Эгийн голын усан цахилгаан станцын төсөл амь орох уу?

Эгийн голын усан цахилгаан станцын төсөл амь орох уу?

Эгийн голын усан цахилгаан станцын төсөл амь орох уу?

Эрчим хүчний төслүүд олон жил дамнан үргэжилдэг онцлогтой. Монголын эрчим хүчний салбарт сэргэлт авчрах учиртай Эгийн голын усан цахилгаан станцыг байгуулах талаар 1964 онд анх ярьж эхэлсэн түүхтэй. Анх 1991 онд энэ тухай  шийдвэр гарч байсан юм. Үүний дараагаар 1992-1995 онд Швейцарь, Итали, Монголын компаниудын хийсэн ТЭЗҮ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг үндэслэн 1996-1997 онд Монголын Засгийн газар төслийг хэрэгжүүлэх арга хэмжээ авсан ч бодит ажил хэрэг болж чадаагүй.

Эгийн голын усан цахилгаан станцыг УИХ-аас баталсан Монгол-Хятадын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх хэлцэл хийгдэж, 2007 онд тендер зарлан Хятадын компаниуд шалгарсан байдаг. Гэвч засаг солигдсноор төсөл зогссон. Түүнээс хойш 2013 оны арваннэгдүгээр сард Төслийн нэгж байгуулагдснаар төслийг хэрэгжүүлэх гурав дахь удаагийн оролдлого эхэлсэн ч мөн л амжилтгүй болсон гэж хэлж болно.

Үүний дараагаар 2018 онд батласан “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрт" стратегийн нэгдүгээр зорилго гэж багтаажээ.

Хэрэв Эгийн голын усан цахилгаан станцыг барих төслийг гацаалгүй, ашиглалтад оруулбал дотоодын эрчим хүчний хэрэглээг 100 хувь хангаж, оргил ачааллын үед ОХУ-аас  эрчим хүч өндөр үнээр импортолж амиа аргацаах шаардлагагүй болох юм.

2025 онд Засгийн газар хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ илэрхийлсэн. Төсвийн нийт хөрөнгө оруулалт 4.2 их наяд, орон нутгийн хөрөнгө оруулалт 1.8 их наяд төгрөг байна. Үүний 8 хувийг эрчим хүчний салбарт буюу эх үүсвэр, хүчин чадлыг нэмэхэд зарцуулахаар төлөвлөжээ. Эдгээр хөрөнгө оруулалтуудыг салбараар нь харвал зам тээвэрт хамгийн их, дэд бүтэц орон сууцжуулалт, эрчим хүчний төсөлд мөн тооны мөнгө хуваарилахаар тооцжээ. Дээр дурдсан Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд нийт 3.7 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд 2032 онд хүртэл хэрэгжүүлэхээр тооцжээ.

ЭНЭ ОНД ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛҮҮД

Төслийн нэр  

Хугацаа

Хэмжээ

Төрийн өмчит компани

Хувийн хэвшлээс оруулах дүн  

Гадаад зээл

Нийт хөрөнгө оруулалт

1Таван толгойн 450 МВТ-ын дулааны цахилгаан станц

 

2024-2028460 тэрбум төгрөг

690 тэрбум төгрөг оруулсан.

1.6 их наяд төгрөг2.3 их наяд төгрөг
2Эрдэнэбүрэнгийн 90 МВТ-ын усан цахилгаан станц

 

2021-2028100 тэрбум төгрөг855 тэрбум төгрөг (БНХАУ-аас авна)855 тэрбум төгрөг
3Эгийн голын 310 МВТ-ын усан цахилгаан станц

 

2024-2032

3.7 их наяд төгрөг (төр, хувийн хэвшлийн түншлэл)

3.7 их наяд төгрөг
4Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэр2024-202820 тэрбум төгрөг211 тэрбум төгрөг1.3 их наяд төгрөг
5Арван аймагт ДЦС барих2023-2025БНСУ-ын Экзим банкны 110 сая ам.долларын зээл
6III цахилгаан станцыг өргөтгөх, шинэчлэх зураг, төсөл боловсруулахСанхүүжилтийн 15 хувийг буюу 199 сая еврог Монголын талаас гаргана. 743 тэрбум төгрөг

Монголын талын хөрөнгө оруулалт 5 хувиас хэтрэхгүй нөхцөлтэй.

1.3 тэрбум еврогийн зээл- ОХУ-аас 2хувийн хүүтэй авна.  Эргэн төлөх хугацаа 20 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа5 жил4.8 их наяд төгрөг буюу 1.5 тэрбум евро
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-25 66.181.180.181

хэдэн э****з, хурлийзууд дуу дуугаа авалцан хуцалдаж өгөх юм аа , үхдэл үхээрүүд

Avatar

Нэргүй 2024-10-25 66.181.180.181

өгөр тэнэг хогнуудаа , дэлхийд усан цахилгаан станц-ЭКО БИШ гээд хүлээн зөвшөөрчихсөн,хятадад өөрт нь уцс-г хориглочихсон, өмхий тэнэг новшнуудаа , Дэлхийн Дулаарал болж байхад үхсэн хатсаны уцс вэ , Эгийн голын Сав газар тасархай Байгальтай,удах ч үгүй сүйрэх уцс-р яах гээд байгаан , тэнэгүүдээ

Avatar

Нэргүй 2024-10-25 103.168.34.4

3р ДЦС-Н ТӨСӨЛ АРАЙ ИХ ҮНЭТЭЙ МӨРТӨӨ ОРОСЫН ХОЦРОГДСОН ЬЁХНОЛОГИТОЙ БАЙГАЛ ОРЧИН БОХИРДУУЛСАН АЖИЛАА ХЯТАДЫН КОМПАНИАР ХИЙЛГЭЖ БОЛОХ ЁСТОЙ.УРЬДН ХЯТАДЫН 1 ТРУБИН ӨРГӨТГӨЛ ХИЙСЭН ШИГЭЭ ШИНЭЧЛЭХ ЁСТОЙ❗

Avatar

Нэргүй 2024-10-25 59.153.115.11

1950-1960-аад оны үед ЗХУ болон БНХАУ хоёрын туслажийг зэрэгцүүлэн авч, 2 хөршийг хооронд нь өрсөлдүүлэх маягаар манайх нэлээд бүтээн байгуулалт хийлгэж авсан юм! Одоо хятадыг муулж муурхдаг мунхаг зангаа хойш тавиад хамтарч том төслүүдээ бодитой хэрэгжүүлээд эхэлбэл оросуудын араншин ч огт өөр болно!!! Тэгэхгүй хятадыгаа жийчихээд оросын өмнө очиж бөхийж сөхрөөд байхаар чинь мэдээж оросууд пээдийж л таарна шдээ!

Avatar

Монгол 2024-10-25 66.181.190.33

Манайд гэрэл гэгээ харуулахыг дандаа л эсэргүүцэж байдаг өмхий оросууд бариулахгүй дээ.

Avatar

Иргэн 2024-10-25 202.126.91.141

улиг болсон энэ үлгэрийг ярихаа болих хэрэгтэй Ороз ах нарын олиггүй арга мэх шү дээ

Avatar

Нэргүй 2024-10-25 66.181.190.248

эгийн голын УЦС хөдлөх гэж бараг л худлаа. Эхлээд Оросын том цайзыг давсаны дараа манай олигархууд алалцана. Даваасүрэн,Чойжилсүрэн мэтийн шуналтнууд жалгын түвшний нэг цахилгаан станц барьж үзээгүй компани авчраад хааж боогоод шүүх цагдаагаар явна. Дээр нь Моннисын Чулуунбаатар гэдэг хулгайч нэмэгдэнэ. Энэ процесс яг одоо ТТ цахилгаан станц дээр явагдаж байна.

Avatar

Өргөтгөж байхаар шинээр V ЦС-ийг барих боломжгүй л байсан юм байхдаа 2024-10-25 64.119.29.63

Өргөтгөж байхаар шинээр V ЦС-ийг барих боломжгүй л байсан юм байхдаа

Avatar

Нэргүй 2024-10-25 202.126.89.238

балай юманд мөнгө зарахаа боль. 70-80 жил ярьдаг төсөл гэж хаа байсан юм. Дэмий юманд цаг зав мөнгө төгрөгөө барах ямар хэрэг байна. Өөр арга байгаа шүү дээ. Ер нь орсуудтай хэлэлцэнэ гэж юу байдаг юм.Дандаа л хулхидуулсан улсууд ертөнцөөр дүүрэн байна. Ухаараачээ…

Avatar

Нэргүй 2024-10-25 122.201.31.57

Нэг удаа амь оруулаад удахгүй буцаагаад алчихна. Орос тийм тоглоомонд дуртай. Рулетка гэдэг нэрэй тоглоом. Мангар хүмүүстэй тоглодог. Рулеткад аз дайрч нэг удаа амь гарсан хүний эмоц, баяр хөөр ямар байдаг гэж санана? Балай элий инээн, итгэж ядан, юу ярьж байгаагаа хянахгүй чалчина. Тэгээд больчихгүй улам хөөрч, догдлон дахин ээлжээ хүлээнэ. Гэвч дараагийн ээлжин дээр чамархайдаа тулгаж байгаад ДАННН! Оросын натур, Арьсны цаадах жинхэнэ төрх нь энэ. Тэнэг мангар хүмүүсээр тоглож, тарчлаан зугааг

Avatar

Нэргүй 2024-10-25 122.201.31.57

аа гаргадаг. За яахав тэгэж л байг. Удахгүй 10-аадхан жилийн дотор тэд өөрсдийн мөнхийн тамтайгаа учирна аа, гайгүй. Тэгээд өөрсдийн язгуурын Орос рулеткан дундаа өөрсдөө цэнгэж суух болтугай!

Avatar

Нэргүй 2024-10-25 139.5.219.208

Putler yaj gatsaahaa hantsuindaa medej bga l da, hogiin shuu, Oros ah nar geed hichneen durtai bdg bailaa odoo ch ner hundgui bolj de

Avatar

Нэргүй 2024-10-25 66.181.180.181

чи муу өмхий дотортой хурлийзийн "нэр хүнд"-өсчээ ,өгөр өмхий үхдэл ,үхээр

Avatar

Нэргүй 2024-10-25 66.181.186.41

Уул нь Оросыг их доройтсон 90-н хэдэн онд бариад авах бсантюмаа. Одооторосууд том том, сайхан сайхан юм яриад л юу ч хийхгүй суугаад бна, ердөө горьдолтгүй !!!

Avatar

Балай 2024-10-25 202.126.90.241

Манайхан наад станцаа ажиллуулж чадахгүй тэгээд байгалд хортой, хэрэггүй цаашаа.

Avatar

Нэргүй 2024-10-25 66.181.184.227

ТЭЦ-3 нохойн замаар орсон.Эгийн голын усан цахилгаан станц агаар нэгэн буйзаа. ГАЦАА Чойжоо ядахдаа Оросын талыг баримтлагч тэгэхлээр энэ төслийг энэ ЗГ-ын үед мартсан нь дээр .

Avatar

Нэргүй 2024-10-25 202.70.43.34

Сүүлийн үед хэдэн Мега төслүүд дээр нь гадны сураггүй төлгөн компаниуд ирж самардаг болжээ…

Avatar

Бадарч тахар 2024-10-25 66.181.181.163

Ус муутай бөгөад бараг усгүй Эгийн голд усхн цахилгаан станц барина гэж яаж толгойд нь ордог байна аа үхэр монголчууд !

Avatar

Нэргүй 2024-10-25 202.126.89.149

Хамгийн гол нь бараг усгүй тэр голыг нь түр боож нуур үүсгэхээр Байкал нуур нь ширгэнэ гэж ах нарын чинь толгойд ороод, хааж гацаагаад удаж байна аа Тахар гуай.

Avatar

Нэргүй 2024-10-25 66.181.180.232

Оросууд монголчуудыг молигодохоо мэдэлгүй дээ. Комиссын Оросын тал ажиллах ч үгүй

Avatar

Нэргүй 2024-10-25 59.153.115.11

Пу зөвшөөрөхгүй ээ!!!

Avatar

Нэргүй 2024-10-25 202.126.90.241

Бараг усгүй газар тэгнээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж