Фото сурвалжлага: Хустайн намар

Фото сурвалжлага: Хустайн намар

Фото сурвалжлага: Хустайн намар

Хүн төрөлхтөн 10 мянган жилийн өмнөөс өнөөг хүртэл адууг гэршүүлэн уналга эдэлгээндээ ашиглаж байна. Харин тахь нь гэршээгүй үлдсэн дэлхийн хамгийн сүүлчийн зэрлэг адуу юм. Дээд палеолитын үед хамаарах Франц Улсын өмнөд хэсэгт орших Ласко агуйн сүг зурагний хананд тахийг дүрсэлсэн байдаг нь 15 мянган жилийн тэртээ амьдарч байсныг гэрчилж байна.ОХУ-ын судлаач Николай Пржевальский 1879 онд Монголын говьд тахийг анх олж илрүүлж олон улсад Пржевальскийн адуу нэрээр таниулсан юм. Харамсалтай нь байгалийн болон хүний хүчин зүйлээс хамаарч тоо толгой нь цөөрч устахад хүрсэн бөгөөд хамгийн сүүлд байгальд 1969 онд Монголын нутаг дэвсгэр дээр харагдсан хэмээн тэмдэглэсэн байдаг. Анх 1992 онд Голланд Улсын амьтны хүрээлэнгээс Монголд 15 тахь нутагшуулахаар тээвэрлэн авч ирж байсан түүхтэй.  Монгол Голландын хамтарсан Тахь төслийг хэрэгжүүлсэний үр дүнд нийслэл Улаанбаатар хотоос 95 км зайд орших Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын заагт орших Хустайн байгалийн цогцолборт газарт дэлхийн цор ганц зүйл зэрлэг адуу-тахийг байгальд нь амжилттай сэргээн нутагшуулж тоо толгой нь өнөөдөр 1300 гаруйд хүрчээ. Хустайн нурууны БЦГ-т тахиас гадна цагаан зээр, бор гөрөөс, зэрлэг гахай, аргаль, янгир, монгол тарвага, саарал чоно, евразийн шилүүс, мануул, үнэг, хярс зэрэг 44 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэн байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-25 62.195.45.93

Hulan bishuu? Tahi ni Afrikt baidag gej oilgood baidag?

Avatar

ЗОЧИН 2024-10-25 103.212.119.94

МОНГОЛ ХҮН МӨН ҮҮ ӨӨРӨӨ. МОНГОЛ ТАХЬ ШҮҮ ДЭ.

Avatar

Зочин 2024-10-25 101.127.170.199

90-ээд оны эхээр хэрэгжүүлсэн маш сайн төсөл. 👏👏👏Зэрлэг амьтад нь африкийн үндэсний парк шиг талаараа дүүрэн бэлчих боотугай. Амжилт🙏🙏🙏

Avatar

Нэргүй 2024-10-25 66.181.161.98

Буянтай сайхан нутаг даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж