нь жижиг ч, санаа нь собака хүн шүү дээ.
Михайлд нэг бодол бий гэгчээр З.Энхболдод ийм төрлийн нэг төлөвлөгөө байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хатуугаар хэлэхэд хувь хүнийх нь өсөрхүү ариншин, улстөрчийнх нь богино зам мөрийг бодсон ч түүнд "зэрэг нэмэх" карьер хараахан харагдахгүй байна.
Уг нь түүнд АН-ын “атаман” явсан, УИХ-ын алх атгаж суухдаа хаан биш гэхнээ заан байсан үе бий. Авчиг УИХ-ын алх атгаж явсан тэрбээр Женкогийн тамга манах хүртлээ улстөрчийн хувьд уруудсан нь, өс хонзон зангидсан өвгөн болж хувирсан нь үнэн байна.
Нэргүй 2024-10-25 37.188.188.161
Монголчууд нэгэн үеэ бодоход Жэнко гэж хэн бэ? З энхболд гэгч ямар бэртэгчин байдаг юм бэ? Гэдгийг мэдэхтэйгээ болжээ. Энэ 2 Монгол улсын эдийн засгийг хоролж яваа хоролмаанууд шүү. З Энхболд бэлтрэг нохой шиг үхэх өдөр ирэх байхаа.
Зочин 2024-10-25 124.158.119.18
Сэтгүүлч Ж.Нямсүрэн эгчийн "З.Энхболд"-ыг хэт магтан дуулсан, атаархам сайхан нийтлэл нь гайхамшигтай болжээ. Ер нь сэтгүүлчийн насан туршдаа бичсэн нийтлэлүүдийг цуглуулж, эмхэтгэн надаадын олон хэл дээр Монголын төрөөс мөнгө гаргаж дэлхийн таван хэлд хөрвүүлэн олон нийтэд үнэгүй тарааж, Нобелийн шагналд нэрийг дэвшүүлэн, Нобелийн санд 100 сая ам.доллар хандивлан байж Нобелийн шагналаар шагнуулах л бололцоот арга хэмжээг авбал яасан юм. Монголын ард түмэн дөрвөн мөчөө өргөж дэмжих болтугай …
Нэргүй 2024-10-25 103.57.94.186
Novshiin urvagch Enhbold gej Orosiin gar huliig taarsan gazraa tarhiig ni haga tsohinoooo muu har ats
Оноч 2024-10-25 37.99.35.213
Хэхэ…энэ Нямсүрэн гэх нэр ер нь Оюу-толгойг магтана, Таван-толгойг Шинхуад өгсөнгүй гэж харамсана… одоо Зи-г захиалгаар бичиж буйгаас үзвэл 5 цаасны төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй, сэтгүүлзүйн янханы дүр харагдана… зөвхөн захиалгаар бичдэг нь ч олон зүйлээс харагдана. Та нар энэ хүний нэрээр бичсэн өөр олигтой, олон түмэнд зориулсан, олон түмний эрх ашгийг илэрхийлсэн нийтлэл харсан уу?
Ариунаа 2024-10-25 202.126.91.235
Сэтгүүл ч бүсгүй чухам үнэнииг бичлээ Олон түмэн ойлгодог тунгааж боддог баймаар бндаа
Зочин 2024-10-25 192.82.65.120
Нямсүрэн гэж гуня чинь Элбэгхужаагийн бөгсний үс шдээ. Элбэгдоржийн бичээч.
Нэргүй 2024-10-25 66.181.178.248
Энэ хэний толгойгоор хуулбарласан нийтлэл вэ
Нэргүй 2024-10-25 59.153.115.11
З.Энхболд "Таван толгойг" хятадад өгөх гэж байхад нь ард түмэндээ авч өгсөн" гэдэг балчир хүүхэд хуурч байгаа юм шиг тэнэг үлгэр ярихад итгэдэг хүн одоо арай байхгүй байхаа?? Масс бол тэнэг нь тэнэг, гэхдээ арай ч ийм больхи юманд хууртахаа больсон байлгүй дээ эрх биш?? Бодит үнэн нь юу вэ гэвэл: "Тавантолгойг" Б.Ганхуяг мэтийн нүүрсний хулгайч нарт л өгч, 40 тэрбум төгрөг завшуулсан нь одоо нийтэд ил болсон биз дээ?? Тэр 40,000,000,000₮-өөс Зи хүртсэн л байж таарна??
Оноч 2024-10-25 37.99.35.213
Таван толгойг монголдоо үлдээснийг түүх гэрчилнэ. Цаашдаа ч улам тодорхой болох үнэн тэнд бий. та нар яаж ч баллардах гээд амжихгүй бизээ. Хулгай хийсэн ч монгол хүн хулгай хийж, нүүрс зарсан мөнгийг нь монгол хүн авч, нүүрсний мөнгө нь Яармагийн дэнж дээр ярайж байна. Та нарын хүслээр нүүрс зарсан мөнгийг Шинхуа авч, нүүрс зарсан мөнгөөр хилийн цаана хот ярайлгах сонирхол байсан биздээ. худлаа юу?
Энэ бол аюул... 2024-10-25 37.99.35.213
Таван толгойг монголдоо авч үлдсэн гавъяа түүхэнд улам л тодроно. Та нарын булай улам л дэлгэгдэнэ. Тэр болтол амь зогоож байгаад хөгшрөөд тэтгэвртээ суучихаар эд нар яадгийн гэж бодож байна уу. Харж л байя. ТТ-г хулгай хийсэн нь буруу ч хулгай хийсэн мөнгө нь монголдоо үлдэж, Яармагийн дэнж дээр ярайж байна. Танай Шинхуад өгсөн бол ийм юм болох уу? Хилийн цаана энэ бүх мөнгийг хот барих гэж байсан биздээ. ГХО гэж юу юмбэ? Тэд авсан нүүрсээ ухахад гарах л зардал шд.
Нэргүй 2024-10-25 59.153.115.177
Сайханбалаг гэдэг хулгайчаа бас өмөөрчихжээ, ирж жангаа идэхгүй зугтааж яваа хулгайч. Элбэгдоржийн Сайханбалаг тэргүүтэй хулгайчид, Жонхуугийн Удаанжаргал тэргүүтэй хулгайчдыг барьж авч ирж жангий нь идүүлж жавтийг нь хүртүүлэх хэрэгтэй шүү.
Del 2024-10-25 202.55.188.114
2015 оны хувьчилал явагдсан бол монгол улс амаараа шороо үмхэх байсан дарга нарын хулгай их байгаач ямар ч байсан монголын төрд үлдсэн шүү Элбэгээ сайханааг авчирч шоронд хийх хэрэгтэй
Нэргүй 2024-10-25 59.153.115.177
Энэ Алтанхуяг, Женко, Зика, Хүзүүгүй гээд адгийн шаарууд АН д их байгаа даа. Алтанхуяг гэж муухай өвгөн, дандаа худлаа ярьна, манай уянгалсан ард түмэн нөгөө хүргэн Дэнсэн энэ тэрийг нь бүр таг мартсан, Алтанхуяг шиг сайхан хүн байхгүй болсон одоо.
зочин 2024-10-25 202.21.119.242
Бүүр бүүр хамгийн муухай хүн сүг…
Zochin 2024-10-25 220.235.234.195
Энэ бүр яааг бичжээ,угаасаа эзэн нь даллахаар гарч ирээд алга болдог болсон,Жэнко даллаж дээ ккк
Зочин 2024-10-25 103.168.34.150
Хүнээс дутуу жижиг төрсөндөө хорсож гомдож явдаг байхаа.
Нэргүй 2024-10-25 66.181.161.72
сайн вирус гэж сонсоогүй л юм ба????
Bold 2024-10-25 176.6.49.0
News.mn ard huzuugui hulgaich nohoi elgegdorj g*** saikhanbileg hujaa enkhsaukhan ,bayrtsogt bsidag shdee mongol ulsiin ard tumnii baylagiig zarj bayjsan buzaruud uiliin ur zus anduurdagui shuu
Зочин 2024-10-25 103.145.234.78
Нийтэлсэн хүн нэрээ тавих хэрэгтэй
э****з юмуу,монгол юмуу тодруулах хэрэгтэй.
Эх орныхоо төлөө үг хэлдэг болгоныг харлуулдаг технилог аль хэдийн үүсчихсэн гэдгийг ойлгож байгаа
Дархад 2024-10-25 103.215.14.2
Эрлийзүүдийн гар хөлүүд л Монгол гэсэн бүхнийг харлуулах гэж ядах юм. Үнэн хэзээд ялна
Нэргүй 2024-10-25 122.201.31.235
ардчилсан намыг зорилготой устгасан хүн шүү????
Нэргүй 2024-10-25 66.181.182.76
Энхсайханыг зогсоосон нь Энхболдын гавьяа шүү
З,Энхболд. 2024-10-25 103.212.116.205
Зандаахүүгийн Хүүхдээр МАХН ын 70 гаран жилийн бүтээн байгуулалт,үйлдвэр аж ахуйн газрууд,Хаа н нэгдэл ,Сангийн аж ахуйн уулын хөрөнгийн тооцоог гардуулж,авсан идсэн юм байвал Ард түмний Ахмад буурлуудад Өмч хувьчлалын тасалбарын Ирээдүйн орлого болгон олгоно уу.
АВЧИГ 2024-10-25 202.179.24.47
авчиг … ТАВАН ТОЛГОЙ АРД ТҮМНИЙ МЭДЭЛД ҮЛДСЭН БАЙДАГ…
Зочин 2024-10-25 103.145.234.78
энэ бол гавьяа
Нэргүй 2024-10-25 202.126.91.142
энхболдыг муухай болгох гээд хэрэггүй ээ ТТ,Эрдэнэтийг авч үлдсэн нь хэлээд баршгүй гавьяа шүү .Бас ч шуналдаа хөтлөгдөөд голгүй араншин гаршаад байдгүй хүндээ
Зочин 2024-10-25 202.55.188.93
Боловсрол мэдлэгтэй гэдэг нь биш,Эх орон,ард түмнээ гэсэн үндэсний үзэлтэй хүмүүс нь яулс орноо хөгжүүлсэн байх юм аа.
Нэргүй 2024-10-25 142.126.123.189
Тийм, ард түмэн xэрүүл уруулд дургүй, бас xүнээ танина. Ер нь ерөнxийлөгчид одоо өөр ийм буурьтай xүн байxгүй дээ.
зочин 2024-10-25 103.71.101.249
харин энэ З.Энхболдод гавьяа бий шүү. тухайлбал, эрдэнэтийн 49 хувийг улсад авахад том үүрэг гүйцэтгэсэн. мөн таван толгойг ард түмний өмчөөр үлдээх том үүрэг гүйцэтгэсэн нь үнэн шүү. тиймээс дараагийн ерөнхийлөгчид өрсөлдөх нь зөвөө. үүнийг хэрүүлээр биш монголын ард түмэн массаараа шийднэ.
Эрдэнэ 2024-10-25 43.228.131.118
5-н толгой хэзээ ч ард түмэнд үлдээгүй л дээ, Зи Энхболдоо чи цэвэршсэн чигээрээ төрөөс зайл чиний хэрэг байхгүй, чамайг ард түмэн бүү хэл АН-ын гишүүд бид дэмжихгүй. Чи Багатэнгэрээсээ гараад хойд талын гэр хорооллуудаар яваад үз 5-н толгой ард түмэндээ үлджүү очоод хар даа нүүрсний хулгайч минь
Нэргүй 2024-10-25 202.131.245.210
Энхболдын өөрийнх нь дүү мөн эхнэрийнх нь дүү Страто компанид хамт ажилдаг гэдгээ мань хүн өөрөө хүлээн зөвшөөрлөө Тэгсэн мөртлөө страто надтай хамаагүй гээд гүрийгээд байх юм Хумсаа нуусан муур хамаг юмны хутгуур
Эрдэнэ 2024-10-25 43.228.131.118
Зика Вирусыг ард түмэн битий хэл 21-н аймаг, 9-н дүүргийн АН-ын жирийн гишүүд өөрсдөө энэ хулгайчыг дэмжихгүй л дээ.
Хүрэлсүх нь үргэлжлүүлээд ажиллах нь МУ-ын эрх ашигт бүрэн нийцнэ.
Зочин 2024-10-25 202.179.25.21
Үргэлжлээд ажиллах энэ тэр гээд бас долоогоостой ккк
Зочин 2024-10-25 66.181.185.223
З.Энхболдыг ерөнхийлөгч болгож улсаа сүйрүүлэхдээ нь дутаа юу.
Зочин 2024-10-25 66.181.180.113
нямсүрэг гэгч нялзгай бистэн минь. монгол үг байсххр байтал авчиг атал гэх мэт үгээр сллиорохло болимоор юм. наана нь гэтэл гэхдээ гэсэг үг хэрэглэвэл идүү зохимжтоы бишүү. нэшх гоё ганган бичих гээд бхйгхх юмуу?! үхсэг нохойн жогорхой!!!
Нэргүй 2024-10-25 66.181.177.90
Гэхдээ Баттулгын хүзүү нь Элбэгдоржийнхоос арай жоохон урт ккк
Зочин 2024-10-25 103.212.119.40
За атал,авчигсүрэн минь аятайхан л байгаарай.Энхболдын өш хонзон гэхээсээ илүү хүзүүгүй хүний чинь өш үнэртээд байна.Таван толгойг хүзүүгүй,энхсайхан нарын хүссэнээр хятадад 100 жилээр өгөх нь чиний хувьд зөв юм биз дээ.Чи ер нь ийм л хүн дээ.Хүний өмнөөс дуугараад байна уу эсвэл чиний нэрийг ашиглаад цахдуул чинь бичээд байна уж
Нэргүй 2024-10-25 103.57.95.9
б**с үс гээд ирэхээр баттулгын тролл андашгүй. Овоо гайгүй сайтыг дагуулаад олон тролл хөлсөлдөг юм шиг байгаа юм. Нөгөөдүүл нь бичих гэхээр тархи хүрэхгүй мэддэгээрээ бүсэлхийнээс доодхыг урсгах юм даа андашгүй.
Нэргүй 2024-10-25 124.158.109.222
тарвага тарвагаа доромжилжээ. элбэгдорж зикагаа дайрчээ. таарсан таар шуудайнууд
Зуумтгай бэлтрэг 2024-10-25 59.153.115.86
Зуумтгай Бэлтрэгийг зөв, үнэнээр нь бичиж дээ. Өш хонзонгийн уурхай…
Зочин 2024-10-25 103.212.116.46
Хог
Зочин 2024-10-25 66.181.189.36
Элбэгдожтонгуудын хөгийн санаагаа илэрхийлж бичсэн нь их сандарч муу аргаа захиалгаар бичүүлж байгаа нь илт байна Тэдний луварийн мөнгө дуусаагүй шүү Эх орноосоо зугатагчид үйлээ эдлэх нь цаг хугацааны асуудал АНУ -гийн сонгуулийн дараа тамд
Зочин 2024-10-25 192.82.65.120
Нямсүрэн гэж гуня чинь Элбэгхужаагийн бөгсний үс шдээ
Иргэн 2024-10-25 180.149.80.74
Энэ бэлтрэг Еөк болдог гэж юу байхав, ёстой дур эзнээ, дунд чөмөг сүүжээ гэж, Монголчууд ч тэрийгээ нэг мэдэхтэйгээ байх. Төрийн хутгуур, өс хонзонгийн үүр болсон жинхэнэ зуудаг нохой.
Зочин 2024-10-25 192.82.65.120
Нямсүрэн гэж Элбэгхужаагийн бөгсний үс шдээ
Нэргүй 2024-10-25 66.181.180.102
МӨН Ч АЙХАВТАР ЧОНОН ХҮН ДЭЭ
Нэргүй 2024-10-25 202.9.46.48
Zahialgin ym bichij hvn harluulahaa boli!
Нэргүй 2024-10-25 202.55.191.194
Жинхэнэ новшийн бэлтрэг зика вирус
Нэргүй 2024-10-25 142.126.123.189
Нутагтаа байгаа xүн ерөнxийлөгчийн сонгуульд өрсөлдөx маш иx магадлалтай, ард түмэнд ч нүдэнд ойр дунд нь зовж жаргаад явж байгаа xүний үг ойр тусаx биз ээ.
Нэргүй 2024-10-25 180.149.67.118
яг л бичиж, сайхан бичсэн байна. үнэн шүү бүгд
Isee 2024-10-25 66.181.179.19
Новшийн бэлтрэг
ИРгэн 2024-10-25 202.21.104.2
Үнэн. Женок, Зика мэтийн улсаа хорлосон, улсынхаа эрх ашгийн эсрэг ажилласан балай юмнуудад хариуцлага тооцохгүй юм уу? Хор ххирол, үр дагавар нь ил бн шүү дээ! Эдний дэргэд улстөрийн гэмтэнд тооцогдоод байгаа Эбэ, Сайханбилэг, Баярцогт, Энхсайхан эдр чинь харин ч хэд хэдэн зоригтой, зөв шийдвэр гаргасны хүчинд улс орон өдий зэрэгтэй бн шүү дээ. Оюутолгойгүй, Эрдэнэт 100%-гүй байсан бол яах байсийм болаа??!! Эднүүс Тавантолгой, төмөр замыг гацааж улсаа хорлоогүй бол том боломжуудаа алдахгүй бла
Нэргүй 2024-10-25 202.55.188.101
Энэ авгайд энэ 2 оос өөр бичих сэдэв олддоггүй юм байх даа эргүү МАНгар төлөг авгай
Нэргүй 2024-10-25 142.126.123.189
З.Энxболд бол Монголийн төлөө xэрэгтэй үедээ xэрэгтэй местен дээр байж байдаг бурxаны зараал !!!
Zochin 2024-10-25 139.5.217.42
Atigar uvgun dald ir
Нэргүй 2024-10-25 139.5.219.208
Jonhuugiin uud sahigch taigan bolson ni Zika ovgonii suulchiin career bsan bh
Нэргүй 2024-10-25 202.131.225.242
З.Энхболд Тавантолгойг аварч үлдсэн нь бол яахын аргагүй үнэн. Тэр үед УИХ ын дарга байсан З.Энхболд тийм зангарагатай шийдвэр гаргуулаагүй бол өнөөд МАН ын нүүрсчид хулгайлах ч нүүрсгүй, төсөв нэртэй баахан өөрстийн эрх ашиг нэгтэй компанид зориулсан улсын төсөв батлах ч мөнгөгүй байх байсан шүү. Өнөөдөр энэ хүний авч үлдсэн Тавантолгой Монгол улсыг МАН ын нүүрсчидтэй нь хамт тэжээж байна. Хятадын шинхуа инержи гэж компанид зуун жилээр өгсөн бол Монголчууд юу ч олж долоохгүй байсан шүү.
тт 2024-10-25 202.9.40.173
чи бол жинхэнэ малан бомбоо байна
Зочин 2024-10-25 203.98.76.9
Энхсайхныг яагаад магтаад байна. Судлах хэрэгтэй энэ магтаад байгаа хүнээ. Хачин хачин хүн үнэмшмээргүй зүйл их гарнадаа. Монгол ямар хариуцлагын тогтолцоо, хяналт байх биш. 5 ТОЛГОЙГ ХЯТАДАД ЗҮГЭЭР ӨГСӨН БОЛ БИД ЮУГАА АЛДАХ БАЙСАН БЭ? ЭНЭ СЭДЭВ ДЭЭР ТОГТОЖ БАРИМТТАЙ СУДАЛ, ДҮГН.Э
сс 2024-10-25 210.148.94.144
Чи Энхсайхны хүчинд малтай, орон сууцтай байгаа шүү.
zochin 2024-10-25 64.119.31.179
тэгээд бас нэмж оймс их яридаг нөхөр дөө. Бүтэхгүй хүн дээ
Нэргүй 2024-10-25 202.70.43.34
Засаглагч НАМ-д Хамаг мэдэл нь бгаад бараг 100 жил болж бхад ингэж бусдыгаа Муулж Гонгиномоооргүй бнаааа….Ажлаа Хийгээд МАН-дууласай…Тэр 2000 оноос хойш Завхарсан Төрөө Засаасай……
Бадарч тахар 2024-10-25 66.181.181.163
Биё нь жижиг ч бэлчээр нь том хүн дэ ! анх төрийн өмчийн хорооны дарга болоод Эрдэнэтийн Отгонбилэгийг авч хаяхад нь ир хол явж бэлчих ямаа байна да гэж бодож байсан маань үнэн болсон юм ! Сүүлд өөрийн дарга Энхсайхантайгаа муудаад бүр сүүлд Жонхуутай нөхөрлөх болсон юм ! Зика бэлтрэг гэдэг хүн чинь жаахан хэрэгт унасан чанга хүн шүү !
Нэргүй 2024-10-25 124.158.104.152
Ж.Нямсүрэн үнэхээр сайн сэтгүүл, шударга үнэнийг бичиж чаддаг. М.Энхсайхан маш эгзэгтэй, амьдрал хүнд болсон үед гаалын татварыг тэглэх ухаалаг шийдвэрийг гаргаж өлсгөлөнгөөс ард түмнээ аварсан юм шүү. Хожим түүх түүнийг алдаршуулах болно. Түүний ТТ төсөл хэрэгжсэн бол өдийд монгол өөдлөх байлаа. Жонхуу Энхболд хоёр ТТ-г 100 жилээр Шинхуад зүгээр өгөх гэсэн гэж гүтгэдэг. Гэхдээ японы Сумитомо Энержи ресурс хоёрыг албаар хасаж хэлдэг новшнууд.
Нэргүй 2024-10-25 66.181.186.41
Яг үнэн ийн нь хэлсэн бна !!!
Нэргүй 2024-10-25 59.153.113.159
Хөгийн гөлгөнсөн гөлөг энэний бэлтрэг гэж юу байхав.Хээрийн нохойтой нийлсэн гэрийн нохой хамгийн аюултай гэдэг.Жонхуугийн гөлөг юмуу даа